Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа.
МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Уулзалтад ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл эдийн засгийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлцгээв. Коронавирусийн цар тахлын улмаас үйлдвэрлэгчдийн 70 хувийнх нь борлуулалт буурч, экспорт, импорт хумигдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгаа талаар тэд ярилаа.
Мөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэлийг хөнгөвчлөх, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулалгүй эхлүүлэх, хилийн түр боомтуудыг нээх, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, махны экспорт, нөөцийн махны борлуулалтын чиглэлээр арга хэмжээ авах зэрэг саналыг дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний хөндөж буй асуудлууд бүгдээрээ төр, засгийн анхаарлын төвд байж, холбогдох арга хэмжээ авч байгаа. УИХ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөр батлах гэж байна.
Коронавирусийн цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна гэлээ.
Сэтгэгдэл0
erguutssen shiidwer gargaad bga yum chin humuus yaj tesehiin be
Жагар Мөнхцэлмэг хэн хэнч билээ хэдэн далдгар шоучин тэр сая Өмнөговьд хүнд зодуулчихаад цагдаа зодсон гээд байгаа нөхөр энэ тэр хутган үймүүлэгчдийг сонгууль өнгөртөл Ганцхудгийн подвальд хаячих хэрэгтэй Тэнд дөвчин зайроангаа хиийгээд байж байна биз
gahain tooroigiin helsneer bolohgvi. svrjignej eft horisnoos bolood hohirson svirsen bvh hvmvvs jagsah heregtei. oilguulah herehtei bna
gahain tooroigiin helsneer bolohgvi. svrjignej eft horisnoos bolood hohirson svirsen bvh hvmvvs jagsah heregtei. oilguulah herehtei bna
Жагсаал хийхээр ажил vйлдвэрлэл сэргээд явчихдаг юмуу!? Дэлхий даянаараа Vхэл амьдралын тухай , амьд явах тухай тэмцэж тулалдаж байхад яасан даварцан террористууд нь гараад ирдэг байнаа!!?? Наадуул чинь Халифын улсаас тусгай даалгавартай юм биш биз??!!
Чамайг хонины хоолой хэрчдэг шиг алмаар байна.
Одоо хичнээн удаан хөл хорино төчнөөн их хохирол амсах болно. Үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийн тулд хөл хориог эртхэн цуцлах хэрэгтэй. Бид нар өвчин намдтал хүлээх эдийн засгийн чадавхтай улс биш. Хэрэв туулах ёстой өвчин зовлон гэж байгаа бол эртхэн туулах хэрэгтэй. Өлсгөлөн, мөнгөгүй болсон үедээ туулна гэвэл улам их хохирол амсах болно. Эрт орой хэзээ нэгэн цагт хөл хорио хүчээр тавигдана.
Хүмүүс өлсөж үхэхгүйн тулд хөл хорио энэ тэрийг чинь тоохгүй гарч явах л болно.
Жагсаал хийхээр ажил vйлдвэрлэл сэргээд явчихдаг юмуу!? Дэлхий даянаараа Vхэл амьдралын тухай , амьд явах тухай тэмцэж тулалдаж байхад яасан даварцан террористууд нь гараад ирдэг байнаа!!?? Наадуул чинь Халифын улсаас тусгай даалгавартай юм биш биз??!!
Жагсаал хийхээр ажил vйлдвэрлэл сэргээд явчихдаг юмуу!? Дэлхий даянаараа Vхэл амьдралын тухай , амьд явах тухай тэмцэж тулалдаж байхад яасан даварцан террористууд нь гараад ирдэг байнаа!!?? Наадуул чинь Халифын улсаас тусгай даалгавартай юм биш биз??!!
Жагсаал хийхээр ажил vйлдвэрлэл сэргээд явчихдаг юмуу!? Дэлхий даянаараа Vхэл амьдралын тухай , амьд явах тухай тэмцэж тулалдаж байхад яасан даварцан террористууд нь гараад ирдэг байнаа!!?? Наадуул чинь Халифын улсаас тусгай даалгавартай юм биш биз??!!
Chi hur mongotei bolood soliorch bna
Tanhim business erhlegchdiinhee tuluu ovoo duu hooloigoo gargaj tuushtai tedniihee tuluu tur zasgaas aihgui zogsoj chaddag bolsniig haruulj bn, umnuh erunhiilugch n uul n bolovsrol saitai bolovch shiidvertei zogsoj chaddaggui baila. Amartuvshin erunhiilugchid neere bayar hurgie, bolohgui baigaa zuiliin talaar zaluu hun gesendee bas chuluutei duugarch bn shuu, tegeheer er n uvchin namdsani daraa, songuuli iin daraa shin zasagtai undesni uildver, hudaldaa, businesiinhniig tsugluulan undesni tomoohon chuulgan zohion baiguulj hamtdaa yaj ediin zasgiin taatai orchin burduuleh talaar hamtran ajillara, bayar hurgie
барилгын үндэсний ассиосаци гэж авилгалийн хүүдийнүүдийг татан буулгаач эд нар юу юм , хэдэн компаниудаас хандив нэрээр мөнгө төвлөрүүлсэн, тусгай зөвшөөрөл будлиулж мөнгө хийсэн юмнууд эхнээсээ авилгалаар шалгагдах ёстойшд