
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө. Түүний байр суурийг хүргэе.
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, дараагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс төр бол нэгдүгээрт, онол, шинжлэх ухаан юм. Тийм учраас одоо бүгдээрээ энэ онолыг сайн мэдэж энэ дагуу явдаг баймаар байна. Энэ онол, энэ шинжлэх ухаан худлаа гэж бодолгүйгээр дагаж ажилламаар байна. Үүнийг би залуучууддаа зөвлөөд байгаа юм. Уг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд маань улс төрийн онол, шинжлэх ухааныг өөрөө сайн мэддэг байх. Гэхдээ түүнийгээ өөрийн итгэл үнэмшил болгож чадаагүй байна. Тэгээд янз бүрийн хүмүүсээс зөвлөгөө авчихсан байх. Мөн огцрох айдас байсан байж магадгүй. Ер нь анхнаасаа Стандарт бус Хамтарсан Засгийн газар байгуулсан нь түүнийг огцруулах нэг шалтгаан болсон.
Энэ нь улс төрийн онолын гол суурь зарчмуудыг зөрчсөн байсан. Мөн Үндсэн хуулийг зөрчсөн Засгийн газар байсан. Үндсэн хуульд сонгуульд ялсан нам Засгийн эрхийг дангаараа барина гэсэн санаа тод суусан байгаа. “Төр засгийн эрх мэдлийг ард түмэн барина” гэсэн байгаа.
Энэ нь сонгуулийн дүнгээр ард түмэн засаглана гэсэн үг. Өнгөрсөн сонгуулийн дүнгээр МАН олонх бусад намууд цөөнх болсон шүү дээ. Тийм учраас бид сонгуулийн дүнгээ хүндэтгэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд сонгуульд ялсан нам Ерөнхий сайдыг дангаараа нэр дэвшүүлнэ гэж заасан. Энэ нь Ерөнхий сайдыг зөвхөн нэр дэвшүүлэх биш Ерөнхий сайд нь өөрөө ялсан намын дарга байдаг учраас тэр л дээ. Ингээд тухайн нам сонгуульд ялсан бол өөрөө хариуцлагаа үүрээд дангаараа Засгийн газраа байгуулах учиртай. Гуравдугаарт, Засгийн газар хариуцлагатай бай гэсэн байна. Хүний эрхтэй холбоотой 16 дугаар зүйлүүд дээр хариуцлагатай байх, хуульд захирагдаж ажиллах зэргийг тусгасан.
Ер нь төр засгийн гол зарчим бол хуульд захирагдаж ажиллах, хуульд нийцүүлж ажиллах юм шүү дээ. Мөн сонгодог парламентын засаглалыг улам төрөлжүүлье гэж байгаа бол ялагдсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд бие биеийгээ хянаад явах нь чухал.
Ер нь хариуцлага гэдэг чинь хяналт дээр тулгуурладаг. Хяналтгүй бол хариуцлага биш, даварсан үйл ажиллагаа л болдог. Тийм учраас Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид байгаа зарчмыг зөрчөөд хамгийн гол нь ард түмнийхээ сонголтыг үгүйсгээд анхнаасаа Хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ бол хамгийн том сул тал байсан. Ингэж байгуулагдсан Засгийн газар хамгийн сул Засгийн газар байсан гэдэг нь батлагдлаа. Нэг жил хүрэхгүйгээр огцорч байна, харамсалтай байна. Би уг нь тусалъя гэж их бодсон, зөвлөсөн. Ер нь улс төрийнхөө онол, шинжлэх ухааныг барьж ажиллах ёстой гэдэг нь ингээд батлагдаж байна. Гэхдээ маш үнэтэй батлагдаж байгаад харамсаж байна. Дараагийн Засгийн газрыг байгуулахдаа шинжлэх ухаан, онол хоёроо мартвал ахиад л хэврэг байна. Одоо дахиад л нөгөө гэнэн алдаагаа давтах гээд байна. Аль нэгэн намтай хамтарна гэдэг чинь сонгуулийн үр дүнг зөрчөөд байна.
Сонгуулийн үр дүнг зөрчсөн гэдэг нь ард түмнийхээ эсрэг явсан. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээгүй гэсэн үг шүү дээ. Сая Төв талбайд жагссан залуучууд хамтарсан Засгийн газар байж болохгүй гэдэг шаардлага тавилаа шүү дээ.
Сонгогчид өөрсдөө хэлээд байна. Бид МАН-ыг сонгочихсон юм. Та нар хариуцлагаа үүрээд ажиллаач. АН эрх мэдэл рүү битгий улайран шунаж яваач. Та нар сөрөг хүчнийхээ үүргээ гүйцэтгээч, сайн юм байвал дэмжээч. Сөрөг хүчин байна гэдэг чинь заавал эсрэг байна гэсэн үг биш шүү дээ. Сайн байвал дэмжээд муу байвал харин шүүмжлээд явах ёстой. Хууль бус хамтарсан Засгийн газар ямар аюултай вэ гэдгийг бид сайн мэднэ. Оюутолгойн гэрээ, Таван толгойн асуудал дагуулаад байгаа Ухаа худгийг Хамтарсан Засгийн газар байгуулж байгаад л өгчихсөн шүү дээ.
-Одоо түүнийг засах гээд чадахгүй байна шүү дээ?
-Тийм ээ. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бас нэг муухай шийдвэр гарсан. Тэр нь урагшаа нүүрс зөөж байгаа төмөр замын асуудал байна. Хятадын талаас төмөр зам тавигдсан. Манайхаас мөн адил. Гэтэл тэр нь хоорондоо 25 км-аар зөрсөн. Тэр 25 км зөрчсөн замыг нийлүүлнэ гэж байгаа юм. Хятадын талтай монголын талын нөхдүүд өөрийнхөө хятадын талын компанийн нэрийг бариад эрх ашгаа шургуулж байна. Би бол тэгж хардаж сэжиглэж байна. 25 км зам барих зардал дотор өөрсдийнхөө луйвар булхайгаа хийж байна. Хятадын компанийг ашиглаад утгагүй гэрээ хийсэн. Тэр гэрээгээ ил тод ард түмэндээ үзүүлэхгүй байгаа.
Хамтарсан Засгийн газрын гэрээг ч ард түмэн үзэж чадаагүй. Ямар гэрээ хийчихсэн юм. МАН, АН, ХҮН намынхан нь ч мэддэггүй. Тэгэхлээр энэ гэрээ гурван намын биш гурван даргын гэрээ байгаа байхгүй юу.
Сонгодог парламентын зарчимд бол намуудад төр засгийн бүх хэрэг хамаатай байдаг. Эргээд төмөр замын асуудал руу оръё л доо. 16 жилийн турш жил болгон 20 сая тонн өндөр чанарын нүүрсийг төлбөрийг төлж байгаа маягтайгаар өгч 25 км төмөр зам босгоно. Тэр 25 км төмөр зам босгож байгаа нь зөв. Гэхдээ үүнийг бодож үзье дээ. 16 жилийн турш 20 сая тонныг жил болгон гэхлээр 320 сая тонн гэсэн үг. 320 сая тонн сайн чанарын нүүрсийг төлж байж 25км-ийг төмөр зам босгох гэж байна. 320 сая тонн сайн чанарын нүүрсийг өнөөдрийн ханшаар буюу 70 ам.доллароор бодвол 24 тэрбум ам.доллар болж байна. 24 тэрбум ам.доллароор 25 км зам тавих гэж байгаа. Метрог гэхэд нэг км-ийг нь 100 сая доллароор тавьдаг шүү дээ. Энэ чинь луйвар л байгаа байхгүй юу.
Маш сэжигтэй. Ийм байж болохгүй шүү дээ. Үүний цаана юу байна гэдгийг ярих ёстой. АН-ын хяналт, ХҮН намын хяналт байхгүй. МАН өөрөө АН, ХҮН намтай хуйвалдчихлаа. Стандарт бус Засгийн газар Ухаа худагтай адилхан, Оюутолгойтой адилхан том луйвар хийчихлээ шүү дээ.
Ийм маягаар л ажилладаг. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар наанаа шударга юм ярина. Цаанаа ийм хачин сэжигтэй, ойлгомжгүй гэрээнүүдийг хийнэ. Энэ бол том луйвар. 24 тэрбум ам.доллароос маш том зөрүү гарч байгаа. Үүн дээр Хятадын компани биш Хятадын компанийн нэрийг ашиглаж байгаа байх. Үүнийг судлах хэрэгтэй.
-Тэгэхээр та дангаараа Засгийн газраа байгуулах ёстой гэж үзэж байгаа юм байна?
-Угаасаа ард түмний шаардлага тийм байгаа. Хамтарсан Засгийн газрыг болиулаад дангаараа Засгийн газраа байгуулж, парламентын засаглалаа төлөвшүүлэх ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үүнийг маш тодорхой хэлсэн. Ерөнхийлөгч сонгодог парламентын зарчмаас ухрахгүй, дахин сонгогдъё гэж бодохгүй байгаа гэдгээ хэлчихлээ.
Ард түмэн ч сонгодог парламентын зарчмаа баримталъя гэж шаардлаа. Тэгээд одоо МАН дангаараа Засгийн газраа байгуулах нь зөв. Тэр Засгийн газар хамгийн тогтвортой Засгийн газар байна. Ингэж байж УИХ-ын 68 гишүүн жинхэнэ улстөрчид болно.
Хамтарсан Засгийн газар байгуулчихаар хоорондоо толгой сээрээрээ холилдоод жинхэнэ улстөрчид болж чадахгүй байна. Манай гишүүн МАН-ын мөрийн хөтөлбөрөө ярьж чадахаа больчихсон. Баруун төвийн үзэлтэй баримтлалтай АН-ынхаа үзэл баримтлалаа ярьж чадахаа больсон. Тэгэхлээр улстөрчид юмыг төөрөлдүүлдэг, хор найруулдаг, хоорондоо тохирдог, хуйвалддаг, луйварддаг маягаар ойлгоод явчхаж байна. Энэ бол буруу. Намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, гишүүд нь тэрийгээ хамгаалдаг, баримталдаг тэрийгээ мэддэг байх ёстой. Ингэж байж төр засаг сонгодог парламентын зарчмын дагуу явна. Ингэж байж улстөрчид төрнө. Улс төрийн намууд ч юугаараа ялгаатай юм гэдгээ ард түмэндээ ойлгуулж ард түмнээ сонголт хийх боломжтой болгох хэрэгтэй.
-Сонгуульд аль ч нам ялж чадахгүй бол хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригддаг шүү дээ?
-Тэр бол дараачийн асуудал. Хамтарсан Засгийн газар байх ямар ч хууль эрх зүйн шаардлага байхгүй байхад хамтарсан Засгийн газар байгуулж болохгүй. Энэ алдааг давтаж болохгүй. Энэ бол С.Баярын алдаа, Л.Оюун-Эрдэнийн алдаа. Битгий давтаасай гэж би хэлсээр байгаа. Битгий дахин хуйвалдааны аргаар Засгийн газраа байгуулаасай гэж зөвлөж байна.
Битгий хариуцлагаас зугтаагаарай гэж хэлмээр байна. Либерал ардчилсан нам гэж Японы том нам байгаа. Засгийн эрхийг олон жил барьж байгаа, туршлагатай. Улс төрийн намууд бол суралцах ёстой гэж би боддог.
Японы Либерал ардчилсан нам бол парламентын засаглалыг дэмждэг. Түүнийг төгөлдөр шүүхийн төлөө ажилладаг нам. Тэгсэн атлаа яаж амжилттай яваад байдаг юм бэ гэхлээр намын дүрэмд ч, Японы Либерал АН-ын дүрэмд ч тэр одоогийн Ардын намын дүрэмд ч намын дарга нь Ерөнхий сайд байна гээд биччихсэн байдаг. Тэгэхлээр Ерөнхий сайд огцорчихлоо. Тэгэхлээр намын даргаа одоо яаралтай өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл намын дарга нь Ерөнхий сайд болох тийм дүрэмтэй. Уг нь бол өөрөө ажлаа өгөөд, “За уучлаарай, ингээд та нарынхаа итгэлийг дааж ажиллаж чадсангүй. Би алдаа дутагдал гаргаад огцорчихлоо, ажлаа өгчихлөө. Тийм учраас би намын дүрмийнхээ дагуу Ерөнхий сайдаа тодруулахад нь тусалъя. Би яаралтай намын даргынхаа өргөдлийг өгье” гээд өгөх ёстой.
-Одоо бол процессоороо явахгүй байна шүү дээ. Тийм үү?
-Эргэлзээд байгаа юм уу яагаад байгаа юм. Хамгийн гол нь Ерөнхий сайд мань мэтийн гашуун ч гэсэн үнэнийг хэлдэг, сайн санаанаасаа зүтгэдэг, зөвлөдөг хүмүүсийн үгийг сонсохгүй. Өөрийнхөө эрх ашгийг бодож өөрт нь зөвлөдөг хүмүүсийн үгэнд ороод байгаа нь харамсалтай. Залуу хүнийг дэргэд нь байгаа хүмүүс маш их буруу алхам хийлгэж байна. Эвгүй байдалд оруулаад байна. Тэгэхлээр би Ерөнхий сайдад одоо нэг нүдээ нээгээч. Шал өөр бол орчин болчихлоо. Жинхэнэ намын лидер байсан гэдгээ харуулаач.
Жинхэнэ намын лидер гэдгээ харуулаач. Яваандаа бас ахиад намын лидер ч болж магадгүй шүү дээ. Одоо нам, хамт олноо хүндэтгэх хэрэгтэй. Энэ намын ачаар Ерөнхий сайд болж үзлээ. Улс төрд тодорхой амжилт үзүүлнэ шүү дээ.
Одоо шууд намын даргынхаа ажлыг өгөх хэрэгтэй. Я.Содбаатар, Г.Занданшатар, С.Амарсайхан, Ж.Энхбаяр гээд 1970-аад оныхон байна. Б.Энхбаяр байна, Н.Учрал сайд байна. Энэ хүмүүсийн дундаас хэн ч Ерөнхий сайдын ажлыг хийж чадна гэдэгт би ерөөсөө эргэлзэхгүй байна. Л.Оюун-Эрдэнэ хийж чадсан юм чинь бусад нь хийж чадна. Ямар ч асуудал байхгүй. Нэрээ дэвшүүлээд бага хурлаараа шийдэх хэрэгтэй. Парламентын засаглалтай учраас улс төрийн нам хамтын шийдвэр гаргадаг. Намдаа хүлээн зөвшөөрөгдөөд ирэхлээр ард түмэн ч сайхан хүлээж авна. Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд шийдвэр гаргахад хэцүү шүү дээ. Шийдвэр болгон нь тодорхой хэмжээний эргэлзээ төрүүлнэ. Ингэж удаан завсар гараад Ерөнхий сайд нь байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг байх нь Монгол Улсад хортой. Зун болохлоор гадаадын хөрөнгө оруулагч нар ирдэг. Төр засаг тогтвортой байх уу, үгүй юу гэж асууна, ярина. Тэгэхлээр Ерөнхий сайдаа хурдан томилуулъя.
Монгол Улсын Төрийн тэргүүн ч гэсэн энэ засаг маань хурдан бүрдчихээсэй гэж бодож байгаа шүү дээ. Түүнээс биш надад ямар хамаатай юм гэж суухгүй. УИХ-ын дарга байна. Намын ЕНБД байна.
Ингээд намын удирдах бүрэлдэхүүн цуглараад нэг хүн дээрээ тогтоод, тэр нь ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн гарч ирвэл бас байж болох л юм. Цаг хугацаатай уралдъя гэж байгаа бол МАН олон салаа замаар явсан тулхтай хүчин учраас Ерөнхий сайд хийчихээр сайн хүн дундаасаа гаргаж чадах байх гэж би найдаж байна. Уг нь Либерал Ардчилсан намын туршлагыг аваад хэрэгжүүлээд явбал илүү дүнтэй байж магадгүй гэж бодож байна. МАН сонгуулийнхаа үр дүнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Парламентын засаглалынхаа сонгодог хэлбэрийг дэмжих хэрэгтэй. Нэр хүндээ алдчихсан Засгийн газар бол 118 гишүүнийг ардаа агуулаад, дагуулаад явахаар маш хэврэг байдаг юм байна. Харин сонгуулийн ялалт дээр ард түмнийхээ тааллаар засаглаж байгаа нам 68 гишүүнтэй ажиллавал ямар ч асуудлыг шийдэж чадна. 64 хүн байж асуудлыг шийдэх ёстой. Тэгэхлээр 64-өөс дөрвөн суудлаар илүү 68 суудалтай МАН яагаад асуудлыг шийдэж чадахгүй гэж.
-68 гишүүн нэг чигт харж чадахгүй байгаа юм биш үү гэдэг асуудал байна. Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төсөл тогтоолын төслүүд маань парламентын босгыг давахад нэлээд эсэргүүцэлтэй тулгарна гэдэг асуудал бий?
-Парламентын засаглал гэдэг ийм л байдлаар ажилладаг. Тэгэхлээр одоо МАН төлөвшсөн нам уу, үгүй юу гэдгээ харуулах цаг ирсэн. АН ч гэсэн төлөвшсөн нам уу, үгүй юу гэдгээ харуулах хэрэгтэй. Ард түмэн үүнийг дүгнэх хэрэгтэй. Парламентын энэ ердийн процедурыг айдас хүйдэс болгоод байх хэрэггүй. Завсарлага авах чинь аймаар юм биш шүү дээ. Завсарлагаа сайн тайлбарлана биз. Тэр нь үнэхээр үндэслэлтэй байвал МАН-ынхан юу гэж муйхарлан зүтгэж, АН-ын зөв зүйтэй шүүмжлэлийг үгүйсгэж, тэгж батлах юм. Тэгэхдээ зүүн баруун үзэл дээр тулгуурласан бодлого явдаг.
Жишээлбэл татварын бодлого дээр баруун үзэлтэй нам нэг шатлалтай. Баячууд нь ч адилхан, ядуучууд нь ч адилхан. 10 хувь ч юм уу, таван хувь ч юм уу татвар төлдөг тийм систем рүү явна гэж ярьдаг л даа.
Зүүний үзэл бол ядуучуудаа татварын дарамтаас арай чөлөөлье. Тэгээд дундаж давхаргатай болгоё. Нийгэмд хэт хагарал үүсэж байна. Тийм учраас олон шатлалтай татварын бодлого хэрэгтэй гэж үздэг. Мөн намын нөхдүүд маань хурал хаячих байх, эсэргүүцэж магадгүй, шүүмжилнэ гээд хэтэрхий дулаан, зөөлөн суудал дээр суусаар байгаад бас сурчихжээ. Харин одоо жаахан хатуу байж, жинхэнэ улстөрч болох хэрэгтэй. Жинхэнэ зүүн төвийн үзэл баримтлалдаа үнэн сэтгэлээсээ итгэх хэрэгтэй.
Тухайлбал, саяын “Чайна энержи” -гийн төмөр замын гэрээг АН зогсоож чадна. Сөрөг хүчин учраас гэрээ хийлгэхгүй байж чадах байсан. Яагаад гэвэл энэ чинь угаасаа буруу байсан юм чинь. Ард түмэнд илчилж чадна. Харин татварын бодлого дээр бол чадахгүй.
Яагаад гэвэл татварын бодлого бол ард түмэн өөрөө хэт баячуудын татварыг өндөр болгоод дунд хүмүүсийн татварыг арай бага болгоод ядуучуудын татварыг дунд давхарга болоход нь тусалъя гээд бүүр тэглээд өгчих хэрэгтэй. Ард түмэн дэмжих байх гэж би бодож байна.
-Та Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүний хувьд тогтолцооны өөрчлөлтийг яаж хийх нь чухал гэж харж байгаа юм?
-Сая Ерөнхий сайд ч гэсэн өөрөө ярилаа. Ерөнхийлөгч гэсэн дэмжлээ. Их хурлын гишүүдийн бараг ам нээсэн болгон ярилаа. Сонгодог парламентын засаглалаа хөгжүүлье, сонгодог парламент засаглалаа төгөлдөржүүлье гэсэн. Тийм. Энэ бол ойлгомжтой. Ялсан бол Засгийн газраа байгуулаад хариуцлагаа үүр. Маш энгийн шүү дээ. Ялагдсан бол битгий Засгийн газрын ажил хийнэ гэж хачин юм бод. Зүгээр л сөрөг хүчнийхээ үүргийг нэр төртэй биелүүл. Тэгэхдээ зөв юмыг гацаах маягаар биш дэмжих.
Буруу зүйлийг ард түмэнтэйгээ хамтраад хийлгэхгүй байх тийм хяналт чухал. Цаашид бүр сонгодог маягаар явъя гэвэл парламентыг хоёр танхимтай болгох хэрэгтэй. Энэ парламент өөрөө дангаараа байхаар хэн ч парламентыг зогсоож чадахгүй. Парламент өөрөө баахан алдаа гаргадаг.
Тэрийг хянадаг субъект байдаггүй. Тэгэхлээр хажуугаас нь хянах ёстой. Парламентыг яаж хянадаг юм бэ гэдгийг улс төр судлаачид, эрдэмтэд судалж, судалж байгаад хоёр танхимтай болгоод хоорондоо бие биеийгээ хянадаг болох ёстой юм байна. Адилхан эрх мэдэлтэй. Нэг нь Засгийн газар тал руугаа илүү нөлөөтэй. Нөгөө танхим нь цэвэр ард түмний төлөөлөл болж ажиллана гэсэн үг. Жирийн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа тэр танхим нь Засгийн газрыг байгуулдаг, тэр танхим нь хянадаг. Баталж байгаа хуулийг хянадаг, буцаадаг, өндөр босгоор давуулдаг. Одоо ийм зохицуулалтуудыг хийж өгөөд хоёр танхимтай парламенттай болох хэрэгтэй. Манай Монголд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Засгийн газрыг олонх болсон нам байгуулдаг. Улс төр судлалд зөрчил байна гэж үздэг. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч бол Засгийн газрын үйл ажиллагааг хийх гэж оролддог, тэрний буруу биш. Тэрийг буруутгаад л Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гээд байна дарангуйлагч болох гээд гэсэн худлаа домог 20, 30 жил ярилаа. Энэ бол худлаа домог. Ард түмнээсээ сонгогдсон юм чинь ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө л ажиллана. Тэр бол ойлгомжтой. Гэтэл парламент засаглалд бол ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болчхоод бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж ажиллана. Өөрийн эрхгүй энэ асуудал хоорондоо бас давхцах гээд байдаг. Заримдаа зөрчилдөх явдал гарна. Тэр бол хүнээс шалтгаалахгүй тогтолцооноос шалтгаалаад байгаа юм. Тийм учраас бид аль нэг тал руу орох хэрэгтэй. Хэрэв ард түмнээс сонгосон Ерөнхийлөгч байна гэж үзвэл Ерөнхийлөгчийн засаглал руу орно. Тэр нь аймаар юм биш. Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж ажиллана гэсэн үг. АНУ-д болж байна.
Манайх бол хоёр том орны дунд байна. Трампын биеэ авч байгааг харахад ч бас заримдаа дураараа дургиад байгаа юм шиг харагдаж байна гэх зэргээр болгоомжилдог л доо. Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн засаглал осолтой байж магадгүй, болгоомжлох ёстой.
Парламентын засаглал руугаа явъя гэж ярьдаг. Тэгвэл хоёр танхимтай парламенттай болоод Германтай адилхан парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог байж болно. Тэгвэл Ерөнхийлөгч Засгийн газартай өрсөлдөж юм уу, эс үйл ажиллагаа нь давхцахгүй. Тийм мөрийн хөтөлбөр байдаггүй. Угаасаа л эв нэгдлийг илэрхийлнэ. Ямар нэгэн хямрал зөрчил бий болсон нөхцөлд ил гарч тэр зөрчлийг шийдэх аргыг олж чаддаг. Тэгэхээр сая Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч хэллээ. Сонгодог парламентын зарчмаараа явъя гэдгийг Их Хурлын гишүүд ч хэллээ. Манай Үндсэн хуульд нэг сонин зохицуулалт 1992 онд хийсэн. Ерөнхий сайд ч хэлсэн шүү дээ. 48, 48-аараа тэнцчихээд тэгээд яаж ч чадахгүй парламентын засаглал байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглал байх юм уу гэдэг асуудал дээр ярьж байгаад аль алийг нь Үндсэн хуульд оруулчихсан юм гэж. Түүнээс болоод манай тогтолцоонд дээр асуудал гардаг юм аа гэж ярьсан юм шүү дээ. Тэр бол зөвхөн өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ярьж байгаа юм биш. Урьд нь улс төр судлаачид ярьдаг л байсан. Тийм учраас одоо үүнийг шийдэх цаг ирсэн байна. Төр засгаа тогтвортой байлгая гэвэл аль нэгэн талд нь шийдэх л хэрэгтэй. Тийм бололцоо байна шүү дээ. АН-ынхан ч бололцоо байна. Сая хамтрахдаа 14 мега төслөөсөө илүү хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн шинэ Үндсэн хуультай болох бололцоотой байсан.
Үндсэн хуульд байгаа зөрчлүүдийг арилгаад харьцангуй тогтвортой, хариуцлагатай Засгийн газар байгуулж, хариуцлагатай Их хурлыг байгуулж, хариуцлагатай төр засгийг байгуулж ажиллах бололцоо байсан. Харамсалтай нь тийм сайхан бололцоогоо алдлаа. Тийм учраас тогтолцоогоо засах хэрэгтэй, ийм бололцоо байна гэж харж байгаа.
Хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг парламент байх ёстой. Тэгэхийн тулд парламент өөрөө өөрийгөө хянадаг байх ёстой. Хоёр танхимтай парламент бие биеийгээ хянадаг байх нь. Засгийн газраа ялсан нам нь дангаараа байгуул байх хэрэгтэй. Ерөнхийлөгч нь хоёр танхимтай парламентаасаа сонгогдоод энх тайвны бэлгэдэл байх хэрэгтэй. Аливаа эрсдэл хямралын үед гарч ирж хямралыг засахад оролцдог. Бусад эв нэгдлийг илэрхийлээд байж байдаг, тэр тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Тэгэхээр одоо бид хийх ёстой ажлаа хийгээд явах хэрэгтэй. Онол, шинжлэх ухаанаа зөрчөөд буруу аргаар хийх гэж оролдоод болдоггүй юм гэдгийг хүн төрөлхтний XX зууны түүх хэлчихсэн шүү дээ. Фашизм, коммунизм, бусад дарангуйлал буруу аргаар хийх гэж оролдсон зүйл байхгүй юу. Тэгэхдээ муу арга, сайн зорилго хоёр нийлдэггүй юм. Ингэж хүн төрөлхтөн XX зууны хамгийн том сургамжаа авсан. Одоо дараагийн зуун гарчхаад байхад сайн зорилгод муу аргаар хүрч болдоггүй юм гэдгийг одоо хүртэл ойлгоогүй байна гэдэг харамсалтай байна. Одоо хоцрогдлоо хурдан засах цаг ирсэн байна.
-Парламент Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч санал хураалтад нөлөө үзүүллээ гэдэг байр суурьтай байгаа. Мөн Ерөнхийлөгч импичмент хийх нөхцлийг үүсгэсэн үү. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Би бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин ч хэтэрхий их тэвчээртэй хандсан гэж бодсон. УИХ дээр улайм цайм өөрийнх нь огт бодоогүй, төлөвлөөгүй зүйлийг хийчихсэн юм шиг, хийх гээд байгаа юм шиг байдлаар Төрийн тэргүүн рүүгээ дайрлаа, гүжирдлээ. У.Хүрэлсүх гэж хүн ахиад зургаан жил сунгагдах гээд байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Баялгийн санг устгах гээд байна.
Өөрийнхөө эрхшээлд оруулах гээд байна гэж хэчнээн гүтгэв. Тэр хүн хэд хоног харлаа, хүлээлээ. Өөрийн цахим сүлжээнд байдаг хуудсаараа дамжуулж үгүйсгэж мэдээлэл өглөө. Тэгсээр байтал ахиад л гүжирдээд байдаг.
Ерөнхий сайдын хариуцлага хүлээх тухай асуудал яригдахад У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгч энэ бүхнийг л хийгээд байгаа юм ойлголт өгч байсан. Тэгээд бүүр дарангуйллын тооцоонд шилжлээ гээд ярилаа шүү дээ. Хэд хэдэн гишүүн тэгж хэлсэн. Тэгэхлээр Төрийн тэргүүн энэ эргэлзээ, худал гүжирдлэг гүтгэлэгт өөрийнхөө амаар тайлбар өгөхгүй бол болохгүй. Тэр эргэлзээг тайлах нь зүйтэй гэж үзсэн байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх дээр гишүүдэд тодорхой байдал үүсгэсэн бол сайн л биз дээ. Нөлөөлөөд байх юу байсан юм. Нөлөөлнө гэдэг чинь заавал буруу биш шүү дээ. Эргэлзээ байсныг тайлж өгсөн байна. Ингэж төр засгийн институцүүд хоорондоо бие биедээ тусалж байр сууриа тодорхой болгож ажиллах нь хамгийн зөв. Тэгэхгүй учир битүүлэг өрөөндөө суугаад л байвал далимдуулаад, гүжирдээд л, гүтгээд л байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхнаасаа Хамтарсан Засгийн газар байвал тогтвортой ажиллах юм болов уу гэж байсан хүн шүү дээ. Тэгээд сүүлдээ онолоороо явахгүй бол болдоггүй юм байна. Улс төр гэдэг чинь шинжлэх ухаан юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн давуу тал бол ард түмний ярьсан юманд их уян хатан хандаж чаддаг. Сонсож чаддаг, тэгээд буруу байр суурь юм уу, эргэлзээтэй байсан бол тэрийгээ засаж чаддаг давуу талтай л даа. Тэр утгаараа өөрөө бас тэгж ажлаа өгч байсан. Огцрох ёстой цагтаа огцрох ёстой. Битгий зууралд гэсэн. Цаг нь өнгөрчхөөд байхад зууралдаад л байх юм бол дахиад гарч ирэхэд хэцүү шүү дээ. Ард түмний өмнө хариуцлага хүлээж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд олон эргэлзээг тайлсан зөв алхам хийсэн болов уу л гэж харсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл20
Цомхон, мэргэшсэн засгийг яаралтай байгуулах, боловсон хучингуй болчихсон энэ намыг тараах болж дээ!!! УИХ-гишуудээс сайд болохыг хатуу хориглох хэрэгтэй!
Холимог тогтолцоогоор сонгууль хийж, ард түмний санлыг аавч сонгогдсон олон гишүүнийг параламент сууж байгаа гол учир бол шилдэг засгийн газрыг байгуулах гэж тэр юм. Шилдэг засгийн газар бол зөвхөн хамтарч чаддаг байх зарчмаар ажилладаг герман шиг болохыг шаардаж байсан ард түмний хүсэл болно. Гэтэл одоо монголын ард түмний хүслээс огт өөр зөвхөн цөөхөн хэдхэн хүний бүлэглэлээр засаг байгуулах гэж байгаа нь байж боллмгүй урвалт юм. Урвагчид зөвхөн Оджаргалд үйлчилж байна. Монгол улс яах гэж 126 гишүүнтэй болсон бэ??? 48 хүнийг нийгмийн давхаргаас санал орхигдуулахгүй гэж сонгож оруулсан. Ийм ард түмний санлаас огт өөр төрийг байгуулах гэдэг бол төрийн эргэлт хийж байгаа гэмт үйлдэл мөн. Монголын ард түмэн идэж ууса Энхбаяр мэтийг дахин төр гай учруулах гэж холимог системийг сонгоогүй юм. Гантөмөрийг сайд болгохыг хүссэн. Дорж хандыг сайд болгохыг хүссэн учраас холимог тогтолцоог сонгож ард түмний саналаар байгуулсан засгийн газар юм. Байж болохгүй төрийн эргэлт шүү.
Тэр нь дээр
Холимог тогтолцоогоор сонгууль хийж, ард түмний санлыг авч сонгогдсон олон гишүүнийг параламент сууж байгаа гол учир бол шилдэг засгийн газрыг байгуулах гэж тэр юм. Шилдэг засгийн газар бол зөвхөн хамтарч чаддаг байх зарчмаар ажилладаг герман шиг болохыг шаардаж байсан ард түмний хүсэл болно. Гэтэл одоо монголын ард түмний хүслээс огт өөр зөвхөн цөөхөн хэдхэн хүний бүлэглэлээр засаг байгуулах гэж байгаа нь байж боллмгүй урвалт юм. Урвагчид зөвхөн Оджаргалд үйлчилж байна. Монгол улс яах гэж 126 гишүүнтэй болсон бэ??? 48 хүнийг нийгмийн давхаргаас санал орхигдуулахгүй гэж сонгож оруулсан. Ийм ард түмний санлаас огт өөр төрийг байгуулах гэдэг бол төрийн эргэлт хийж байгаа гэмт үйлдэл мөн. Монголын ард түмэн идэж ууса Энхбаяр мэтийг дахин төр гай учруулах гэж холимог системийг сонгоогүй юм. Гантөмөрийг сайд болгохыг хүссэн. Дорж хандыг сайд болгохыг хүссэн учраас холимог тогтолцоог сонгож ард түмний саналаар байгуулсан засгийн газар юм. Байж болохгүй төрийн эргэлт шүү.
Боловсролтой хал үзэж хаширсан улс төрч гэж өөр юмаа. Их цэгцтэй ойлгомжтой тайлбарлалаа
Монголын төрийг авлигалд живүүлж Алигалын загалмайлсан эцэг, Зууны манлай авлигалчин Н.Энхбаярыг гол санаа нь Батшугарыгаа Засгийн газрын гишүүн болгох гээд л ийм балай юм бичиж байна ш дээ. МАН, АН хоёр нийлж Засгаа байгуулах нь зөв шүү.
Бүх авилгачид юу хулгайлсан нь тодорхой. Элбэгдорж хулгай хийгээгүй зүйл бхгуй, асем, эрдэнэт ер нь бүх юманд нэр нь явдаг, женко төмөр зам, сүбатболд уул уурхай, сбаяр оюу толгой, миеэ хотын газар г.м. Энхбаяр яг юунаас идсэн билээ, нөгөө нэг ганц орцтой холбоотой юм л ярьдаг. Тэгээд нэг их сүртэй зууны манлай авилггачин ч гэх шиг. Элбэгдоржийн зохиож наасан нэр бхаа?!
Холимог тогтолцоогоор сонгууль хийж, ард түмний санлыг авч сонгогдсон олон гишүүнийг параламент сууж байгаа гол учир бол шилдэг засгийн газрыг байгуулах гэж тэр юм. Шилдэг засгийн газар бол зөвхөн хамтарч чаддаг байх зарчмаар ажилладаг герман шиг болохыг шаардаж байсан ард түмний хүсэл болно. Гэтэл одоо монголын ард түмний хүслээс огт өөр зөвхөн цөөхөн хэдхэн хүний бүлэглэлээр засаг байгуулах гэж байгаа нь байж боллмгүй урвалт юм. Урвагчид зөвхөн Оджаргалд үйлчилж байна. Монгол улс яах гэж 126 гишүүнтэй болсон бэ??? 48 хүнийг нийгмийн давхаргаас санал орхигдуулахгүй гэж сонгож оруулсан. Ийм ард түмний санлаас огт өөр төрийг байгуулах гэдэг бол төрийн эргэлт хийж байгаа гэмт үйлдэл мөн. Монголын ард түмэн идэж ууса Энхбаяр мэтийг дахин төр гай учруулах гэж холимог системийг сонгоогүй юм. Гантөмөрийг сайд болгохыг хүссэн. Дорж хандыг сайд болгохыг хүссэн учраас холимог тогтолцоог сонгож ард түмний саналаар байгуулсан засгийн газар юм. Байж болохгүй төрийн эргэлт шүү.
Одоо амаа хамхиад дуугүй гэртээ суу..!!! Хэлгүй даадаагаа гишүүн болгоо биз дэ
Одоо амаа хамхиад дуугүй гэртээ суу..!!! Хэлгүй даадаагаа гишүүн болгоо биз дэ
Хамтарсан засаг гэдэг чинь хяналтгүй хувааж идэх луйвардах арга шүү дэ ! Дангаараа засаг байгуулчихвал ил далд идэж уухад хэцүү болно үүнийг 2 р ээлжийнхэн зөвшөөрөхгүй ! Одоо хоолонд орох 2 р ээлжийнхэнд ямар ч байсан Намбар вангийн туулай хамартай хүүг оруулна ! Өмнө нь оруулаагүй болоод стандарт бус болчихсон юм ! Ёрөнхий сайдаар Амарбаясгалан байх ёстой бусад дэвшигчээс арай гайгүй нь бөгөөд данх Оюукагаас дээр хүн !! Дангаараа засаг байгуулах ёстой гэж Намбар ван хэлж байгаа нь түмэн зөв ! Парламёнт дээр өрнөх хорон үг эсэргүүцлээс айж шийргэсний хэрэггүй ! Ганц ардчилсан нам байтугай таван ардчилсан нам байсан ч айсны хэрэггүй ! Урдаас нь адилхан хэрэлдээд л тэмцэлдээд л ажлаа явуулах хэрэгтэй !! Айж байгаа бол яах гэж ялсан юм !!!
Холимог тогтолцоогоор сонгууль хийж, ард түмний санлыг авч сонгогдсон олон гишүүнийг параламент сууж байгаа гол учир бол шилдэг засгийн газрыг байгуулах гэж тэр юм. Шилдэг засгийн газар бол зөвхөн хамтарч чаддаг байх зарчмаар ажилладаг герман шиг болохыг шаардаж байсан ард түмний хүсэл болно. Гэтэл одоо монголын ард түмний хүслээс огт өөр зөвхөн цөөхөн хэдхэн хүний бүлэглэлээр засаг байгуулах гэж байгаа нь байж боллмгүй урвалт юм. Урвагчид зөвхөн Оджаргалд үйлчилж байна. Монгол улс яах гэж 126 гишүүнтэй болсон бэ??? 48 хүнийг нийгмийн давхаргаас санал орхигдуулахгүй гэж сонгож оруулсан. Ийм ард түмний санлаас огт өөр төрийг байгуулах гэдэг бол төрийн эргэлт хийж байгаа гэмт үйлдэл мөн. Монголын ард түмэн идэж ууса Энхбаяр мэтийг дахин төр гай учруулах гэж холимог системийг сонгоогүй юм. Гантөмөрийг сайд болгохыг хүссэн. Дорж хандыг сайд болгохыг хүссэн учраас холимог тогтолцоог сонгож ард түмний саналаар байгуулсан засгийн газар юм. Байж болохгүй төрийн эргэлт шүү.
Авилагын Загалмай эцэг, Намаа зарж Хүүгээ Их хуралд оруулагч өвгөн !
Авилагын Загалмай эцэг, Намаа зарж Хүүгээ Их хуралд оруулагч өвгөн !
24 тэрбумаар 25 км зам тавих гэж байна гэж ноцтой юм хэлжээ Энийг шалгах хэрэгтэй
Шинэ тогтолцоог нурааж байна. Хэрвээ та нар хуучин тойргийн тогтолцоогоороо явах гэж байгаа бол 50 гишүүнээ огцоруулцгаа. Тэгээд 76 гишүүнтэй, намаараа засаг байгуул. Холимог тогтолцоог нурааж байгаа нь үндсэн хуулийг зөрчсөн төрийн эргэлт мөн. Төрийн эргэлт хийсэн бүх хүнийг шоронд хий.Муу өмхий Хүрэлсүх, сайн засаг тогтохоор өөрийнхөн эрх ашгийг хөндсөн байна. Хүрэлсүхийн эрх ашиг ёстой зайл цаашаа. Оджаргалын эрх ашиг зайл цаашаа. Монголын шилдэг хүмүүс нэгдэж засаг байгуул гэж холимог тогтолцоог сонгосон шүү. Гэтэл одоо Оджаргалын засаг болгож байна. Энэ хууль бус ажиллагаа бол холимог тогтолцоог нурааж байгаа гэмт хэрэг мөн. Нам харгалзахгүй сайн хүмүүсээр засаг байгуул гэж холимог тогтолцоог сонгосон.
chezeech nmj darga , said er bolgochgui ter Batschugariin chin !, charinch gischuunees n zailuulandaa . Amaa tataad odoo dald orj uz .Enchbayraa . Nambarvaan chi al chediin duussan oilgodoggui umuu.!
Энэ тал дээр Энхбаяр бид нээс арай илүү байхаа Хүүгээ Гишүүн болголоо л гэсэн Батшугар Сая Нэг ард түмэнд хэрэгиэй хууль санаачилсан Банкны хар данс анд ордогийг болиулсан Энэ муулаад байгаа хүмүүс бол эх орончид биш шүү Буруу муу аргаар баяжсан хүмүүс л байгаа Энхбаяр бол ухаалаг хүн Авилгалчид л өөрсдөдөө өгөх нэрээ Өөрсдөөсөө холдуулж Энхбаярыг гүтгэдэг Энхбаярын үед энэ Оюутолгой 5 толгой аль нь байгаагүй тэр үед Төр мөнгөгүй маш бага төсөвтэй байсан ч амьдрал гайгүй байлаа 2009- оноос хойш энэ авилгал хулгай луйвар цэцэглэсэн Энэ үед СБаяр Ц Элбэгдорж Сү Батболд Ми Энхболд нар засаг барьж байсан Энхбаяр 2000-2008 онд байсан хүн Тэр үед таны амьдрал одоонийхоос дор байгаагүй Одоо бол Төр маш их мөнгөтэй болсон мөртлөө ард түмний амьдрал огтоо дээшлээгүй Харин заримнь хагартлаа баяжсан
Ишш энэ нэг юмыг уг нь овоо хүндэлдэг байсан чинь эргүүтээд өөрийнхөө хүүхэд гэж итгэдэг "сахал" Билэгтийн Батшугарыгаа сайд болгох гэж ингэж алийгаа алдах ч гэж дээ. Ердөө жилийн өмнө Оюунэрдэнийг магтаад зурагтаараа ч нэг яриад сониноороо ч нэг битүү магтаад шааж явсан өвгөн одоо түүн шиг муу хүн алга болцон амаа олохгүй муулж сууна. Хөөрхийлөлтэй ч жижигхэн амьтан юм дөөөө. Энэ хүртэл чинь хүндэлсэн дээ уг нь. Одоо бол зайл.
Энхбаяр бол эх оронч хүн шүү Монголоо хөгжүүлэх чин хүсэлтэй хүн Бид Зөв хүнээ дагадаггүй Энхбаярыг л дэмжвэл ононо Тэгэхэд Яалаа Элбэгээ ялна гэж орилолдоод Элбэгдоржийг 8 жил ерөнхийлөгчөөр дэмжсэн Одоо яав Онож уу алдаж уу Сайн бод бод Улс төрийг улс төрд чанагдсан хүн л хийлэг юм Улс төрд ухаан суух нас хат суух нас гэж нэг юм бий шүү Энхбаяр бол хал үзэж халуун чулуу долоосон улс төрч мөншүү