sonin.mn

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа утсаар ярьсан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хятадын төв радио телевизээс (CGTN) интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар, Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьсан нь хоёр орны худалдааны маргааныг намжаах зорилготой байж, Хятад, АНУ-ын харилцааг зөв зам руу нь буцаан оруулахыг ахиулах талаар эерэг мессеж өгсөн гэж судалгаанд оролцогчдын 74.7 хувь нь үзжээ.

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны удирдагчид сарын өмнө Швейцарийн Женев хотноо хэлэлцээ хийж, эдийн засаг, худалдааны асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх чухал алхам хийсэн юм, энэхүү алхмыг олон улсын хамтын нийгэмлэг ихэд сайшаасан байна. Судалгаанд оролцогчдын 93.3 хувь нь хариулахдаа, яриа хэлцэл болон хамтын ажиллагаа бол Хятад Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цорын ганц зөв сонголт юм гэжээ. Судалгаанд оролцогчдын 94 хувь нь үзэхдээ, Хятад, Америк хоёр тал худалдааны маргааныг зохицуулах тал дээр эрх тэгш байр суурь баримталж, бие биенийхээ санаа зовнилоо хүндэтгэж, харилцан ашигтай үр дүнд хүрэхийг хичээх ёстой гэсэн байна.


Хятад Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээнээс хойш Хятад улс уг хэлэлцээрийг нухацтай хэрэгжүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан санал асуулгад оролцогчдын 95.7 хувь нь үзэхдээ, Америкийн тал худалдааны маргааныг зохицуулах талаарх Хятад, Америкийн нэгдсэн нийтлэг ойлголтыг баримталж, Женевийн хэлэлцээний тохиролцоог хатуу хэрэгжүүлэх ёстой гэжээ.


Энэхүү судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб болон орос хэлний платформаар явуулсан бөгөөд 12 цагийн дотор 5610 хүн санал өгч, өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.