“...Орон нутгийн сонгуульд МАН яллаа” гээд л хөөрөөд байна. 2016 оны ялалтаасаа ухарчихсан. Найман аймаг “цэнхэртчихсэн” гэсэн дүн гарсан. Тэр утгаар нь яривал сонин л дүгнэлт гарна.
Түүчлэн “...Нийслэлд МАН яллаа. 45 суудлын 34-ийг нь авлаа” гээд л онгироод байна. Ингэхдээ “...Д.Сумъяабазар агуу удирдагч юм. Сонгуулийн стратегич гэдгээ харууллаа” гэсэн магтаал сонгуулийн дүн гарсан үдэш цахим орчинд нялайтал явлаа. Ингэж үзнэ гэвэл жинхэнэ дүн нь бас өөр болно.
НИТХ, дүүргүүдийн ИТХ-ын эцсийн дүнгээр МАН олонхи болсон. Энэ үнэн.
Гэхдээ УИХ-д 62 суудалтай, өмнөх Орон нутгийн сонгуулиар нийслэлд олонх болчихсон байсан суурь дээр “ноцолдох” шиг амархан юм гэж юу байх вэ дээ. Их яривал дориухан дарга 45 суудлыг бүгдийг нь чирээд л ирэхээр боломж юм шүү.
Мөн эрх баригч МАН-ын хувьд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт эрх мэдлийг бол хангалттай өгсөн. МАН-аас НИТХ-д нэр дэвшсэн 45 хүний 35 нь Д.Сумъяабазарын хаягтай нөхдүүд байв. Ямар сайндаа л МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хоёр муудалцчихсан гэсэн яриа хүртэл гарч байх вэ дээ. Ил ийм мессеж явж байсан бол хөшигний ард МАН-ын удирдлагууд Д.Сумъяабазарт итгэл үзүүлсэн байжээ.
Тэгэхээр ялалт чухам хэнийх байсан бэ, ялсны гавьяаг хэн хүртэх ёстой вэ гэдгээ зөв хуваарилах ёстой юм.
Ямар ч байсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын ялалт бол биш. Сонгуулийн шөнө Д.Сумъяабазарыг “долооцгоосон” нь түүнтэй харилцах цаашдын харилцаагаа бодсон улстөрчдийн “пост” төдий зүйл юм. Магадгүй тэр хүмүүс өнөөдөр Д.Сумъяабазарын өрөөний үүдэнд сууцгааж байгаа байх.
Харин МАН-ын ялалт байгуулсан тойргууд дээр УИХ-ын гишүүд, дүүргийн намын дарга нар нь хар, шар аргуудаа тултал хийсэн. Гавьяа яривал тэр хүмүүсийнх гэсэн үг.
“Оргил” Ж.Ганбаатар гэхэд хурал чуулганаа таслан барин хэдэн өдөр гадаа зогссон. Хөөрхий минь, тэр түүний цагаан PR л даа. Гэхдээ тийм л юм болсон.
Хамгийн гол нэг зүйл бий. Нийслэлийн МАН нийслэлийн хамгийн гол дүүргийг алдсан. Олон сонгуульд “улайж” ирсэн, хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгуулиар МАН-ын нэр дэвшигчдийг цочирдтол дэмжиж байсан Сүхбаатар дүүргийнхэн Орон нутгийн сонгуулиар АН-ыг дэмжсэн.
Энэ бол Д.Сумъяабазарын л муугийнх. Үнэхээр л Нийслэлийн МАН-ын даргын эрэмбэтэй улстөрч, стратегич, агуу удирдагч юм бол Сүхбаатар дүүрэгт МАН ялах байсан.
Сүхбаатар дүүрэг бол Улаанбаатарын төв дүүргээс гадна жил хүрэхгүй хугацааны дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа МАН-ын хувьд “өндөрлөг” нь байв. Энэ дүүрэг намынх нь үүсгэн байгуулагчаар нэрлэгдсэн юм.
Одоо МАН-ынхан 100 жилийнхээ ойгоор АН угшилтай Сүхбаатар дүүргийн дарга нараас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх зөвшөөрлөө гуйна.
Ер нь бол Сүхбаатар дүүргийн хувьд МАН ихээхэн сулраад байсан. УИХ-ын сонгуулийн өмнө энэ дүүрэгт нэг насаараа нэр дэвшиж сонгогддог байсан Сү.Батболд дүрвээд хөдөө явчихсан.
Энэ жилийн давалгаа тус дүүрэгт нэр дэвшсэн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нарт тус болж сонгогдсон. Сү.Батболд энд алдаж тооцсон. Магадгүй, хаширлаад зугтсан байх.
Хамгийн гол нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэж сул хүн бий. Хувь улстөрчийн хувьд мэдлэгтэй, эвтэйхэн имижтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл, тэр амиа л даасан улстөрч, харин лидер биш. Тэгэхээр Д.Цогтбаатартын дээд шатны удирдлага буюу Нийслэлийн МАН-ын дарга Сүхбаатар дүүрэгт тод байх ёстой байв. Гэвч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүрэгт ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэгэхээр Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх болж таарч байгаа юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Man bazaad hairtsaglaad baidaguumaa gedgiig haruulch bna aa
Yamar duusdagui ur shir bdg iym boldoo MAH Sumyabazart.
Сумьябазарын харин сайн удирдсан !
Tsogtbaatar mash muu ajilsan namaa 2r huvaasan huviin toglolt ih hiisen Tumurbaatariig shuud jiisen ene bugd n ylagdald huregsen 100%Tsogtbaatariin buruu uildel bsn!!
Цирк СБ-дүүрэгт байдаг
Behchuud uls turuur uo hdg uom.Ashig honjoo l bodoj bga.MANd Bayr shig stratikch bhgui.Busad n bol tolgoi hurehgui.Bayr MAN g yluulj.avch yvj bsan
Буриадууд нэртэй шоу,эзэнгүй цуурхалаар Монголчуудын тархийг угаасаар байгаад бүүр сурчихсан.Баяр эзэнгүй цуурхалаар л Монголын номер нэг стратегич болсон.Нарийн яривал дунд сургуулиа ч мань буриад төгсөөгүй 2 дээр 2-г ч нэмж чаддаггүй нилээн жүжигчин дурак байсан гэж Орос 23-т хамт сурч байсан Монголчууд ярьдаг.
Сэхээтнууд сэрж байна. Энэ цэгээс л гэгээрэл эхлэх жамтай!
Mongol hun hogjikh heregtei.lalaruud yumaa.
түгжилүүд их байсан байхаа
МАН яаж ингэж иргэдрүүгээ нулимж чадаж байнаа?? Баянголынхонд та нарын сонгууль гэж юу байдгийн түй май гэж хэллээ хийлээ нулимлаа дэвслээ дээ. Арай ч хэтэрлээ. Та нар мөнгөтэйг иргэд мэднэ гэхдээ тэр мөнгөө иргэдийн эсрэг ашиглах нь ямар муухай басамжлал вэ. Ман-ынхан ч гэсэн эхээс төрсөн баймаар. Яагаад тэр залуууг амьдрах амьдралгүй явах газаргүй нэр нүүргүй хогийн урвагч болгож байгаа юм вэ?? Хүүк чи ямар харгис новш вэ??
энэ хүнийг дүүтэй нь хамт шалгамаар бна тэгээд ч энэ хүний мэдлэг боловсрол удирдах ухаан гэж юу бх вэ дээ
Ман шударга бүх юманд дургүй Шударга сонгуульд бүүр ч дургүй үзэн ядна. Яагаад гэвэл бүхий л цаг үeд шударга юм шударга ёс тэдний нөгөө талд байсан. Тэд 1930 хэдэн ондоо үлджээ. Тэд тэгэхэд буугаар буудаж байсан бол одоо мөнгөөр бүхнийг захирч доороо дэвсэхийг хүсч байна. Иргэд ядуу тул мөнгөтэй баячууд аархаж даварч байна.
МАН -ын ууж идэжбаахаас өөр эрдэм чадалгүй өмхий махнуудаа Мао даргатай жиших юм Цөг цөг цаашаа
Давилуун сагсуу Асагийн хүүхдүүдээс булаасан цирк Сүхбаатар дүүрэгт байдаг юм чинь аргагүй ш дээ.Мань хүний ажлаа хийж байсан эмэгтэй үйлчлэгчийг мөнгө асуулаа гэж цохиж унаган дээрээс нь мөнгө цацаж байсан баар ч бас.
40, 50 мянгатыг МАН идэх гэж байхад нь оршин суугчид боссон. Туунд нь АН дэмжлэг узуулсэн.
УИХ-д МАН-ыг сонгосон юм чинь ОН-ын сонгуульд АН-ыг сонгоё гэсэн хандлага дунд харин ч сайн дүн авчирсан Сумъяабазар
9 нь их хурал дээрээ зайдагнах даапаалах цаг үe иржээдээ. Ном ёсоор юм энэ улсад алга бодохнээ. Иргэдийн саналыг мөнгөөр худалдаж срнгуулийн авлига цэцэглүүлсэндээ эрдээл улсын бүртгэлийг холин бантан болгосондоо эрдээд одоо бүүр амар сонгогчдын сонгосон төлөалөгчийг худалдаад авчихдаг 9 тэй даргатай болсон энэ нам яана даа. Бараг хүний наймаа юм бишүү ИХ-ын гишүүд нь гэсэн мөнгөөр нүдээ амаа таглуулсан гарууд Яг хөлснийхөн. Гадаадад хөлсний арми гэж байдаг бол Монголд хөлсний сонгогчид хөлсний төлөөлөгчид хөлсний гишүүдтэй 1энт болжээ. Их хурал дээр ганц өөрийн гэсэн санал санаа хэлж чадахгүй суудаг гишүүд бол хэн ч бодвоос хөлсний гишүүд шүү дээ. Ард түмэн угаас үүнийг мэдэж ярьдаг л зүйл
Сүхбаатар дүүрэгт МАН ын нэр дэвшигчид бусад дүүрэгт нэр дэвшигчидтэйгээ яг адилхан урма лоозонтой эрээн цаас хэвлэж тараасан. Загвар н ч яг адилхан. Гэтэл АН-д нам тавиулсаг. Дүүрэгт гэхэд бие даагчийг ч барахгүй шараа болсон. Должин гэж нэг хүүхэнд унасан. Ийм л нэр хүнд муутай байна даа жанжны дүүрэгт.
Энд сумьяабазар хамаагүй. Сүхбаатар дүүүрэгт Нийслэлд байршилтай Чайнатауныхан амьдардаг. Тэд Сүхбаатар дүүрэг буюу хотын төвийн байршилд нягтралтай амьдарч 40 мянгат гм олон хороодод шивээлсэн байна. баярцогт шиг хужаанууд яаж ч бодсон гамингийн АН-д саналаа өгнө биз дээ. Сэлэнгэд гэхэд баярцогт,эрдэнэбат гэхчлэн дотор хүмүүс ямар олон санал авдгийг та нар мартчихдаг юм уу. Ийм учиртай юм.
Гамин шивээлсэн газар гэж үнэн шүү.
МАН-ын хужаагийн эрлийз дарга нар ч бас тэнд шивээлсэн.
Үнэн ш дээ 8 аймаг, хотын 2 дүүрэг цэнхэртсэн нь Сумъяабазарын муугийнх.
СБ дүүрэгт 2 намын сурталчилгаа ухуулга өдөр шөнө шиг л байсан. Нөгөө ялсан УИХ-н 3 гишүүд ч таг байлаа. Тэгээд яаж ялхав дээ?
АН-ын сайных биш,,,Цогтбаатар намаа ялуулахад юу ч хийгээгүй,,дээр нь Мөнхоргил ХХБ-ныханиай нийлээд эсрэг ажилласан,, Сү.Батболд дэмжээгүй, Цогтбаатар бол энэ Дүүргийг 12 жил хорлолоо ш дээ
Бичих гэж бичих юм аа.
хотын даргаар ХОТЫН С ОЁЛ нэвтрүүлэг хийу байсан БАТЖАВ МУНДАГ ЧАДАЛТАЙ ЗАЛУУГ Т АИАД ХИЙЛГЭЭ
Харин ч зөв болсон байх даа.
Сухбаатарын байгуулсан намд сухбаатарчууд том бэлэг барьсан. Сухбаатар дуургийн угшил бол сэхээтэн, элит гаралтай. Тэд сонголтыг хэнд ч автагдахгуй шударга хийсэн! Сухбаатар аймгийнхан бол естой жинхэнэ ардчилагчид! Узэл бодолдоо унэнч сонгогчид! Эрх баригчид ямар их хуч хаялаадаа тэд ардчилалаа хамгаалсан жинхэнэ эх орон ч сонгогчид!!! Та нартаа баяр хургэе! Эрх баригчдад ирэх жил болох 100 жилиин от нь чухал болохоос улс орноо хугжуулэх хэтиин бодлого бол байхгуй. Нэг унэн уг бол 4 жилиин дараа бид бахь байдгаараа л бж бн хараарай! Бур дордоод урунд унасан ч бж мэднэдээ, ай хуурхий
Ха,Ха. Сүхбаатар дүүргийн 100 айлынхныг элит гаралтай гэж яг чам шиг хужаа л хэлнэ. Одоо үед хужаанууд элит болж монгол доошоо ордог юм байж.Муу ёрын цаг болоо юу даа.Монгол газар хятад хүн өөрийгөө элит гэж зарлах ийм цаг үе ирнэ гэж дээдэс минь зүүдэлж ч яваагүй дээ
Эцэг нь их л хорчин муу хүн шүү. Иргэд минь эцэг нь ямар байна хүүхдүүд нь тийм л хүмүүн байдгийг мартах. Маргах учмр үгүй шүү дээ. Эх орны минь хувь заяа бүү эргэг
Бөх хэрэггүй ...Жаахан мэдлэг боловсролтой хүнээр хотын даргыг тавьмаар байна.
Сумъяабазарт хамаагүй, Сүхбаатар дүүргийн иргэд тэнцвэржүүлэх сонголт хийсэн. Нэг намыг хэт давамгай болгомооргүй байна шүү.
Д.Цогтбаатар бол сул хүн биш, харин зөөлөн байх. Түүний буруу нь Ц.Төмөрбаатарын хор найруулгын эсрэг хариу хор найруулаагүйд л байгаа байх
Tsogtbaatar Munkhorgil Munkhtsetseg nar ergeh holboogui. Amia bodson. Orgiliin Ganbaatr shig baij chadahgui yumnuud
Мундагтаа биш луйвардаж чаддагтаа л МАН ялсан юм шиг санагдаад байнаа