sonin.mn
ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнө болон дараа Америкийн хэт барууны үзэлт бүлэглэлүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх, халдлага үйлдэхээр төлөвлөж байна.
Хэт давруу үзэлт бүлэглэлүүд орон даяар зэвсэглэсэн жагсагчдыг оролцуулсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлж болзошгүй байна гэж хууль сахиулах байгууллагууд үзжээ. Түүнчлэн Конгрессын байранд дахин халдаад зогсохгүй Цагаан ордонд халдаж болзошгүй байгааг үгүйсгээгүй байна. Үүнтэй холбогдуулан Холбооны мөрдөх товчоо хүчирхийлэлд өдөөн турхирсаар буй хэт барууны үзэлтнүүд, хэд хэдэн төлөөлөгчийн үйл ажиллагааг интернетэд хянаж байна. Аюул учирч болзошгүй байгаатай холбогдуулан зарим хууль тогтоогч хувийн хамгаалагч хөлсөлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжсэн жагсаал цуглааныг зохион байгуулагчдын зарим нь цагдаа нарт баривчлагдахаас болгоомжилж, мужийн засаг захиргааны төвүүд болон нийслэл хотод хийх хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал цуглаанаа цуцлахаас өөр аргагүйд хүрснийг “The Washington Post” сонин цохон тэмдэглэв.
Эрх баригчид Вашингтонд аюулгүй байдлын өргөн хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тийнхүү Цагаан ордон, Конгрессын ойролцоох хотын төвийн дийлэнх
хэсгийн замын хөдөлгөөнийг хаажээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг