Монголд хэрэгтэй туршлага бичсэнгүй гэх гомдол санал их ирдэг. Бичье сурталчлая гэвэл маш их баримт гаргалгаа надад байна. Сингапурыг жишээлж баахан бичсэн бол одоо Швейцарийн Холбооны Улс (ШХУ) руу хараа бэлчээе. Хүлцэж уншина уу. Өөрийн биеэр хоёр ч удаа очиж туршлага судалсан тул худал гөрдөөгүй бичиж байна. Төвийг сахих туршлагыг нь би Монголдоо тусгая гэдэг дээрээ тууштай зогсож байгаагаа дахин өчье.

Зохиогч Швейцарийн парламент буюу Холбооны Ассамблейд
“Швейцарь”, “Нейтралитет” гэдэг хоёр үг амьдрал дээр яг синоним үгс мэт. Швейцарийн эрдэмтэн Эдгар Бонжурын хэлснээр швейцарийн нейтралитет гэдэг ойлголт швейцарь улс үндэстэн үүссэн цаг үетэй хамт буй болжээ. XIII-XIV зууны үед феодалын олон гүнлэгүүд өвөр хоорондоо ширүүн тулалдаж, цус их урсаж байх үед «stille zu sitzen» (үгчилбэл номхон хүлцэнгүй, дуугүй сууж бай) гэдэг ийм нэг хэлц үг гарсан нь хожим нейтралитет буюу төвийг сахих гэж хэвшсэн аж.
Одоо хагартлаа баяжчихаад төвийг сахиад болоод буй, харин ядуу буурай Монгол энэ цаг үед болохгүй гэдгийн эсрэг бичиж байна шүү. Швейцарьчууд үгээгүй ядуу, бүр нурах дээрээ тулчихсан үедээ төвийг сахисан юм шүү.
Швейцарь нь төвийг сахина гэдгээ тусгаар тогтнол, эв нэгдэл, Швейцарийн эрх ашгийг хамгаалах, өөрийн улс үндэстний онцлог төрхөө хадгалах гол хэрэгсэл, ялангуяа улс үндэстнээ нэгтгэх, зохион байгуулах нэгтгэгч үзэл суртал, конфедерацын төрийн шинэчлэлд тулгуур үзэл хэмээн үздэг юм билээ. Тус улс 2324 коммун, тэдгээрийг нэгтгэсэн 26 кантонтой. Тэр 26 муж улс нь нэгдэж нийлээд нэг конфедерац буюу“Холбооны Улс” болно. Үндсэн хүн ам нь 4 хэлээр ярина: 64.9 хувь нь германаар, 22.6 хувь нь францаар, 8.3 хувь нь италиар, 0.5 хувь нь романш хэлээр, үлдэх 21 хувь нь гадаад хэлтэнгүүд. Бас олон шашинтантай: 38.2 хувь нь роман католик, 26.9 хувь нь протестант, 4.9 хувь нь лал, 7.3 хувь нь бусад шашин, 21.4 хувь нь шашингүйчүүд. Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улсад төвийг сахисан байдлаар л улс төрдөө хандана.
Юуг хэлж байнав гэхлээр төр–засгийн бүтэц нь нэн энгийн, авсаархан, бүх төр, засаг нь нэг байшинд төвлөрсөн, холбооны улсын гүйцэтгэх засаглал нь Холбооны Зөвлөл, хууль тогтоох засаглал нь Холбооны Ассамблей, шүүх засаглал нь Холбооны Дээд Шүүх. Холбооны Зөвлөл буюу Засгийн газар нь 7-хон гишүүнтэй, 8 дахь гишүүн нь Холбооны канцлер. Тэр нь ЗГХЭГ-ын дарга нь бололтой. Ерөнхийлөгч гэж нэрлэгдээд байгаа хүн нь тэр улсын Төрийн тэргүүн биш, тэр хүнийг нь ард түмнээс сонгохгүй, парламентаас нэг жилээр сонгоно гэхчлэн. Ерөнхийлөгч нь төр тэргүүлдэггүй цорын ганц улс л тэр байна.
Авсаархан, цомхон төр гэдгийг ШХУ нь байнгын Ерөнхийлөгчгүй, Ерөнхийлөгчийн институцигүй, аппаратгүй, орон тооны нүсэр Засгийн газаргүй, байнгын бус гишүүд бүхий парламенттай гэдгээр хэлж буй хэрэг. Тус улсын Ерөнхийлөгч нь аль нэг яамны сайд байхын сацуу Засгийн газраа нэг жилээр тэргүүлнэ. Ерөнхийлөгч бол нэг жилийн настай танхимын тэргүүн. Танхимын дараагийн нэг сайд нь хойтон жил Ерөнхийлөгч болно. Тэр сайд нь Дэд ерөнхийлөгчийг ганц жил давхар хашина. Энэ мэт 7 хүн ээлжлээд байна. Намайг тэнд очиж байх үед Ерөнхийлөгч нь 2010 оноос Холбооны Эдийн засгийн яамыг толгойлж байсан ноён Йоханн Шнайдер-Амманн гэгч байсан. Тэрээр 2015 онд Дэд ерөнхийлөгчөөр хавсран ажиллаад 2016 онд Ерөнхийлөгч болж байсан. Тэнд Холбооны Засгийн газрын яам нь “яам” гэж нэрлэгдэхгүй, Холбооны Департамент гэнэ, сайдыг нь “сайд” гэж нэрлэдэггүй, Холбооны зөвлөх гэнэ. Энэ нь сайд дарга гэж онцгой эрх дархтай, нэр хүндтэй эрхмүүд байдаггүй, өөрөөр хэлбэл улс төрдөө төвийг сахиж буй хэлбэр нь тэр болно.
Парламент нь хоёр танхимтай. 1. Үндэсний Зөвлөлд нь 200 гишүүнийг 8.2 сая ард түмнээсээ пропорциональ санал хураалтаар 4 жилээр сонгоно. 2. Төрийн Зөвлөлийн 46 гишүүнийг засаг захиргааны нэгж-кантонуудаас (муж улс) сонгоно. Хоёр танхим нь нийлээд Нэгдсэн Холбооны Ассамблей гэж нэрлэгддэг, дэлхий нийтийн жишгээр бол парламент нь. Парламент дахь суудлын тоогоор намуудаас нөгөө 7 яамны сайд нь тодорно.

Швейцарийн Төрийн том 7 эрхмийг танилцуулж байна
Гэхдээ их хурлын 246 гишүүнийг улс тэжээж, цалинжуулж, тэднээр хууль тогтоолгож суугаа гэсэн үг биш. Бүгд дор бүрнээ хийдэг үндсэн ажлаа (багш нь багшаа, эмч нь эмчээ, хуульч нь хуульчаа гэх мэтээр инженер, банкир, фермер, төрийн албан хаагч, шинжлэх ухаан, урлаг соёлын зүтгэлтэн нь үндсэн ажлаа хийнэ) хийгээд явна, чуулгандаа ирж оролцоно. Эндээс ажвал төр–засаг нь ч төвийг сахих нэрэндээ яг тохирсон мэт. Үнэндээ тэнд албан тушаал сонин биш. Төр-засгийг хэн ч сонирхохгүй. Энгийнээр тайлбарлавал манайд моод болсон тэр гишүүн, сайд, даргад мөчөөрхөх, үхэлдэх явдал тэр улсад огтоос байхгүй.
Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улс гэхэд нийслэлд нь болон төр-засгийн төв ордонд нь эл хуль, нам гүм, төр засаг, сайд түшмэд, түшээд гэж харагдахгүй, тэд нь сонирхол үл татах тийм газар. Нийт 8.2 сая ард түмэнд үйлчлэх үүрэгтэй Холбооны засаг захиргаа нь уртаашаа 38 мянган албан хаагчтай, түүнийгээ “38 000 strong federal staff” буюу дархлагдсан 38 мянган холбооны албан хаагч гэж нэрлэнэ.
Тэгвэл харьцуулаад үзэж болно. Манай төрийн албанд 200 мянга давсан тооны хүн ажилладаг. Нийт ажиллагсдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид. Харьцуулахад 38 мянга гэдэг бол манай улсын дэргэд дэндүү бага үзүүлэлт. Тэнд 8.2 сая хүнд 38 000, энд Монголд 3 сая хүнд 200 000 ногдож байна.
Харин швейцарьчуудын байнга хийдэг, залхвал залхмаар нэг айхтар ажил байнаа. Тэнд байн байн ард нийтийн санал хураалт явуулна. Барилга байшин барих, зам тавих, гүүр барих нураахаас эхлээд НҮБ-д элсэх хүртэл бүх асуудлаар ард түмнээр шат шатандсанал хураалгаж байна. Консенсус ба компромисс гэдэг синоним үгс нийгэмд хэвшсэн. Нийтийн тохиролцоо ба буулт хийлт гэж буулгаж болно. Энэ нь ч төвийг сахисных нь бэлгэдэл, үр дүн ажээ.
Монгол руу татаж авчран хэвшүүлэх тэргүүн туршлагын тухай дээр өгүүллээ. Төр авсаархан байх хэрэгтэй гэдгийг монголчууд ярьдаг болсон, хүсдэг болсон, тэгэхдээ хэрхэн хэрэгжүүлэх арга барилаа олоогүй. Тэр 8.2 сая хүн амд 38 мянган төрийн албан хаагч ногддог гэсэн тоо манай 3 сая хүн ардад төдий орчим төрийн албан хаагч ногддог гэсэн хоёр тоон харьцуулалтыг хэргээр хийгээд үзээрэй. “38000:200000”–ямар харагдаж байна?
Тэнд улс төрийн намын тогтолцоо нь хэр байдгийг үнэхээр мэдэхгүй. Бидэнд түүнийгээ үзүүлэх юм биш. Бодвоос тав гурван нөхөр суудаг контор, зарим орой шар айрагны газар цугладаг клуб л байж таар аа. Манайд бол ялсан нам нь үнэнч боловсон хүчнүүдээ байршуулах цорын ганц боломжит талбар нь Төрийн алба учраас данхайлгахаас өөр арга байхгүй. Бараг гурав дахин бага хүн амтай хэрнээ бид төрөө хэт данхайлгаад байгаагийн ганц зөвтгөл нь энэ юм. Харин Төр хэт данхайсны хор уршиг (үргүй зардал, хүнд суртал, авилга, найраа гэх мэт) гэвэл манайхан ам шүдээ билүүдэхэд яг бэлхэн.
Тийм учраас авсаархан төр хэмээн дээр ухуулж уриалж бичлээ. Дотоод улс төрдөө төвийг сахих тухай монголчуудад анхны мэдлэг өгсөн бол би энэ нийтлэлээ бичсэний хэрэг бүтэх нь тэр.
Миний нийтлэлийг боорлох бэлэн зэлэн үгсийг чинь би мэдэж байна. Тэр улс гэж хагартлаа баяжчихсан, дэлхийн банкнуудын төв болчихсон, барагдахгүй их мөнгөтэй (манайхны нүдэнд бөөн мөнгө харагдана!), тэгвэл бид гэж энд ядуу дорой, төр-засаг нь буруу тавилттай гэх биз. Швейцарь хүн гэж ертөнцөд ирэхдээ бидэнтэй яг адилхан ирсэн, монголчуудаас илүү гарах юм нэг ч байхгүй, илүү ухаан, илүү гар хөл тэдэнд заяагаагүй. Бид яачихсан болоод туршлагыг нь авч хуулбарлаж болохгүй гэж?
Тийм төсөөллийг буулгах гэж энэхэн нийтлэлээ толилуулав. Хүлээн авах эсэх нь Таны эрх!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
(1)(1)(1)(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Сэтгэгдэл0
Инжэнэр Нацагнямын улс төрийн лэкц вэйтүб дээр байгаа. Нацагням хүннүгийн засгыг боловсронгуй болгож эрлийз засгын онолыг зохиосон. Швэцарь сингапур финланд швэд гэх улсууд хүннүгийн засгыг хуулсан.
тании бичсэн зүилииг уншиж хүндлэж баидаг гэхдээ заримдаа синга таивани швецар белиги гэх мэт улсииг монголтои харицуулан яриж бичих тани үнэхээр өрөвдөлтэи баидаг та амидрал үнэхээр мэдэхгүигээ харуулдаг шдээ, монгол орноо мэдэхгүи цагаан гартан гэдгээ шууд харуулдаг даа амжилт хүсие
баянжаргал.г. таныг талархана. "монгол орноо мэдэхгүи цагаан гартан" гэх маш ноцтой шүүмжлэлийг Баярхүү та хэзээ ч бүү март. монгол орон монгол хэл сэтгэлгэ монгол соёлоо ухан мэдэхийг амидаралын гүнд нь нэбтэрэхииг баяхрүү та хичээн чармаигтун.
38000 албан хаагчдад манайхтай адил багш, эмч нар орж байх юм уу? Манай төрийн албан хаагчдын бараг 70 хувь нь эмч, багш нар гээд Та дүгнэсэн байна. Хасаад харьцуулбал үнэнд ойртох байх
Сайхан мэдээлэл авлаа. Баярлалаа.
Юу вэ? Манайд 8 хүнд 1, Швейцарт 215.789 хүнд 1 өрийн албан хаагч !!! Би юу эсхүл миний калкулатор буруу бодоод байна уу?
нээрээ тиим байна. Тэнд 215 хүнд манайд 8 хүнд нэг даргаа хэрэгтэй юмаа даа
Монголын асуудал коммунистуудад, коммунист МАН д байгааг судлаачид олж харахгүй юм даа. Коммунист нам засагладаг Ардчиллыг 30 жил туршсаны гай өнөөдрийн хуримтлагдсан олон асуудлууд болоод байна. Цааш үргэлжлүүлбэл ДАЙН.
Манай ухаантангууд төр, засгийн бүтэц, нүсэр том гэж шүүмжилдэг. Төр бол нийгмийг урагш нь хөтөлж явдаг хамгийн оюунлаг, ухаалаг нийгмийн хэсэг. Монголын төрд ч уламжлалаараа тийм л хүмүүс ажиллаж ирсэн бна. Өнөөдөр ч тийм байгаа. Төр барьж байгаа УИХ-ын гишүүдээ бид яаж шилж сонгож бна даа. Сүүлийн үед төрийн нүсэр бүтцийг "би тэжээж" бна гэж бичих болжээ. Гэхдээ төр байгаа учраас би байгаа гэдгээ үргэлж санаж явбал зохино.
Switzerland Experience is actually what we need nowadays "in extreme" as we are today hopelessly "bogged down" in Bureaucracy. Stuck in mud, black morass of evil, scum- filled bigotry if you want. Keep enlightening, be an inspiration Bayarhuu, you are my real Darling. Don't stop as if there are no Stop-Stations at all in this World. I mean it. Good Luck.Take care.
I just read about S.Erdene, Democratic Party Chief. Poor Erdene, he's all gone. A run bag. Lost soul. Ready to toe MAN's line. Rather prefers to get Crawled, Castrated, Creeped, Cracked, Cremated,Castigated publicly, Cancelled and...etc.
Parliament-iin 1 gishuun utasdlaa.Minii komentiig ih unshdag gene,ajilaa orhin baij huleedeg gene. Bayarllaa. Asuultand chin hariu ugie.1)Gadaadad uildver baiguulahad 1 tom nuhtsul tavidag um b. Ter ni uy ve gevel Tednii Ajilchidiig ajliin bairaar hangah.Iimd Mongoloos ajilchin avahgui.2)Virus, Bakteriin esreg Yanz buriin, jijig tom, surguuli,zochid buudal, engiin ba luxury zoriuulaltiin Savangiin Shugam, bas C, D vitamin Zinc zergiig Shine Components-oor hiih Shugam ashiglaltand orj baigaa.3) Ehnii ued Japan-ii Volunteers-aar humuusee unegui surgah MANAGEMENT hiij, tetgevertee garsan undur meregjiltenuud tuunii dotor Golden Sachs-iin huniig hurtel "urhidaj",endeesee online interview avch, elsuulj chadsan. Odoo endees yavsan humuus maani tendee hurgan darga, hurgan manager-uud bolson.Minii huvid tedniigee yavahaas ni umnu uuruu zaaj surgaj bv. Ingeed hunii dor oruulahguin tuld endee Joloonii kurs-eer Unemlehtei bolgoj,buh shudiig ni bas belgiin zamiin uvchin baival emchluulj, gadaad hool und taniltsuulj,hutga halbaga sereegee yaaj barih zereg olon olon, mash olon um zaaj ugsun.
Ur ashiggui, demii olon zardal, heregleeg dagaldah olon zuilsiig hassan uildverlel yavuulahad HATUU anhaarsan. Uuniigee reclamdaj chadsanaar Gadniihand Toogdoh MANAGEMENT hiisen. Ene manaid baidaggui MANAGEMENT. Baih undes baihgui.Gehdee manaih Virus-iin esreg Savan hiij delhiid EXPORT-loj, husvel chadna.Soc- iin ued Savangiin sain uildver bsn.Italy meregjilten irj tehnology zaaj bsn, bi orchuulj bsn.Gehdee bi Luxury hiih durtai. Fragrance Free n With Fragrance ----geh meteer. Delhiin humuus barag 90% ni eldeviin harshiltai uchir Fragrance Free mash ih erelttei, zahialgad daragdana. Manaid 1 emegtei L'amour bil uu brand gargadag sh dee.Edniig l uls demjeed ug!!! Soc-iin ued Tserendendev erdemtenii ued Mah Kombinatiin hashaand 1 mongoliin kazak zaluu manaidaa daivar product gej nerlegddeg tuuhii edeer French mayagiin Shampoo hiij bsn. Manaid hiazgaargui tuuhii ed bgaa. Niitlelch Baabar nadtai niilbel 1 product gargahad belen b.You just guess what I mean.Za gishuunii asuultad hariullaa.Thanks.
Dashramd siiruulehed minii meregjil bish uchraas Bi edgeer ajiluudad tiim ch ih durtai bish.Sonirholtoi l bdg. Emegteichuudiin Bank um uu San baiguulah mungu ugie gesen gazar b.
Tanai Zasag iim Banknaas Bond hudaldaj avah hir zereg durshiltai ve gej asuuj engiineer 1- 10 shkal dotor bagtaagaad hariu uguuch ch gej bh shig---iim yaria heleltsee yavj l b. Bi ene asuudaliig hayaj ch magadgui. Za iim b. Merci Beaucoup. Adios.Danke.
Тарийн ба нутаг дэвсгэр сум захиргааны нэгжийг цомхон болгох тл хэрэгтэй.Хэдий чинээ цомхон байна төдий чинээ хүнд суртал багасна.Харин саяхан нөгөө ХҮН намын дарга хэнч билээ мэтэс сумуудыг буулгаад нэгтгэх гэж яриад байсан.Энэ бол болохгүй.Аймаг болно,гэхдээ суларсан аймгийг балгас болгоод хаяж болохгүйгээр шийдэлд хүрэх.Ж т нь: Ховд,Завхан нэг,Увс, Баян өлгий нэг г.м нэгтгэж болох.
ховдын дөрвөдүүд увсын дөрвөдүүдтэй нийлж дөрвөд далай хан аймгаа үүсгээрэй хөвсгөлийн зарим аймаг дөрвөдүүдтэй ойрхон хэл аялгуутай
21 аймаг 330 аад сум бугд нэг 1 Хурэлсух Занданшатартай тэндээ яамдтай сайдууд гишуудтэй дэд сайд зовлохуудтэй жижигхэн аимаг сумын засгийн гзрууд гэхээр данхгар байхаас аргагуй
за да хөгжлийн монгол загвар гэж юм огт байхгүй, битгий мангуур монгол эх орныхоо төлөө санаа тавих хэрэгтэйитэрнээс биш монгол монгол гэж худлаа солиорч бусдаа хуурах хэрэггүй, одоо монгол монголоороо л байж байна Д.Баярхүү профессорыг шүүмжлэх бүдүүлэгүүд, хоосон толгойтнуудад хандлаа
Сайхан бичжээ. Баярлалаа
КОМФОРМ хувиргалт гэж байдаг юм - " тойргийн доторх цэгүүдийг гадна нь гаргаж хаяд , гадна байгаа бүх цэгүүдийг дотор нь оруулчихдаг " гайхамшигтай ЛҮД л дээ ... Болдогсон бол монголыг тэр лүдээр л нэрвүүлчихвэл танарын хүсээд байгаа ДИВАЖИН болно доо ... Даанч танар тэр ЛҮД- ийн учрыг ч олохгүй , ухаарах ч үгүй , ухаарсан ч гүйцэтгэж чадахгүй ...
Уучлаарай , конформ гэж залруулаарай ...
Төвийг сахина гээл гуцах юм!! Хоёр хөршийн хэн нь манайруу цөмөрч эзлэх гээд л амар заяа үзүүлэхгүй өглөө оройгүй ухалзаад зовоогоод байдаг юмб дээ!!?? Тэр хоёр дайснаасаа хамгаалах шаардлага тулгарчихаад ингэж элдвийн онол туршлага яриад явдаг юм уу?? Тэгээд Энэ хоёр дайсан нь төвийг сахина гээд хэлчихээр л айгаад зогсчих гээд байгаам уу?? Цаагуур чинь Манай хөрш хоёр дайсныг үнэнгээсээ айлгах бодит хүч байгаам уу? Төвийг сахина гээд хэлчихээр Америк ирж хөрш хоёр дайсныг цөм цохиж хамгаалж өгнө гээд байгаам уу??
баярхүүгийн үгэнд орж төвийг сахина гэж ам алдах уу эсвэл төвийг сахихгүй гэж ам алдах уу харин ард түмний санал асуувар явуулж хэнийг дагах вэ гэж болох юм хятадыг дагана гэсэн хүн юуу л бол Америкийг дагана гэсэн хүн юу л бол ---монголыг худалдах гээд л хайгаад явна уу
Монгод хэрэгжүүлмээр маш хэрэгтэй туршлага бна. харамсалтай нь төр барьдаг 2 нам хэзээ ч үүнийг хийхгүй нь тодорхой. Тэнд 8.2 сая хүнд 38 000, энд Монголд 3 сая хүнд 200 000 ногдож байна гэсэн энэ тоо монголын төрийн алба хэт нүсэрийг хэлээд бна.
Монголын бүх төрийн хэргийг Америкийн зааварлагч-сургагчид хянан удирдаж байгаа нь коронавирусын үед улам тод болсоор байна.Өөрөөр хэлвэл Монголын бүх төрийн хэргийг Америкийн гар хөл болсон Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгуулага зэрэг олон улсын гэх нэртэй нэн аюултай байгуулагуудын зааварлагч-сургагчид өдөр бүр хянан зааварчлаж байгаа ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгуулага гэгч нь Америкийн компаниудын үйлдвэрлэсэн чанар муутай вакциныг ядуу буурай орнуудад шахах байгуулага юм байна гэдэг нь өдрөөс өдөрт тодоос тод харагдаж байна. Иймээс монголчууд агуу их Оросоос вакцин авах хувь дутжээ.
Монголчууд Америкийг 30 жил дагаж далдагнаад эцэс сүүлд нь юу ч үгүй хоцорсон. Одоо бас Америкийг дагаж далдагнаад бас л вакцингүй хоцорч дээ. Хөөрхий!!! Монголчуудыг үеийн үед, түүхийн маш урт, бүүр маш урт хугацаанд Оросууд аварсаар ирсэн. Одоо Монгол хүний амь насыг ганцхан Оросууд аврах л үлдлээ. Монголчуудаа Путинд захиа бичицгээе.Манай усан тэнэг улс төрчид Путинд захаи бичихээс ичиж байгаа бололтой.
АН-н онолч бодлого тодорхойлогч гээд нэг хэдэн хачин юмнууд элдвээр толгой эргүүлсээр амжилт олсон нь хаа бн!!?? Одоо зүгээр дуугүй л байж бай! Та нар тийм сайн л юм бол танай намыг удирдах Эрдэнээ луйварчнаас өөр олигтой хүн олдохгүй л байгааз дээ??!
ene neg gar neg ih medemhiireed ybchih yumaa. swwis bol 8 say hvntei manai neg tom aimagaas baga nutagtai uls ch dee. getel bid 1.5 say km nutagtai 3.3 say hvntei uls ch dee. tvvnii barag 0.5 say hvn ni mal mallaj nvvdelj amidarch bgaa ch dee. getel swwisuud bol ihenh ni tom tom hotoddoo amidarch bvh ded bvtets ni sain hogjson uls ch dee.. yaj tedentei hariutsuulj boloh be dee. er ni toriin bvtets bol danhar bgaag bol hvn bvr medenee. arai tsoolij bagasaj bolonoo.gehdee eh oronoo medej baij yrih heregtei ch dee.dandaa l gadaad iim bnaa tiim bna geed hiirgeed baih heregui ee..
100 ямаанд 60 ухна гэж их гүүш Б.Ринчэн гуай айлдсан. Тантай бүрэн санал нэг байна.
авсаарх - гэдэг чинь авс-аарк "оорк" төр гэж хэрэгтэй гэж байгаа юм байна компактный юм уу мобильный юм уу авс-ааркан төр байгуулаад оорквт
Bayarhuu guai ta er um bichihee boliul humuust ih heregtei bn. Dandaa bolohgui butehgui elii balai um mongolchuudad tugeehee bolino uu. Ta yamar ih uiliin ur tarij bgaagaa medehgui baih shig bn. Odoo bolno dahij bitgii um bichij niitluuleerei
швецарын герман меркель хятадын их удирдагч си дарга тэргүүн хатагтайн хамт айчлахад хоорондоо бэлэг шүлгээн өгч авалцсан меркель хатагтай тэргүүн хатагтайд 1735 оны үеийн хятадын газрын зургийг бэлэглэсэн Тэр зургийн учир нь монголын бүх нутаг тува буряд монгол алс дорнотын орсын нутаг хятадын нутаг болохыг зурсан байсан Энэ газрын зургийн сануулгыг хятадт уншиж үзсэн хүмүүс нь имперлизм гэж яриад байсан чинь дайсан чинь хажууд чинь байсан байна манай нутаг хойно бий гэж бичицгээжээ Баярхүү монголын бүх 200 000 мянган албан хаагчийг халаад цахим роботжисон мал баазын улс болгоод портативный компактный мобильный карманный улс болгоод авсаархан халаасны төр гэж нэрлээд гадаадт явж байхдаа аль нэг газар компьютер шиг зарах юм байна Төрийг ойлгох ойлголт марксизм ленинизмээс хол давуу болохыг хүү харууллаа
Swiss t songuuli bolno gej boon yum boldoggui, Sanal ogoh erhtei hun bolgond zahia irne. Dotor ni Buh taniltsuulga, yag yunii talaar sanlalaa ogoh tailbar, bogloj bichih tsaas butsaagaad yavuulah konverttei ni yavuuldag.hugatsaa zaasan bgaa. Tegeed l bolloo.
Songuuli dohood ireh uyed namuud hotiin tovd neg shireen deer namiin zorilgo, namaas songuulid orj bgaa hunii taniltsuulga neg jijighen tsaas, neg Tom Plakat , gudamjind yavj bgaa sonirhson humuus tei yarih oor olon uil ajillagaa hiigdehgui.
Bern d toriin ordond ajillaj bgaa songogdson humuus t ooriin oroo bhgui, Laptop tavih 3 Tom shire sandal beldsen oroond ajillaa hiine. Tusgai Yaria yavagdah oroo bgaa, 7 Said Bol ooriin orootei. Ih daruuhan humuus bdag. Erh medeltei boloh tusmaa buur ich daruuhan boldog.
Minii tanih biye daan ner devshigch Mujiin Parlament ted , gartaa 3 shirheg sarnai bariad ooriinhoo taniltsuulga Flyer bariad gantsaaraa hotiin tovd zogsoj bsan in ustai borootoi odor. Oor yum zohoin baiguulaagui.
Намын нэр барьсан бүлэг дээрэмчид сонгууль нэрээр төрийн эрхийг гэмт хэргийн үйлдэн булаан авч ирлээ. Ард олноо зориуд ядуу байлгаж байгаад хэдэн цаасаар саналыг худалдан авч ирсэн гэмт хэрэг хэзэ нэг өдөр шүүгдэж таарна. Санал өгч буй ард олон ч, намын дээрэмчдээ харахад бид ч юун swiss хүн.... орчин үеийн хувцастай 18 -р зуундаа байгаа хүн сүрэг-зэрлэгүүд билээ бид.юун тусгаар улсаа авч явах... хэдэн төг-өөс МУ-г гадаадад уралдаж худалдаад бараг дуусч байна даа.
Авсаархан төр маш чухал. Сайн нийтлэлч Танд баяр хүргэе.
Уг нь малаас сэтгэлгээгээрээ эрс ялгардаг хүн гэдэг амьтан ухаарахаар сайхан нийтлэл бичлэг хүн дээ. Даанч илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг үлгэр л болох юм даа.
Данxар төр толгойгоо дааxгүй, шууд хорогдуулаx хууль хэрэгжүүлэх болж !!!
Данxар төр толгойгоо дааxгүй, шууд хорогдуулаx хууль хэрэгжүүлэх болж !!!
Данxар төр толгойгоо дааxгүй, шууд хорогдуулаx хууль хэрэгжүүлэх болж !!!
Энэ хүн их хуралд хууль санаачлаад сууж байх хүн мөн байна !!!
Энэ хүн их хуралд хууль санаачлаад сууж байх хүн мөн байна !!!
Энэ хүн их хуралд хууль санаачлаад сууж байх хүн мөн байна !!!
Энэ хүн их хуралд хууль санаачлаад сууж байх хүн мөн байна !!!
Энэ хүн их хуралд хууль санаачлаад сууж байх хүн мөн байна !!!
Энэ хүн их хуралд хууль санаачлаад сууж байх хүн мөн байна !!!