Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нутгийн уугуул Лхагвын Мөнхбаатарын хөрөнгө оруулалт санаачлагаар Хотгойд судлалын танхимтай болжээ.
Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар голлон тархан суурьшсан хотгойд ястны үүх, түүх, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд томоохон ахиц дэвшил болно гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Хотгойдын гарал үүслийг гадаад дотоодын эрдэмтэд судалж, ойрад Монголчуудаас гарвалтай гэж үздэг ба угсаатны бие даасан бүлэг болсныг 17-р зуун гэж үздэг ажээ.Тус аймгийн хүн амын зонхилох нь хотгойд ястан боловч сүүлийн үед ихээхэн халхжиж байгаа гэнэ.
Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2000 оны хүн амын тооллогоор 6229 хүн өөрсдийгөө хотгойд гэж бүртгүүлж байжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Oooo SAIXAN
Аль ч үеийн засаглалаас хамаарч хөрш ястандаа ууссаар байгаа бололтой. Хотгойд хүн л хотгойдыг мэднэ. Чойбалсан, Цэдэнбал нар хотгойдыг уусгах Хятад бодлогыг хэрэгжүүлэгчид байсан. Ийм хэцүүтэй үед Хотгойд судлалын танхимыг заавал үзнэ. Имй дэвшилттэй зүйлийг бид л үзэж хөгжүүлнэ. Өөр хэн ч дэмжихгүй. Ус хийсдгийн хүрхрэгээ үзүүлээд танхимаараа оруулаад Уйгарын туурь гээд мөнгө олох боломж Цэцрлэгийнхэнд байна. Амжилт хүсий. Лхагва гуай Хотгойдуудын өмнө мартах аргагүй гавъяа байгуулсаан. Гавъяатай хүн гэдэг бол танай Лхагва гуай шүү