"Засгийн газрын гишүүд давхар УИХ-ын гишүүний үүргийг гүйцэтгэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна" гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хуульч О.Алтангэрэл хандсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.
Эдгээр нь :
"Нэг.
УИХ-ын 2017 оны аравдугаар сарын дээрх тогтоолоор томилогдсон Засгийн газрын гишүүд /15/ нь бүгд УИХ-н гишүүн бөгөөд УИХ-ын сонгуулийн үр дүнд ард түмнээс олж авсан мандатын эрхээ нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө биш, өөрөө өөртөө санал өгч Засгийн газрын гишүүнээр томилогдохдоо ашигласан нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчсөн явдал мөн.
ЗГ-ын гишүүнийг УИХ-аас томилоход ЗГ-ын гишүүнд нэр дэвшигч УИХ-ын гишүүд нь ард түмнээс олж авсан мандатын эрхээ өөртөө /хувьдаа/ давуу байдал бий болгоход ашигласан буюу өөртөө санал өгсөн нь шударга бус юм.
Саналын эрхгүй энгийн иргэн ЗГ-ын гишүүнээр томилогдох, саналын эрхтэй УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнээр томилогдох хоёрын хооронд илт тэгш бус байдал үүсч байна.
Хоёр.
Үнэн хэрэг дээрээ хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх бодит боломжийг Засгийн газарт олгосон УИХ-ын 58 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэснийг зөрчиж байна.
Үндсэн хуулийн энэхүү заалт нь УИХ-ын бие даасан, хараат бус байдлын баталгааны үндэс юм. Гагцхүү УИХ л хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй. Гэтэл УИХ-ын 15 гишүүнийг гүйцэтгэх дээд байгууллагын нийт бүрэлдэхүүн болох Засгийн газрын гишүүдээр томилсон нь дараах ноцтой үр дагаврыг үүсгэж байна.
Үүнд:
а/ Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалах нөхцөл алдагдаж, бодит байдал дээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш УИХ, Засгийн газар хамтран хууль тогтоож байна.
б/Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдсон 15 сайд буюу 15 Улсын Их Хурлын гишүүн нь УИХ-ын гишүүнийхээ хувьд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зөрчилдөөн дунд нэг мөр, тууштай, зүй ёсоор хамгаалж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Нэгэн саванд хольж хийсэн ус, сүү хоёрыг ялгахтай адил хэцүү бүлгээ.
Гурав.
Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэснийг зөрчсөн болох нь:
УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын нийт бүрэлдэхүүний 15/16 буюу 92.5 хувийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн нь гүйцэтгэх дээд байгууллагын бие даасан, хараат бус байдлыг шууд нөлөөлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг алдагдуулсан. Энэ нь гүйцэтгэх дээд байгууллагын Үндсэн хуулийн чиг үүрэг, агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн харамсалтай үр дагаврыг бий болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Монгол улсын төрийн байгууллыг тогтоохдоо, ард түмнээс эхтэй засгийн эрхийг төрийн байгууллагуудад хүч тэнцвэржүүлэн хуваарилах зарчмаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг зорьж; хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалуулж, гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, Засгийн газар, түүний байгууллагуудад, шүүх эрх мэдлийг бүх шатны ердийн болон тусгай харъяаллын шүүх, Үндсэн хуулийн Цэцэд тус тус харъяалуулсан буй.
Энэ нь мөн “Засгийн эрхийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөнд захирагдах” гэсэн бас нэгэн зарчмын шинжтэй Үндсэн хуулийн агуулгын илэрхийлэл юм. Уг агуулга нь Үндсэн хуулийн эрхэм зорилгоос Хүний эрх, эрх чөлөө хэмээх 2 дугаар бүлгийн дараа Төрийн байгуулал хэмээх 3 дугаар бүлгийг эрэмбэлсэн дарааллаас харагддаг.
УИХ, ЗГ-ын бүрэлдэхүүнийг нэгтгэсэн УИХ-ын 58 дугаар тогтоол нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлсэн нь эрх чөлөө, ардчилсан ёсны зарчмыг зөрчиж, засгийн эрхийг хуваарилах зарчмаас ухарсан алхам боллоо.
Хүний эрх, эрх чөлөөг эрх мэдлийн дарангуйллаас чөлөөлөх зорилгоор засгийн эрхийг чиг үүргээр нь тусгаарлаж хууль тогтоох-УИХ, гүйцэтгэх-Засгийн газарт хуваарилсан. Гэтэл засгийн бүх эрхийг мэдэгч ард түмнээс сонгуулийн аргаар эрх шилжүүлэн авсан УИХ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс бол ...Бүгд найрамдах улс мөн” хэмээн тунхаглаж, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд хадгалуулсан ардчилсан дэглэмт нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Монголын ард түмэн бидний эрхэм зорилгыг умартав.
Дөрөв.
УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын бүх гишүүдийг УИХ-ын гишүүдээс томилсноор төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц тогтолцооны баталгааг бүрдүүлж чадаагүй явдал мөн. Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчиж байгаа юм.
Нэг талаас, угаас захиргаадах хүсэл эрмэлзэлтэй гүйцэтгэх эрх мэдэл, түүний дээд байгууллага Засгийн газрт хүсэл зоригоо гүйцэлдүүлэх хууль тогтоох эрх мэдлийг олгосон; нөгөөтэйгүүр, хараат бус, бие даасан Засгийн газар үгүй болж, УИХ-аас баталсан аливаа хууль тогтоомж ямар шүүлтүүргүйгээр хэрэгжиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдах үндэслэлийг бүрдүүлсэн; угтаа ард түмний засаг тогтож, ардчилсан нийгэм цогцлон хөгжих биш, харин эрх баригч нэг л намын бодлого хэрэгждэг байсан өмнөх үе рүүгээ буцсан шинжтэй энэхүү шийдвэр нь ягаад ч зөвтгөгдөх учиргүй.
Эрх мэдэл хоорондын тэнцвэр алдагдсан ийм тохиолдолд иргэдийн эрх, эрх чөлөөг хангах чухал баталгаа болох эрх мэдэл хоорондын хяналт хэрэгжих боломжгүй бөгөөд хяналтын хамгийн муу хэлбэр болох “өөрийн хяналт” л хэрэгжиж болохоор боловч тэр нь иргэдийн эрх, эрх чөлөөг хангахуйц шударга байж чадахгүй.
Тав.
УИХ-ын 58 дугаар тогтоол нь бүхэлдээ Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, дээр дурдсан зүйл, заалтуудад нийцэхгүй байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дор оршин буй эрх зүйн этгээд бүгдийн үйлдэл, эс үйлдэхүй Үндсэн хуулинд бүрнээ нийцсэн байхын тухайд нэгэн зүйлийг зориудаар мэдээлэхэд;
УИХ-ын 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “...Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтаар зөвтгөгдөхгүй юм.
УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилохдоо Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчим, засгийн эрхийг хуваах зарчим, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөнд захирагдах /эрхэмлэн дээдлэх/ зарчмуудын хүрээнд зүй зохистой хэмжээнд нь хэрэглэх үүрэгтэй.
Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсгийн “...Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийнхаа бусад зүйл заалт, суурь үзэл баримтлалаар хязгаарлагдаж, эрх мэдэл хоорондын нийцэл зохицлыг хангасан байж гэмээн хүлээн зөвшөөрөгдөнө.
Иймд, энэхүү мэдээлэл дурдсан үндэслэл, тайлбаруудыг харгалзан үзэж, Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучиннаймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Сэтгэгдэл0
зөв асуудал хөндөж зоригтой гаргажээ амжилт амжилт
зөв зүйл дээр гомдол гаргажээ. Ялаарай
Том тэнэгтжээ
Том тэнэгтжээ, ЗГ хууль тогтоодоггүй шүү дээ.
Ene zasag baigaa tuldaa l bid hytadaas haraat bn ter idej hanadaggu e 60terbumiin hytad garuudiig boduul hamaagui deer bn oo
АН-ын хийх сачий нь хүрээгүй зүйлсийг энэ ЗГ хийх гэж хичээж байна. Гэтэл энэ одоо юу вэ?
ИЙМ УТГАГҮЙ ЮМ ХИЙГЭЭД СУУЖ БАЙДАГ ХҮМҮҮС БОЛ АРДЧИЛСАН НАМЫН ХЭДЭН ХЭРҮҮЛЧ НӨХДҮҮД БАЙХ ::::БОЛИО АРД ТҮМЭН ТА НАРЫН ТОГЛООМ БИШ ШҮҮ
Энэ бас юун утгагүй сенсаци вэ? 100 хоногийн хугацаанд тэднийг зүгээр суусан гэж бодохгүй байна. Ардчилсан намын хийгээгүйг л тэд хийсэн. Жишээ нь: Шүүх эмнэлгийн шинжилгээ журамд өөрчлөлт орж, хүүхдээс төлбөр авахаа больсон. Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан гэх мэттом бага ажлууд олон бий.
сонголтондоо үнэнч байх хэрэгтэй засаг гэдэг бол хүүхдийн тоглоом биш байн2 унагаж байдаг зүйл биш алдаатай бол алдааг нь засаад явна энэ засаг харин бусад засагаа бодуул алдаа багатай ард иргэдрүү чигэлсэн зүйл их хийж байна
Харин ч энэ 100 хоногийн хугацаанд тэднийг зүгээр суусан гэж бодохгүй байна. Жишээ нь: Шүүх эмнэлгийн шинжилгээ журамд өөрчлөлт орж, хүүхдээс төлбөр авахаа больсон. Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсан гэх мэттом бага ажлууд олон бий
Энэ нехер хэдэн сар унтаж байгаад сая сэрж дээ янз нь одоо хэрэгуй ээ ниргэсэн хойн нь хашгирав гээч болсон байна
Ха ха ха АН зсагт гарах гзж их яарч байна.
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар маш үр дүнтэй ажлаа эхлүүлчээд байхад яагад ингэж байгаан дараа нь энэ засгийн газар шиг ажил хийх ЗГ гарж ирж чадахуу
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар маш үр дүнтэй ажлаа эхлүүлчээд байхад яагад ингэж байгаан дараа нь энэ засгийн газар шиг ажил хийх ЗГ гарж ирж чадахуу
энэ одоо юу вэ ардын намын явуулга уу... Болиочээ та нар энэ Алтангэрэл гэдэг хүн хичнээн хавхуул авсын болдоо.. зүгээр ажлаа хийж байгаа Засгийн газрыг
Энэ засгийн газар 100 хоногтоо ийм амжилттай ажиллаж эхэлж байгаа нь 800 хоногт ямар амжилт гаргах нь тодорхой боллоо.
Иргэний нисэхийн дарга нар Гүрэн дээд сургуульд тэрбум гаран төгрөг шилжүүлж нисэхийн нэг даргын дансанд 600 сая төгрөг байрны нөхцөл сайжруулна гэж шилжүүлсэн асуудлыг ингээд хав дарж нуухаар шийдсэн үү Ухнаа? Гүрэн дээд сургууль өөрийн чинь өмч үү?
Хүрэлсүхийн Засгийн Газар Гүрэн дээд сургуульд төрийн байгууллагуудыг хүмүүсээ сурга гэж тэрбум тэрбумаар мөнгө шилжүүл гэж шахдаг болсон байна...Гүрэн сургуулийн ханш нь нэг хүний 5 хоногийн сургалтын зардал 1900 доллар байдаг юм байна..
http://guren.edu.mn/mn
za boli ta nar chi garsan ch adil idej uugaad bid yaduurna.solio holiogii chini gyitsehgyi turj yheh ni yheed gadaadad dyrvedeg ni dyrveed mongol mini sunuluu
Энэ бол 60 тэрбумтангуудын өөрсдөөсөө асуудлыг холдуулах том шантааз МАНАН бүлэглэлийн амиа авч гарах гэсэн арчаагүй турхиралт.УИХ-ыг тараах талд ерөнхийлөгчтэй ард түмэн нэгдчихвэл хүзүүгээр нь үхлийн олс углагдах учир хүн алаадч хамаагүй өөрсдийгөө хамгаалж саарал ордноос гарахгүй байх бүх муу аргыг боловсруулж байгааг бид харж байна. Хүмүүсээ бид гуйлагчин царайлж ганц ногоон дэвсгэрт сарвайхд нь дагаж далжигнаж хууртахгүй ард түмэн нь нэг талдаа дотоодын дайснууд нэг талдаа байвал зохистой. Ийм луйварын хэсэг нь давамгайлсан их хуралтай байхад засаг төр ард түмнээ хайрлаэ эх орон газар шороогоо хамгаалж улс орон өдөр цагаөр хөгжинө гэдэг ёстой сонгуулийн хуурамч амлалт. Гэхдээ одооны засаг хүнд үед чадлынхаа хэрээр сайн ажиллаж байгаа. Өшөө сайн ажиллах гэхээр дотоодын дайснуудын төрөөс давсан эрх хөндөгдөх гээд хулгайч улс төрчид ЗГ-ыг огцруулах сөрсөн базаа хийж байгаамаа.Энэ удаа ЗГ биш УИХ тарах нь зөв!! Дэмжээрээ хүмүүсээ!
Зоригийн хэрэг хилсээр илрүүлсэн хүмүүсийн хийж байгаа ажил бол засгийг унагаж Нямдоржийг энэ хэргийн материалаас холдуулж дахин улсын нууц гэдэг халхавчинд оруулах санаархал бол Засгийг унагаах. Энэ бууны нохойд толгой ч алга мэдлэг ч алга мэдрэмж ч алга. Зүгээр л Эби.Хурц нарын хатгаас.маш олон хүнийг хэлмэгдүүлсэн нь илэоч байна.бас дахин олноороо илэрч үйлийн үрээ эдлэж лай ланчигаа үүрнэ.7 үеээрээ.
Hurelsuhiig ard tumen demjij baina.Ene zadagiin gazar chini harin nam gej yaridaggui Mongoloo hugjuulne gej eruul saruulaar yarij hiij buteedeg zasagiin gazar baina.Jadara guan zadagaas hoish anh udaa eh oronch zadagiin nuuriig uzeh gej baina.
Тэтгэврийг 3О% нэмэгдүүлнэ гэж амлачихаад 1О% ч хүрэхгүй 27,ООО нэмэгдүүлсэн нэр зүүж хуурч байгаа нь шударга үйлдэл мөн үү?
Ylsiin ikh khyraliig taraakh ni zob.. ard tumen mini buu ergelzeeree.
Кееркии кееркий угаасаа засаг огцорсон огцроогүй Зорикийн керег илэркчийнаа. Үкекдээ үхэр буугаа гэж та нарын балайрлыг засак гэж 100 коног зовлоо одоо 800 коног улсаа эмклүүлнэ дугуй күлээж бай АН-ны күүрнүүдээ маргааш машинаа зараад юм уу буцаагаад 49 кувиа улсдаа өгөөд 51 кувиар нь Ланд 200 авна. Зоригыг хөнөөгчид дулаан хувцасаа бэлдэж байгаарай.
Кееркии кееркий угаасаа засаг огцорсон огцроогүй Зорикийн керег илэркчийнаа. Үкекдээ үхэр буугаа гэж та нарын балайрлыг засак гэж 100 коног зовлоо одоо 800 коног улсаа эмклүүлнэ дугуй күлээж бай АН-ны күүрнүүдээ маргааш машинаа зараад юм уу буцаагаад 49 кувиа улсдаа өгөөд 51 кувиар нь Ланд 200 авна. Зоригыг хөнөөгчид дулаан хувцасаа бэлдэж байгаарай.
Дугуй Хүрэлсүхийн ЗГ явуул одоо улс орноо самарч ханалаа АНынхаан. Та нарт дахиад тоглуулах тэнхэл наад улсад чинь үлдсэнгүй Баярцогт Сайханбилэг Эби нараа хурдан шалгуул
Дугуй Хүрэлсүхийн ЗГ явуул одоо улс орноо самарч ханалаа АНынхаан. Та нарт дахиад тоглуулах тэнхэл наад улсад чинь үлдсэнгүй Баярцогт Сайханбилэг Эби нараа хурдан шалгуул
Монголыг хуулийн завхарал. Шашин хоорондын мөргөлдөөн ядуурал. гуйланчлалд оруулах гэсэн дотоодын оффшорч. Эрдэнэтийн луйвао баг. Хичээгээд эхлээ юу.
Монголыг хуулийн завхарал. Шашин хоорондын мөргөлдөөн ядуурал. гуйланчлалд оруулах гэсэн дотоодын оффшорч. Эрдэнэтийн луйвао баг. Хичээгээд эхлээ юу.
Энэ ЗГ бусдыгаа бодвол харин гайгүй ажиллаж бна. Татваруудыг нэмэхээс татгалзлаа, Эрдэнэт үйлдвэрийн асуудал гм. Одоо төрд ажилласан нэрээр төрийн мөнгө хулгайлдаг нөхдүүдийг сайн намнах хэрэгтэй бна даа
Нэмэгдсэн татварын асуудал, Эрдэнэт үйлдвэр, улсаа хар жагсаалтаас гаргасан гээд гайгүй эхэлж бна, амжилт
100 хоногтоо сайн ажилласан, амжилт
Бинзений үнийн асуудал босч байхад яаралтай арга хэмжээ авахын оронд олон хоног гадаадад зугаалсан Сумьяабазараас бусад нь давгүй шүү
Ардчилсан намынхан засаг барьж байхад бараг бүгд давхар дээлтэй байсан ,тэр үед энэ хүн хаана байсан болж бна. Намаар талцаад Монгол орноо сөнөөх шахаад бна ,намчирхаж болоогүй юу Алтангэрэл хуульч гуай.
Одоо нийгмийн уймуулсэн зуйл хийхээ больж узээ. МАН энэ засгаас еедтэйг байгуулж чадахгуй юм!
Ард түмнийг амьдаар нь алсан арчаагүй ардчилсан намынханы арга ядсан ажиллагаа байна
одоо ажлыг нь хийлгээ. ядаргаатай юм бэ?
ЗА ӨНГӨРӨӨ.МАН,
АН, МАН хоёр сайн уралцаж байна даа. гэвч ард түмнээс төрд суух эрх авах найдлагагүй болсон гэдгээ мэддэггүй юм байхдаа.ард түмэн АН, МАН-ын тулга тойрсон хууралдад хууртахааргүй болсон гэдгийг ойлгоосой
Heruul hiisenees oor hiisen dorivtoi ajil hiisengui ogtsruulah.ni.zov
Энэ асуудлыг Засгийн газрыг эмхлэн байгуулах үед яригдах болхоос биш Засгийн газраа бүрдүүлчихээд ажлаа явуулж байхад үндсэн хуулийн цэцэд хандана гэдэг солиотой явуулга . Үндсэн хуулийн цэцэд хандсан нөхөр улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох гэж байна
Засгиин газаоаар ч тогтохгуй уих ч тарах естой
bolij uz ataarxagchidaa. duugui bj ajliin ur dung xarj sur. uursduu garaad xiichix yum shig xutsdagiim
Tenegtej uguh yumaa