
Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад шалтгаан нь ердөө л Баялгийн сан, бас Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой. Улс төр захалж гадарладаг, нийгмийн төвд алхдаг хүн бүр л үүнийг ойлгож байгаа юм. Эхний хуулийг хэрэгжүүлэх, дараагийн хуулийг боловсруулах үүрэг энэ Засгийн газарт оногдсон. Хэрэгжүүлж, боловсруулаад, ажил болоод ирэнгүүт асуудал өөрөөр эргэж байх шиг байна.
Ерөнхий сайдыг нь онилж аваад балбав. Үнэнийг хэлэхэд, энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олныг Монголд хэрэгтэй томоохон төсөл арга хэмжээ рүү чиглүүлж ажиллуулбал гайхалтай үр дүн гаргахаар харагдав.
Баялгийн сан бол ойлгомжтой байна. Албан ёсоор стратегийн ордоор тогтоогдсон 16 ордын долоо нь хагас дутуу төрийн буюу нийтийн мэдэлд байдаг. Үлдэх есийнх нь лиценз нь хэн нэгэн хувь хүн, эсвэл компанийн нэр дээр байна. Төрд байгаа гэх долоон ордын нэг Тавантолгойн нэг хэсэг “Ухаахудаг” 2008 онд хувийн компанид шилжчихсэн. Ингэхдээ, УИХ, Засгийн газрын тогтоолгүй шийдэгдсэн. Тиймээс Ухаахудагийг хууль ёсны болгож аваад, Баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч, УИХ удаж удаж хүлээж аваад, “…Хэлэлцэх эсэхээ намрын чуулганаар шийднэ” гээд гацаачихсан. Гэтэл, “Ухаахудаг”-ийг эзэмшиж буй MMC компани гаднын банкнаас 350 сая ам.долларыг 2030 он хүртэл 8.44 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь тус ордын лицензийг тавьжээ.
Хэрэв, “Ухаахудаг”-ийг Баялгийн санд авах УИХ-ын шийдвэр гарвал MMC компани 350 сая ам.долларын зээлээ хоёр сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэг хүлээж үлдэх юм байна. Иймээс л өнөөдрийн улс төрийн үйл явц өрнөсөн гэлцээд эхэллээ.
Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг”-ийн эзэд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслөөр дамжуулж Тавантолгойг бүхэлд нь авах гэж олон жил оролдсон. Ингэхийн тулд улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “...Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн. Гэвч, энэ Засгийн газар тус төслийг хөдөлгөж, ингэхдээ дундын зуучлагч компанигүйгээр хоёр улсын Засгийн газрын ажил болгоод эхлүүлчихсэн. Энэ нь тэдний хүсэлд цэг хатгачихсан. Тэгээд л, Ерөнхий сайдыг унагах улс төрийн акц эхэлсэн. Ийм үндсэн шалтгаантай юм. Ер нь л, манай “баялаг бүтээгчид” гэж өөдгүй л дээ. Баялаг ухахаас өөр шидийг улс орондоо хйидэггүй л дээ. Бизнес нь дандаа бэлэн барааны импорт, үйлчилгээ нь хүртэл франчейзинг байдаг. Монголчуудаас хураасан мөнгө нь гадагшаа л шилждэг. Монголдоо, энүүхэн Богд уулын зүүн ард эзэмшдэг газрынхаа төлбөрийг ч төлөлгүй унждаг.
Дараагийн асуудал болох Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль байна. Ер нь л бүгд баларна даа. Дэндүү ойлгомжтой. Энэ батлагдвал өмнөх, одоогийн улстөрчид бүгдэд нь хамаатай хууль гарна. Бод доо, хэдэн жилийн өмнөх сайдын цалингаараа буудлагын спортын төв нээчихсэн гишүүн байна.
Хэд хоногийн өмнө тэндээ гишүүдийг аваачиж тэмцээн зохиосон. Энэ бол жижигхээн жишээ шүү. Ер нь тэгээд, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаад хэрэгт холбогдсон нөхдүүд хил даваад зугтчихдаг болсон. Намтрыг нь үзэхээр насаараа нам, төр бараадсан байдаг. Тэд очсон улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн дүүрэгт хэдэн жилийн турш тансаг амьдардаг жишээ цөөнгүй байна. Энэ мэтээ, эрүү мултартал гайхуулахаар эд хөрөнгө энэ хууль батлагдахаар илэрч гарч ирнэ. Бараг л, Баялгийн сангийн нэг салбар санг түүгээр бүрдүүлбэл дүүрч мэднэ. Тиймээс уг хууль улс төрөө даалгүй, Засгийн газрын босгоор давалгүй гацчихаад байв. Хамгийн гол нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ингээд бай болоод зогсчихоор УИХ шийдэл гаргах шаардлага үүсэж байгаа юм. Гэвч, УИХ-аас албан ёсоор ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй өнөөдрийг хүрлээ. УИХ-ын гишүүд ч бөөрөнхийлсхийгээд өнгөрөөж байна. Зарим нь бүр, Боловсролын зээлийн сангаас бөөн мөнгө аваад сургуульдаа ч төлөлгүй хэрэглээд баларч явсан атал өнөөдөр микрофон болгоны өмнө шударга ёс яриад зогсдог болов. Ингэж, УИХ өөртөө ч итгэхгүй, олон нийт ч УИХ-д эргэлзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ нь шийдлийг өөр субьект гаргах шаардлагыг үүсгэв Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд “буруудаж”, гал аваад байгаа хоёр асуудлыг ард түмнээр шийдүүлчих нь хамгийн зөв гарц болж харагдаж байна. Манайд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-аар 2016 онд батлагдсан хууль бий. Хуулийн “…Санал асуулгаар шийдвэрлэх асуудал” гэх Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна”, 4.2-т “…Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно”, 4.3-т “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ.
Энд яригдаж байгаа Баялгийн сан, Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль хоёр бол яахын аргагүй хуульд заасан “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудал” гэдэгт хамаарна.
Улмаар, “…Баялгийн сантай байж, стратегийн ордуудын үр ашгийг хуримтлуулах нь зөв үү, буруу юу”, “…Улстөрчдийн хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг хураах уу, яах вэ” гэдэг агуулгад хуулийн “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулж болно” гэснээр зохицуулагдчихаж болж байна. Түүнчлэн хуулийн “…Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд” гэх Тавдугаар зүйлийн 5.1-т “…Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй” гэжээ. Хүсвэл, ард иргэдийн санал асуулгыг санаачлах боломж бүхий гурван субьект байна. Ер нь бол, манай улс төрд “…Ордоор оролдвол огцордог” гэдэг хэлц хүртэл бий болсон. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 2016 оны намар нэгэн нэвтрүүлгээр өөрийнхөө огцорсон жишээг ярьж байв. Тэрээр “…Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм.
“Оюу толгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй.
Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны 5-6 дугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон. Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “MCS” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш” гэж байсан юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл40
Байгалийн баялагаа ард түмэн буцааж авья Хууль бус хөрөнгийг шалгая Ард түмнээрэ хэлэлцүүл Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс бол хууль бусаар баяжсан хүмүүс байгаа Ард түмнэд уурхайн баялаг өгөх хэрэггүй гэнээ Өөрсдөө цуслаад байж байя гэнэГазрын доорх баялаг монголын бүх ард түмэн адил хуваах ёстой Хувалзнууд л эсэргүүцэж байгаа юмИдэж ханадаггүй бирдүүд Дотоодын шуналтнууд гадныхантай нийлж Монголын ард түмнийг ийм ядуу байлгаж байгаа юм
Ард нийтийн асуулга яаралтай явуулъя...тэмцэх....
М Си Эс дампуурсан гэж зарлаад бүх хөрөнгийн битүүмжил. Хонгконгийн хувьцаа эзэмшигч нь М Си Эс дампуурвал юу ч олж долоож чадахгүй гэдгийг хатуу сануулах шаардлагагүй. Шууд Оджаргалыг шоронд хийж байцаалт авч, хятадуудыг дампуурсан болохоор ямарч хувь монголоос олдохгүй зарлах цаг болсон. Дампууралд хүргэсэн хятадууд хариуцлага хүлээх ёстой тул тэдний элдэв хэл ам гаргаж чадахгүй. Ингээд ухаа худаг ордоо төрдөө хурдан авах шаардлагатай. Монголын төр хүчтэйгээ харуул.
Байгалийн баялагаа ард түмэн буцааж авья Хууль бус хөрөнгийг шалгая Ард түмнээрэ хэлэлцүүл Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс бол хууль бусаар баяжсан хүмүүс байгаа Ард түмнэд уурхайн баялаг өгөх хэрэггүй гэнээ Өөрсдөө цуслаад байж байя гэнэГазрын доорх баялаг монголын бүх ард түмэн адил хуваах ёстой Хувалзнууд л эсэргүүцэж байгаа юмИдэж ханадаггүй бирдүүд Дотоодын шуналтнууд гадныхантай нийлж Монголын ард түмнийг ийм ядуу байлгаж байгаа юм
М Си Эс дампуурсан гэж зарлаад бүх хөрөнгийн битүүмжил. Хонгконгийн хувьцаа эзэмшигч нь М Си Эс дампуурвал юу ч олж долоож чадахгүй гэдгийг хатуу сануулах шаардлагагүй. Шууд Оджаргалыг шоронд хийж байцаалт авч, хятадуудыг дампуурсан болохоор ямарч хувь монголоос олдохгүй зарлах цаг болсон. Дампууралд хүргэсэн хятадууд хариуцлага хүлээх ёстой тул тэдний элдэв хэл ам гаргаж чадахгүй. Ингээд ухаа худаг ордоо төрдөө хурдан авах шаардлагатай. Монголын төр хүчтэйгээ харуул.
Оджаргал мэтийг хурдан 72 цагийн хорьж байцаалт ав. Монголын ард түмнийг ингэж доромжлож болохгүй. Хулгайч Оджаргалыг шоронд хийж байцаах ёстой. Хулгайч Оджаргалийг монголын нийгмээс хөөх болжээ.
Оджаргал Элбэгдорж нарын хуулийн хүрээнд шалгах...
Оджаргал Элбэгдорж нарын хуулийн хүрээнд шалгах...
ардын нам засгийн газрын хуулийг хурдан хэлэлцүүлж хэрэгжүүлэх боломжийг олггоочээ ардын нам ард түмнийхээ төлөө ажлаачээ дандаа ёрбнхий айдаа солихоо болиочээ олигарх оффшорыг устгаад өгөөчээ орсын холбооны улсыг монголд ажлах боломжоор хангаж өгөөчээ
муу ялаанууд улныхан битгий горьд !
талбай дээрх ялаанууд худлаа дүнгэнэхээр оффшор олигарх ын хөрөнгийг хурааж трамп руу утаспаж элбэгдорж сайхан билэгүүдийг шууд баривчлаад онгоцоор очиж авч ирээчээ монгол хүн монгол улс хөрөнгөө олж авьяа анц тогооноос баян хоосонгүй хоолоо идьеэ
Яг харагдана даа.Эсрэгээрээ Эби Сайханбилэг хоёр Хүсюжан Данх хоёрыг баривчилж Америкт хүргэж чадна.
Сан баыгуулахыг эсэргүүцсэн хүн Монголд байхгүй ээ Оюунэрдэний засгийн газар тооцоо судалгаатай ажиллаж чадсангүй ээ Юуны өмнө Байгалийн баялгийн сангиын үзэл баримтлалаа боловсруулж ил тод хэлэлцүүлж Их. хурлаар батлужлах хэрэгтэй Ямар уурхайгаас яаж бүрдүүлэх ямар баг ажиллуулах гол хь ард иргэд яаж хянах Орлогыг юунд зарцуулах вэ гэдэг нь гол асуудал Үр ашиггүй өртгөө нөхөхгүй төслүүлэд зарцуулах уу ард иррэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд үү
худлаа өөр юм бүү ярь бүх уурхайг нэг тогоонд хий хамаагүй олигарх уурхайгаа өхгүй бол чингэс шиг хам хийгээд чаначхаяа том жижиг гэж уурхай ялгахгүй татвар өхгүй байна цуглуулж иогоонд хийчихээд ардын хянан шалгагчаар мануулна
ажил албан тушаал эрх мэдэлтэй боломжтой байгаа уедээ яадаг юм гэр булээ гадаадад аятайхан тансаглуулчихаж болдоггуй юм уу, муу улныхан ялаанууд битгий горьд.
бүү булзааруул хувь хүний мөнгөний учир олдоно газар шороо ухажж миллиард миллиардаар аргаж зарж байгаа гадаадын дайсан юу юунаас чухал хурдан баривчил тушаадаг азар нь тушааж улсын мэдэлд авна а
Санг чаж баыгужлахаа саын ярих хэрэгтэй Сангийн хөрөнгийг Оюунэрдэнэ Нчмбаатар нарын гэр бүл хуурайлахгүй гэсэн баталгаа хаана байгаа юм Казахстаны жишээг унш Байгалийн баялгийн сан гээд л гаыхуулаад байсан Гэтэл ойрын хүмүүсээрээ дамжуулж Назарбаевын гэр бүл зувчуулсан баына ш дээ яодоо бараг хоорох дээрээ тулсан гэж байна
Ордыг төрд авч баялгийн санд алдагдсан боломжийг нэхэмжилж оруулах, хөрөнгө хураахыг түр 6 сар рашаан хийхгүй бол намар их хурлыг тарааж засгийг шинээр бүрдүүлцгээё
Амарбаясгалан MCS талд бүх муу юмыг энэ эрлийзүүд дэмийрч бн
Хүрэлсүх, Амарбаясгалан нар ордын дээрмийг хаацайлж МСS ЭЭСХАХУУЛЬ АВЧ ОРД ЛУЙВАРДАЛЦСАН ХУЛГАЙЧИД ЗАСГИЙГ ТАОААХ САНААРХАЛТАЙ. ЖАДАМБААГИЙН НАЮСГАР БАНДИЙГ ОРОНД НЬ ТАВИХ СОНИРХОЛ БАЙГАА ШҮҮ
Нээрээ тийм байна. Ард түмний санал асуулга явуулах. Авилгад цэг тавьж, алдсан ордуудаа ард түмнийхээ мэдэлд авая
Хүрэлсүх үхээсэй
Л.Оюунэрдэнэ төгс төгөлдөр хүн биш н мэдээж. Гэхдээ түүний засгийн газрыг унагаавал, Монголын ард түмний хув заяа тамын хар нүхэнд унасантай ялгаагүй юм болно.Жирийн иргэд бид цөмөөрөө жинхэнэ "улныхан" болно гэдгийг ухаармаар байна.
Данхтай Данхгүй ард түмэн зэвсэг бариад хулгайч нарыг хаацайлж байгаа Хү Сю Жан хэмээх архичин нүүртэй гамингийн эсрэг босох болно
Ер нь стратегийн ордыг зувчуулах, авилга хууль бусаар олсон хөрөнгөө хураагахгүй гэсэн бүлгийнхэн засгийн газрыг огцруулах санаатай байгаа нь хэзээнээс тодорхой болсон шүү дээ. Тэгж даварч болохгүй байхаа. Ард түмэн мэдэлтэй шүү.
tsaa daa ezdy 2 xujaa obgon bii tedc mongoooo xayj olsgolon Bayarmaaa Lodoisambyy metiig guilgachinguyg elbegdorj baasaa unuulj baunaa oilgomjtoi
Оюунэрдэнэ хэт их үрэлгэн байгаа мөртөө монголчуудыгаа удирдаад том бүтээн байгуулалтыг хийж чадахгүй байгаа. Маш их орлого олж байгаа мөртөө бүх олсон орлогол хятадуудаар зам барилга францаар дүүжин заман тоглоом англиар метроны зам вагон болгоод буцаагаад гадагш алдаад дуусахаар төлөвлөж байгаа. Төлөвлөсөөр байгаад нөгөө их мөнгө нь алга болчихоод байгаа. Үүнд л хүмүүс дургүй байна.
М Си Эс дампуурсан гэж зарлаад бүх хөрөнгийн битүүмжил. Хонгконгийн хувьцаа эзэмшигч нь М Си Эс дампуурвал юу ч олж долоож чадахгүй гэдгийг хатуу сануулах шаардлагагүй. Шууд Оджаргалыг шоронд хийж байцаалт авч, хятадуудыг дампуурсан болохоор ямарч хувь монголоос олдохгүй зарлах цаг болсон. Дампууралд хүргэсэн хятадууд хариуцлага хүлээх ёстой тул тэдний элдэв хэл ам гаргаж чадахгүй. Ингээд ухаа худаг ордоо төрдөө хурдан авах шаардлагатай. Монголын төр хүчтэйгээ харуул.
Ер нь бол Д.Амарбаясгалан огцрох ёстой. Хамгийн үл бүтэх нөхөр дөө. Раднаасэд, Ж.Энхбаяр, нарыг зайлуулж байж Алтайд дэвшсэн. Одоо Оюунэрдэнэ-г зайлуулж засаг төрийг эзэгнэх нь.
М Си Эс дампуурсан гэж зарлаад бүх хөрөнгийн битүүмжил. Хонгконгийн хувьцаа эзэмшигч нь М Си Эс дампуурвал юу ч олж долоож чадахгүй гэдгийг хатуу сануулах шаардлагагүй. Шууд Оджаргалыг шоронд хийж байцаалт авч, хятадуудыг дампуурсан болохоор ямарч хувь монголоос олдохгүй зарлах цаг болсон. Дампууралд хүргэсэн хятадууд хариуцлага хүлээх ёстой тул тэд элдэв хэл ам гаргаж чадахгүй. Ингээд ухаа худаг ордоо төрдөө хурдан авах шаардлагатай. Монголын төр хүчтэйгээ харуул. Монголд дампуурлын тухай хууль бий тул улс төрд хутгалдсан Мафийн толгойлогч Оджаргалтай тэмцэх амархан шүү.
Bid eersdee herhen davhar baishin "nuraaj" chadahgui yum chini hurdnii zam, duujin teever, metrology gadashaa muge ursgaj hiilgehees yaah ve dee Harin Ene udrees Ehleed mongol hun bur solongos nivo yyhgui baihiig urialgiig baina Chadna biz dee yamar buten baiguulalt bish gar huglegeh bish
Хү Сүжан Данх нарт бүрэн эрх мэдэл нь байсаар байхад хулгайч нараа барихгүй худлаа жүжиглэцгээж байгаа нь нэг юм хэлэхгүй байна уу? Өмхий хар малууд аа. Одоо бүр Оюутолгойг гадныханд бэлэглэсэн Баярцогт хужааг энэ 2 хулгайч шагшин магтдаг болчихоод байгаа шүү.
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан Таван толгойн ордоо ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Хүрэлүх Данх нарыг баривчилж унтуулаад Америкт аваачих бүрэн чадалтай хоёр хүн бол Элбэгдорж Сайханбилэг нар юм.
Алуурчин Элбэгдоржийг эрлэг тамд унагаах биз. Урвагч Сайханбилэг Монголын газар шороонд гишгэх тоо дууссан.
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын лтны ордыг ерөнхий сайд асан Сү.Батболд, Нямтайшир, Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Энэ засгийн газрыг огцруулах юм бол бид юун Баялгын сан, юун Хууль бус хөрөнгийг хураах хуультай л манатай юм болж өмнөх шигээ л "алтан дээр сууан гуйлгачин" хэвээрээ л үлдэнэ. Та нар ингэж үлдэхийг хүсэх үү??? Би л лав огт хүсэхгүй. Тйим учраас ард түмэндээ хандаж Оюун-Эрдэнийн засгийн газрыг хамгаалахыг УРИАЛЖ байна.
тог цахилгаан татварыг ямар ч үндэслэлгүйгээр нэмж ард түмнийг элгээр нь мөлхүүлээд байгаа Данхыг яаралтай зайлуул
Миний дайсны дайсан миний нөхөр гэдэг үзлээр хамтран тэмцэж байгаа юмуу даааа
Ер нь ард түмэнээс санал асуулга авах зөв энэ жагсаал цуглаан бол ирээдүй хойч үеээ ухамсарлаж ойлгохгүй дандаа хөлсний нөхдүүд байгаа