sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын арми Украины хамгаалалтыг нэвтлэн, оны эцэс гэхэд хэсэгчлэн эзлэгдсэн Луганск, Донецк, Запорожье, Херсон гэсэн дөрвөн бүс нутгийг бүрэн эзлэн авч чадна гэдэгт итгэлтэй байна гэж Кремльд ойр эх сурвалжууд Bloomberg агентлагт мэдээлжээ. 


Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр Путин зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бол сунжирсан дайн хийхэд бэлэн байгаа бөгөөд АНУ-ын хориг арга хэмжээ нэмэгдэхээс айхгүй байна. 


Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч гал зогсоох сонирхолгүй байгааг илтгэж бөгөөд тавдугаар сарын 19-нд болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэр ямар нэгэн дорвитой буулт хийхгүй болохыг харуулж байна гэж Bloomberg агентлаг мэдээлсэн аж.


Эх сурвалж: moscowtimes.ru


Ж.Бат