
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Цагаан байрны иргэдтэй ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, дахин төлөвлөлтийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө: "Та бүхний нөхцөл байдлыг судалж үзсэн. Оршин суугчдын төлөөлөл мөн манай компани дээр зорьж ирж уулзаж, асуудлыг хэлэлцсэн. Тиймээс иргэдийн хүсэлт шаардлагын дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Та бүхэн амьдрах орчноо сайжруулахын төлөө эв санаагаа нэгтгэж чадвал бид дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж, менежмент хийхэд бэлэн байна" гэлээ.
Иргэдийн зүгээс "Амьдрах нөхцөл байдлаа сайжруулахыг бүх хүн хүсч байгаа ч барилгын компаниуд хулхидаад алга болж байна. Төрийн байгууллагын бодлого ч сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөгдөж байна. Энэ бүхнээс болж иргэд дахин төлөвлөлтийн ажилд хойрго хандаж, нэгдэж чадахгүй байна" хэмээв.
Сэтгэгдэл1
Дэнжийн мянгын сүнстэй түрээсийн байшин