
Тавдугаар сарын 19-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 78-р чуулган Тайваньтай холбоотой төслөөс татгалзсан тухай мэдэгдэл хийжээ.
Тодруулбал тэрээр:" 5-р сарын 19-нд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 78-р чуулганы ерөнхий хороо болон бүгд хурал тус бүр шийдвэр гаргаж, зарим улс орны санал болгосон "Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганд ажиглагчаар оролцуулахыг урих" гэгч төслийг чуулганы хэлэлцэх асуудалд хамруулахаас татгалзсан байна. Тайваньтай холбоотой төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 9 жил дараалан татгалзаж буй нь энэ юм.Хятадын Тайвань нутаг Төв засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганд оролцох ямар ч үндэслэл, шалтгаан, эрх байхгүй. Тайваний Миньжин Нам буюу Ардчилсан Дэвшилтэт Намын эрх баригчид "Тайванийн тусгаар тогтнол" гэсэн салан тусгаарлах үзлээ мужуудаар баримталж, улмаар Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганд оролцуулах улс төрийн үндэслэлийг сүйрүүлсэн" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Тайванд дайн гарна. Америкийн ялагдлаар дуусна.