
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд: "Сүүлийн үед 14-р Далай лам "Далай ламын институцийг үргэлжлүүлэхийг баталгаажуулсан мэдэгдэл" гэгчийг гаргасан нь дахин шашны ёс зүйг зөрчиж, өөрийнхөө хойд дүрийн талаар худал мэдээ тараасан явдал боллоо.
5-р Далай ламаас хойш бүх Далай ламыг төв засгийн газар батламжилж ирсэн нь уг цолны шашны байр суурь, түүхэн үндэслэлийн эх сурвалж болдог.
Хойд дүрийн талаарх эцсийн шийдвэрийг төв Засгийн газар гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ нь 14-р Далай ламын хувийн үзэмжээр дур мэдэн шийдэх асуудал огтхон ч биш юм.
Далай ламын хойд дүрийг олж тогтоох түүхэн үйл явцын туршид уламжлалт шашны зан үйл, түүхэн жаяг журмын бүрэн тогтолцоо бүрэлдэн тогтсон байдаг. "Алтан бумбанаас сугалж тодруулах" ёслолыг тогтоосноос хойш Далай ламын хойд дүр нь уг ёслолыг дагаж, шалгарсан нэр дэвшигчийг Хятадын төв засгийн газар батламжилсны дараа л олон нийтийн итгэл хүлээсэн шашны эрх мэдэлтэйд тооцогддог.
Үүнээс гадна, Хятадын Үндэсний шашны хэрэг эрхлэх газар Төвдийн Буддын шашны амьд бурхадын дахин төрөх үйл явцыг чанд зохицуулдаг "Амьд бурхадын дахин төрөх үйл явцыг удирдах арга хэмжээ"-г гаргасан бөгөөд энэ журам нь Далай ламыг ч мөн адил хамардаг." гэжээ.
Г.Бямба
Эх сурвалж: xinhua.com
Сэтгэгдэл8
Энэ дэлхийн хөгжлийн адаг , хог шаар болсон монгол түвд балба гэсэн 3 гуйлгачин ,навсархай улсад жинхэнэ буддизм биш түвдизм дэлгэрсэн. Жинхэнэ буддизм бол түвдизмээс маш өөр. Та бүхэн тайланд япон өмнөд солонгос гэх мэт орнууд дахь буддизмыг ерөнхийдөө тэнд байхдаа ойроос харсан. Хятад улсыг далай лам түвдээр дамжуулан дотроос нь задалж устгах америкийн төлөвлөгөөний дагуу далай лам нобелийн шагнал хүртэл авч америкийн нохойд барьдаг ташуур боллоо. Түвдизмын ном журмаараа бол далай лам өөрийнхөө хойд дүрийг өөрөө сонгож тодруулах эрх байхгүй.
Өмхий хужаа битгий горьд, за! К кк
Тэгээд өмхий хятад тодруулах ёстой юу түй май
Дээрх комменттээ санал нэг Түвдизм нь шашны эртний мухар сүсгийн үндсэн дээр одоо болтол амьдарсаар ! Харин Буддизм нь орон оронд суурь сургаалийнхаа үндсэн дээр тэр орны онцлогт зохицон боловсрон хөгжсөөр байгаа билээ ! Монгол улам л мухар сүсэгт автан маргааш яахаа лам багшаасаа асуудаг эргүй амьтад болсоор бна даа ! Яанадаа
zow goe heljee
Хятад руугаа зайл
10 р Богдыг Далай лам тодруулж өөрийнхөө хүнийг тавьсан тул Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг юм !
kkk