
АНУ бол дэлхийг хөгжүүлж буй ардчилал, даяаршил, эрх чөлөөний нүүр царай, хамгаалагч нь болсон хамгийн хүчирхэг улс орон гэсэн итгэл саяхныг хүртэл дэлхий дахинд байсаар ирсэн. Одоо ч тэр итгэл, эндүүрлийн “цуурай” тасраагүй, америк тийш тэмүүлэх цагаачдын цуваа ч хэвээрээ л байна. Тэр л эндүүрлийг гул барьж, дэлхийг бараг АНУ удирдах ёстой гэх тулгалтыг хийж, “үгэнд ороогүй улс орнуудыг хашраах эрхтэй” гэх увайгүй заналхийлэл Америк “ардчиллын” нэгэн дүр төрх, авир араншин нь байсаар ирсэн. Дэлхий даяар америкийн цэргийн баазуудыг байршуулж, “ардчилал”, “хүний эрх”, “эрх чөлөө”-ний өрөөсгөл зарчмуудыг хүн төрөлхтөнд зааж сургах албан хаагчдыг дэлхийн улс орнуудад “нийлүүлдэг”, үндэстнийхээ эсрэг тэрслэгчид, уламжлалт ахуй, соёл, нийгмийн байгууллаа эвдэн бусинуулагчдыг өөгшүүлэн дэмжих, санхүүгийн тусламж дэмжлэгээр хангах, улс орнуудыг мөргөлдөөнд турхирах, цэрэг дайны зэвсэг хэрэгслийн тусламжийг тасралтгүй үзүүлэх зэрэг асар их хөрөнгийг харамгүй зарцуулдаг байлаа. Гэтэл 2 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Америкийг ардчиллын нүүр царай, хамгаалагч байлгахаас татгалзсан шийдвэр, мэдэгдлүүдийг хийж эхэлсэн нь дэлхийд том шуугиан таригчдын нэгэн болов.
Тухайлбал дэлхийн улс орнуудын иргэдэд “ардчилал”, хувь “хүний эрх”-ийг зааж сургадаг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/ гэгчээ үргүй зардал гаргагч гэж татан буулгасан түүний зарлиг цоо шинэ хандлага юм.
Үүнийг эсэргүүцэж зарим нь гадаад, дотоодод ажиллаж байгаад халагдсан олон мянган ажилтныхаа эрх ашгийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл ч гаргаж л гэнэ. Оффисоо орхин, эд зүйлсээ баглан гарч явахдаа зарим нь хайрцгууд дээрээ “Бид дэлхийг орхиж байна. Та АНУ-ын Олон улсын тусламжийн агентлагаас хүмүүнлэгийн ажилтнуудыг нь явуулж болно. Гэхдээ хүн төрөлхтөнөөс хүмүүнлэг байдлыг салгаж авч чадахгүй...” гэх зэргээр Д.Трампад дайх гомдлоо бичээд, уйлагнасаар явцгаасан л гэнэ. Түүгээр ч зогссонгүй Харвардын их сургуулийн санхүүжилтийг зогсоож, гадаадын оюутан элсүүлэн сургахыг ч хориглов. Мэдээж эдийн засгийн хөгжлөөрөө Америкаас илүүрхэх болсон БНХАУ руу бүр ч их уурсан, нөгөө “чөлөөт зах зээл” гэх зарчмаа ч ор тас орхиж, “худалдааны дайн” гэх нэгэн шинэ дайныг дэгдээж, бусад улс орнууд ч энэ дайны хөлд үрэгдэхээс болгоомжлон, ярилцая, гэрээ хэлцэл хийе гэж тус тусдаа хушуу цорвойлгоцгоов. Ард нь дандаа нуугдаж байдаг Европын холбоо руугаа ч үсчиж, Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлээд авав. Түүгээр ч зогсохгүй, та нар цэрэг зэвсгийн зардлаа өөрсдөө л гаргаж, санаа зорилгоо гүйцэлдүүлцгээ, Америк та нарын нүүрээ нуух баг, зарлагын банк биш шүү гээд хэлчихлээ.
Ер нь “буу тулган” дэлхий дахинд ардчиллыг түгээхээс татгалзаж байгаагаа /Вест-Пойнт хот дахь АНУ-ын Цэргийн академийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ/ мэдэгдэв.
Украйны дайнд зориулан өгч байсан санхүү, зэвсгийн тусламж гэх зардлаа ч буцаан нэхэж, ашигт малтмалыг нь Америк ашиглахаар гэрээ ч байгуулав. Цагаачдаас ч цэрвэх болов. Товчлон хэлбэл ардчилал, даяаршил гэж өөрсдийгөө хуурахаа больё, тус тусын амьдралаа л бодъё гээд зарлачихлаа. Хэдэн жилийн өмнө Д.Трамп ингэж ярьвал барууны далд эздийн өмнө хүчин мөхдөж, бусдын гарт амиа алдсан АНУ-ын ерөнхийлөгчдийн хувь тавиланг давтах байлаа. Эхний удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа ч ингэж ярьж, хэлж зүрхлэхгүй байсан хүн яагаад гэнэт ингэж том дуугарах болов. Тэгээд одоо ардчилал, даяаршлыг нь нурааж буй Д.Трампыг барууныхан дорвитой эсэргүүцэхгүй, зоригтой дуугарч ч чадахгүй дүлэгнэх болсон учир шалтгаан юуных вэ?! Энэ нь ердөө л дэлхийн бүх баялгийг өөрсдийнх болгох гэсэн их хүсэл шунал, бусад улсын амар тайван амьдрал, амжилт ололт бүхнийг үл тэвчин хорсдог, атаархуу атгаг муу санаагаа АНУ гэх өөрсдийн бүтээсэн зохиомол улсаараа дамжуулан гаргаж, хорлон бусинуулах дур хүслээ хангадаг, тэр бүхнийгээ “ардчилал” эрх чөлөөний хүчирхэг байдал, сайн сайхны үлгэрлэл мэтээр сурталчилж ирсэн “барууны далд эзэд”-ийн хорон санаа нь “өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгч болж, өөрсдийг нь ч бас хохироосон хэрэг байлаа.
Хорон санааных нь бодит илэрхийлэл болж, АНУ-аар дамжуулан гадагш цутгадаг байсан ам.долларын хаалтгүй их урсгал нь тэдний бүтээсэн Америк гэх улсыг ч цаашид оршин тогтнох аргагүйд хүргэжээ.
Тухайлбал АНУ-ын Холбооны засгийн газрын өр түүхэндээ анх удаа 35 их наяд ам.долларын босгыг давсныг 2024 оны 07 дугаар сарын сүүлчээр тус улсын Сангийн яам нь мэдэгдэж байсан бол, “АНУ-ын нийт өр 2024 оны эцэст 97.83 их наяд ам.долларт хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд 62.5 хувиар өссөн нь дэлхийн нийт өрийн гуравны нэг нь АНУ-д ногдож буй” талаар Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс /IIF/ гаргасан саяхны нэгэн мэдээнд дурьджээ. Энэ бол зөвхөн мөнгөний тоо төдий биш юм. Хүн төрөлхтөнд цацсан “либерал” бодлогынх нь хор өөрсдийнх нь тавганд ч бас орж, өөрсдөө ч хордож эхэлсэн хэрэг юм. Үүнийгээ тэгээд Украйны дайн, бүс нутгууд дахь нөлөөгөө БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтэд алдсан зэрэг, яаж ч сарвайгаад сачий нь хүрэхгүй болсон өөрсдийн тамирдлаараа бүүр түүрхэн ойлгож ядаж байх шиг байна.
Тэрхүү хор аюул нь тэдэнд хэрхэн яаж үйлчлэв ээ гэвэл:
1-рт “Ардчилал”, “Хүний эрх”, ... зэрэг сэтгэл зүйн дайных нь “технологид” өөрсдийнх нь иргэд хамгийн түрүүнд өртсөнөөр бие биенээсээ сэтгэл нь зааглагдаж, итгэл нь холдсоноор хүн ёсны харилцаа, зохион байгуулалт нь хэврэгшин, хамтын хүчээр юуг ч бүтээх хүний нийгмийн чадамжаа алдаж, үйлдвэрлэлийн салбар бүр нь ажиллах хүчний хомсдолд оржээ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээх чадамжтай хүнгүй болсон гэсэн үг. Хүн ам нь зөвхөн хяналтгүй хэрэглэгчийн зах зээл төдий болж, тэр ч бүү хэл хүний тооноос хасагдсан “амьтад”-ын тоо улам бүр нэмэгдэх болсон.
2-рт Ажиллах хүчний хомсдлыг гадны цагаачдаас сорчлон авч нөхөх даяаршлын бодлого нь “эх орон” гэх ойлголтгүй цагаачдын элдэв гэмт хэргийн түйвээнд автан, хүн амынхаа жигшил зэвүүцлийн зөрчил тэмцлийг хурцатган завхрав.
3-рт Өөрсөддөө гай учруулсан либерал бодлого нь БНХАУ-ын хувьд том завшаан болов. Газар нутаг дээрээ хүн ам нь багталцахгүй болсны эрхээр иргэд нь хаана ч очлоо гэсэн хамгийн хөдөлмөрч, хятад хүн хэвээрээ үлддэг уламжлалт соёл, орхилгүй араас нь дагадаг төрийн холч нарийн бодлого ухаан нь хятад иргэдийг барууны чадамжгүй иргэдийнх нь ажлын байрыг эзлэн авч, амьдрахуйн орон зайг нь булааж, техник технологийн нууцуудыг нь эзэмшин, сурч мэдсэн, олж авсан бүхнээ хятад улсынхаа хөгжил дэвшилд зориулах боломжийг олгосноор БНХАУ дэлхийд тэргүүлэх хөгжлийн чадамжийг олж авав.
4-рт Европын холбоо гэх төвтэй “Ардчилсан” ертөнцийг байгуулах гэсэн либерал үзэл онолыг нь үл тоон, Төр улсаа өөрсдийн бодлогоор авч явахаар зорьсон улс гүрнүүдийг “эдийн засгийн хориг арга хэмжээ” гэгчээр боомилон унагана гэж бодсон “барууны далд эздийн” тооцоо нь уурласан хүүхэд өөрийнхөө тоглоомыг эвдэж хаяхтай л адил юм болов. Шаталсан олон “хориг арга хэмжээндээ” өөрсдөө туйлдаж, хангалуун тансаг хэрэглээнд дэндүү дассан ард иргэд нь амьдралын өртөг нэмэгдэн, ахуй нь доройтож эхэлмэгц улс төрийн хэв загвартаа итгэл алдарч, худал хуурмаг үзэл суртлаа эсэргүүцэх нь улам нэмэгдэв.
Ийнхүү либериал үзэл суртлаар дэлхийг атгандаа оруулж авах гэсэн “далд эздийн” гар хөлийг бодит нөхцөл байдал баглаж эхэлсэн тул дуртай ч, дургүй ч “ардчилал”, “даяаршил”-аас жаахан ч гэсэн татгалзан, ухралт хийхээс өөр арга зам байсангүй. Тиймээс л Д.Трамп үүнийг эхлүүлж буй хэрэг юм. Европын холбооны зарим улс орны төрийн тэргүүнээр тавигдсан, “ардчилсан малгай” буюу муу зуршил, гаж донтой “хүүхэлдэйнүүд” үүнийг үл ойлгох тул “ижил дугуй” болох Украйны ерөнхийлөгч В.Зеленский гэх этгээдийн өмөг түшиг, “ардчилал”-ыг хамгаалагчдын дүрд тоглож, “бид чамтай хамт” хэмээн том дуугарцгаасан нь сүйрсэн Украйнд санаа зовсон хэрэг биш, ердөө л нийгмийн хараа хяналтаас дайжин холдож, хэсэгхэн зуур ч болов хар тамхинд мансуурах зугаа цэнгэлээ эдэлцгээх гэсэн цугларалт төдий байжээ. Тэр нь ч илчлэгдэж шившгээ хутгав. Гэтэл манайд энэхүү бодит байдлыг үл ухан, харь тэртээх Америк Д.Трампыг нийгмийн сүлжээнд хараан зүхэх “тролл” зөндөөн... Эзэн - төргүй “ардчилсан” монголын маань ажилгүй иргэдийнх нь ааш аяг нэг иймэрхүү.
О.Лхагвадорж
Сэтгэгдэл41
Америк дампуурч байгаа. Баахан бизнесийн удирдлагаар сурсан америкчууд олон болсон хэрнээ улс нь дампуурч байна. Хятад, оросууд эсрэгээрээ технологийн салбарт анхаарч инженерүүд олоноор бэлдсэн. Маш нямбай техникийн ажилчид орос, хятад хоёрт байгаа нь ёстой эсрэгээр америкт алга. Ардчилал гэдэг бол төрийн засаглах арга болохоос биш ухаан биш юм. Ухаан бол толгой дотор бий.
О.Лхагвадоржоо,,,,яг одоохондоо,,,хошного трамп,,,,бөгспутин шиг дайн аллага хүчирхийлэл хийгээгүй байгаад л баярлаа,,,,канадыг ч нэгтгэнэ,,,гренландыг ч булаан,,,мексикийг ч дайлаар мордоно ч гэх шиг юм яариад л байгаам,,,, худлаа хуцаад байна уу,,,үнэхээр хийх ажил нь уу,,,бөгспутин украинлуу пайрсан шиг,,,хошного трамп канадруу дайн хийх үү,,,лхагвадорж ИХ МЭДЭГЧ ЭЭ,,,,,
Ялаа юм байж томчуудын эсрэг шүлсээ үсчүүлээд чи яах вэ дээ ккк
О.Лхагвадоржоо,,,,,гарчигаасаа эхлээд л,,,ямар ч баримт нотолгоогүй,,,зүгээр л,,,,оросын суртал ухуулгыг өөрийнхөө охорхон бодолтой хольж хутгасан,,,СОНИН “””нийтлэл””рхүү юм бичжээ,,,За яахавдээ,,,юу сайхан дур сайхан гэж,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
“”””бла бла бла,,,,ардчилал даяарчилаас жаахан ч гэсэн татгалзаж….гэсэн балайрал чинь,,,чиний бодол уу,,,эсвэл хошного трампын үг үү,,,чиний бодол юм бол ч яахав,,,аль хүний балайрахыг тэр гэхэв,,,хошного трамп “””ардчилал даяарчиллаас бага зэрэг татгалзна””гэж,,, хэзээ,,,, хаана хэлээвээ,,,
“”””Гэтэл манайд энэхүү бодит байдлыг үл ухан, харь тэртээх Америк Д.Трампыг нийгмийн сүлжээнд хараан зүхэх “тролл” зөндөөн..“”””,,,яасан гэж юуны учир ЮУН ЯНАГ ХАЛУУН хайраар хошного трампыг хайрлана вэ,,,чи,,,,,О.Лхагвадоржоо,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,би бол “”тролл””” юм байналдаа,,,,
Хүссэн ч эс хүссэн ч интернет гэдэг гайхамшигыг чи хэрэглэж л байгаа бол бас ГАДААД ХЭЛ ус гадарладаг бол,,,даяаршиж л байгаашдээ,,,гадаад хэл гадарлахгүй бол интернэтээс юугаа үзэж даяаршихав,,,хөмөрсөн тогоон дотроо энэ лхагвдорж шиг л элийрч хэвтшийшдээ,,,
Америк Англии дампуурч байка нь үнэн. ГЭХДЭЭ дампуурахасаа өмнө 2027 оноос орос хятадын эсрэг 2 фронт зэрэг нээж байлдана гэсэн цэргийн бодлогоо баталсан байгаа нь сонин. ЯГ ЭНЭ ЗОРИЛГОД НЬ МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭР ХЭРЭГТЭЙ УЧРААС 2024 ОНООС ЭХЛЭЭД НАТО ГИЙН ОРНУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУД НЬ БҮГД МОНГОЛ РУУ ЦУВАРЧ АЙЛЧЛААД БАЙГГАА ГЭДЭГ НЬ ОЙЛГОГДОНО. ГЕРМАН УЛС БОЛ 2029 ОНЫ 5 САРД ОРОС РУУ ДОВТЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЧИХААД БАЙНАА
USAID гэгчийг татан буулгасан нь маш зөв шүү. Энэ талаар Трамп, Маск хоёр мундаг шийдвэр гаргасан. Лхагвадорж өнөөгийн нөхцөл байдлыг үнэн мөнөөр нь хэлжээ. Сүрхий гар юм гээч
зөнөг усан тэнэг трампд ямарч бодлого төлөвлөгөө байхгүйээ. өөрийгөө дөвийлгөх л гол зорилго. fascist бодлого бол байгаа байгаа.
amerikd zaluus umguulugch, huulich , emch biznes udirdlagaar surch baihad oros hyataduud tehnikiin injenir ajiltan zeregeer surch bgaa vnen shuu. amerikd odoo enhtheg hyatad izrail orosuud l shnhleh uhaand ajillaj bna. oorsdoo bol kino od internitiin od boloh l muruudultui hvmvvs bolij bnaa.Deer door bicheed bgaa 66181190188 gesen hvn bol horvoo delhii uurchulugduj ogt uur bolsoniig oilgohgui amerik aguu ardchilal aguu gej soliorson l gar bna. . Chinii ter ardchilal chin dampuurij duusaj bna. Amerik chin 1990onii hvcherheg uls bish dampuu uls bolson doo..
Зарим дүгнэлтүүдийг өөрөө хийгээгүй байх аа. ишилсэн бол сайн байх байлаа
Оросын тархи угаалт ш дээ. Ишилсэн ч, ишлээгүй ч ойлгомжтой байна ш дээ чааваас гэж😂😂😂
Тархи угаалт гэнэ үү тарыг нь таниулалт гэнэ үү бодит байдал нэг иймэрхүү л гэж ойлгов ккк
Vnendee bodit baidal yg iim bainaa. Tun sain dvgnelt ugsun bnaa..
Түрэмгий оросын санааг орчуулжээ
орчлонгийн сайхан орос хүн оройн дээд майдар бурхан тэнгэрээс буусан сум туяарч гийгүүлсэн туйлын туяа харь гаригийн хүн гэж байхгүй харин дув дугуй солонгон туяа хүн болохыг мэднэ
Үнэн
Даяарчлал гэдэг бол өрнөдийн.барууны зүгээс бусад .орнуудын сэтгэл зүйн .иргэншил.уламжлалт зан заншилын нэгдмэл байдалыг бутлах тараах.цаашдаабодлого.бүдүүлгээр махчлаж хэлбэл танай гэр бүл дотор гадны хүн орж ирж хамт амьдрана гэсэнтэй агаар нэг.болов уу
гэр доторхи орос хүн орос улсыг үзэн ядагч этгээд чинь ардчилал даяаршлыг шүтэгч эх оронч биш харь сэтгэлтэн
ТИЙМ . Мэдэрцгээж эхлэлээ , овоодоо ...
АНУ-ын шимэгчдийн арми нь төрийн албын утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмний шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлжээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулав. АНУ-д сайхан цаг ирж байна.
Ардчилал, даяарчлал гэдэг нэртэй ойлгодог АНУын тоглоомыг ойлгох чадвартай хүн Монголд минь байгаа юм байна..
Хүссэн ч эс хүссэн ч интернет гэдэг гайхамшигыг чи хэрэглэж л байгаа бол бас гадаад хэл ус гадарладаг бол,,,даяаршиж л байгаашдээ,,,гадаад хэл гадарлахгүй бол интернэтээс юугаа үзэж даяаршихав,,,хөмөрсөн тогоон дотроо энэ лхагвдорж шиг л хэвтшийшдээ,,,
Худал мэдээлэл интернет дотор асар их. Хүний худал үгэнд итгээд сүйрч үл болно. Шугаман бусын гайхамшиг гэж мэдэхгүй чамд шууд хараад хоосон биширдэг тэнэг юу ойлгох вэ дээ.
По яая яа,,,,,АУГАА УХААНТААН,,,чи тэр шугаман бусын гайхамшигаа нэг сайхан тайлбарлаад бичээд өгөөч,,,яг үнэнээ хэлэхэд,,,надад шугаман бусын гайхамшиг нь байтугай шугаман гайхамшигын тухай”””” а”””ч алгаа,,,чадахгүй бол би өөрөө интернэт ухаж үзэхээсдээ,,,арай,,,интернэтийн “”хог”” биш юм байгаа биздээ,,,,
Байгаль дэлхий нууцын дөнгөж 0.1% хүмүүс мэдсэн төдий. Гэвч үлдсэн 99.9% нууц нь тэр чигтээ шугаман бусын гайхамшиг болно. Интернет дотор байгаа мэдээлэл 0.1% дөнгөж тал нь байгаа ба үлдсэн интернэтийн мэдээлэл гэдэг тэр чигээрээ худал мэдээлэл болно. Худал мэдээлэл нь 80% болов уу даа.
Зө зө,,,,””99,9 хувь нь шугаман бусын гайхамшиг юмаа””” гэж,,,хаанаас ямар сайтаас олж үзэх вэ,,,,хэн тэгж байх юм,,,шугаман бусын гайхамшиг гэж яг юу юмбээ,,,тайлж мэдээгүй нууцыг шугаман бусын гайхамшиг гэж ойлгох юмуу,,,,интернэтийн 80 хувь худал мэдээлэл чинь,,,шугам бусын гайхамшиг юмуу,,,,шугаман гайхамшиг юмуу,,,шугам бусын эсвэл шугаман гайхамшиг гэж яг юу юмбээ,,,,
shal teneg yum yriad l internet heregevel dayarshij baigaa gej erguuteed baih yumaa. ene bol zvgeer medeelel olj avah hariltsah heregsel ch dee. Aa dayarshin gedeg bol eh oron gej oilgoltgui baihgui bolij bvh delhiin ulsiin irged baruun amerik bolon hvssen ulsdaa irj amidarch suuhiig heleed bnaa. enees bolij hamgiin hohirch bui ulsuud ni evropiin holvooniihon bolij odoo hvn amiin uls bvriin 6-12 hubi harl ulsiin irged bolj vndesen uguul hvn am vndestenii tsuunh boloh gunigt tavilang hvleej bui oronuud boljee. Neo liverialuud dayarshiliig magtan duulagsad olon soelt olon shashint aguu ardchilsan niigem baiguulah gesen bish uursdiin hubid daisan boloh musilmanuudadaa eh oronoo nair tavj uguud uursduu mohol ruugaa oirtohiig medsengui l dee. Gehdee ted buruugaa ogt hvleehgui l bna. Musilmanuud hezee ch oorsdiin shvtdeg musilmanaa shashinaa hayj oor shashind orohgui uursdiin huuli es amidarliin hev maygaarai amidaran gedeg ni todorhoi bolson doo.. dayarshiliig dendvv un
Барууны ардчилал даяарчлал цагаачлал барууны банк санхүү эдийн засаг галт зэвсэг НАТО НҮБ ЕХ USAID хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүний эрхийн байгууллагын цаана барууны далд эзэд байдаг.
Та чанга бас их ухаантай байна гэж залуу авгай нь байнга магтдаг юм ! Мань өвгөн хөөрөөд өдөр болгон сьюрприз барьдаг юм ! 100 хоноход 100 н сьрюприз барьсан хүн дэ ! Харин Марк Рубио нь дуугай томоотой тайван хүн байна лэ ! Трампад яаж тийм сайн хүн олдоо вэ ! Вэнс бол зүгээр л дижи хүн ! хоёрдохь Трамп гэсэн үг ! Салбархай чихтэй сагсуу өвгөнөөс цаашид олон сьюрприз гарч дэлхий дахиныг догдлуулна да догдлуулна ! Монгол гэдэг улсыг сонсоогүй юм байна гэж хэлж мэдэх л өвгөн !
Больж үзээрэй. Трамп өмнөх засгийнхаа үед Баттулгатай цагаан ордонд уулзаж, Монголын гайхалтай түүхийг магтсан юм. Юу гэж монголыг доромжлох вэ дээ мангар Бадарч хахраа.
hvnii ner baij tenegtee bol za. Bichej bui sedevee ch onohgui buraad bnaa. Trumd baigaa bishee malaa baruunii neoliverial vzel sanaa chin muhardald orj uls oronuud ni iim dampuuraliin baidald orood bnaa. Trumpaas uur hvn garlaa ch iim asuudaliig shiideh gen l dee..
уншихаа больсон хүн сэтгэхээ больдог. Яг үнэндээ гомо лесбигээс эхлээд хүн хүнээ алдсан. Эцэг эх үр хүүхдээ тоохоо больсон. Зөвхөн мөнгө л боддог эргүүчүүл болсон. Мөнгө шүтсэн хүнд эх орон гэх мэтийн үнэт зүйл огт байхгүй шүү
Оросын суртал нэвтрүүлгийг орчуулмаар аядсан юм уу?
бүтэн сайн өдөр орой орсын ""чп₮ -тэй сувгаар маш их компармат гарна
USAID гэгчийг татан буулгасан нь маш зөв шүү. Энэ талаар Трамп, Маск хоёр мундаг шийдвэр гаргасан. Лхагвадорж өнөөгийн нөхцөл байдлыг үнэн мөнөөр нь хэлжээ.
китай сколько угодно ждёт когда дохнет америка Ктаяская мудрость не спешить
GALZUU HUNII TEMDEGLEL BNA IIM BALAI YUMIIG SONIND AVDAG TIIMHEN YUM DAA
Ардчилал даяарчлал цагаачлал хэнд ашигтай вэ гэвэл барууныг хөшигний цаанаас удирддаг хүмүүст ашигтай.
manaid odoo bas neoliverial vzeliig oilgoj buruushaaj ehelj buin tun sain shuu. getel niigemiin iheh zaluus golduu hvmvvs ardchilal gej tarhia gvn gvnzii ugaalgaj usuud l yum bol ardchilal gej soliriod baih vnen heysvv bnaa. Ted baruunii niigend bgaa buzar bulai yumiig ogt oilgphgui amerik baruun gevel barag divaajin gej oilgood baigaa ni uvurdultui bna.. Amerik baruunii ene zam odoo muhardald orj dampuurch bgaa ni amerikiin baruunii amidaralaas tod tomorarun harj bolonoo hoo..