sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй билээ. Үүнтэй холбоотойгоор "Үндэсний эвсэл" ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 6-р сарын 2-нд хуралдахаар болжээ.


"Үндэсний эвсэл"-ийн удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, М.Сарнай болон Монголын Ногоон Намын Дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МҮАН-ын УЗ-ийн гишүүн Д.Дэлгэрцогт, Х.Амарсайхан тэргүүтэй улс төрчид багтдаг юм байна.


С.Сарнай