
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /Anadolu/. Орос, Украины дайныг зогсоох өргөн хүрээний санаачилгын хүрээнд тус хоёр улсын удирдагчидтай уулзахад "нээлттэй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Цагаан ордон даваа гарагт уламжилжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт сэтгүүлчдэд хэлэхдээ, Ерөнхийлөгч ийм уулзалтыг хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн, гэхдээ тэрбээр хоёр удирдагчийн хамт хэлэлцээний ширээний ард суухыг хүсэж байгаа гэжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийгөө болон гурван улсын удирдагчдыг оролцуулсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулах саналыг даваа гаргийн өглөө дэвшүүлсний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Р.Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа үг хэлэхдээ, өөрийнх “хамгийн том хүсэл” бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг Истанбул эсвэл Анкарад уулзуулах явдал гэжээ. Орос, Украины төлөөлөгчид Истанбулд хоёр дахь шатны хэлэлцээ хийсний дараа Р.Эрдоган “Би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг авчрахыг хүсэж байна” хэмээн хэлсэн байна.
“Үнэхээр гайхалтай уулзалт боллоо. Өмнө нь олзлогдсон цэргүүдийг солилцож байсан боловч энэ уулзалтын үр дүнд мянга гаруй хүнийг солилцохоор боллоо. Мөн олзлогсдыг солилцохоос гадна Орос, Украины цэргүүдийн цогцсыг солилцохоор тохиролцлоо. Ийм тохиролцоонд хүрсэнд бид үнэхээр баяртай байна” гэж Р.Эрдоган хэлжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, удирдагчид Туркт хүрэлцэн ирвэл миний бие мөн уулзалтад оролцоно, ингэснээр Истанбул хотыг энх тайвны төв болгох боломжтой гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Монгол байдаг цагийн дохионы систем ашигладаг хорлон сүйтгэгч нарыг чинь оросууд барих болов уу даа.
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн нь ялах сонин биш, надад Орос Украйн хоёр алалцаж байлдаж байвал л сонин байна, яагаад гэвэл Орос ч бай Украйн ч бай тэд бүгдээрээ адилхан Оросууд!"
Америкийн CIA ахмад ажилтан "Стармер, Мерц, Макрон гурав Украйны дараа Европын аль нэг удс руу Орос халдана гэж Европд суртал ухуулга хийхийг оролдож байна, гэхдээ тийм юм болохгүй" гэж хэлжээ.
Путин тоож очихгүй ! Харин өөрийн оронд шадар сайд Голикова авгайг явуулах бодолтой байгаа !
Солиор. Новшоо. Хэн ч танихгүй авгайн нэр хэлж гэнэ. Чи eр нь хэн юм бэ ? Оросын агeнт юм уу ? Өүр нэг зэвүүн
Бөгспутин юун туркд очих,,,бункерээсээ хамраа ч цухуйлгаж чадахгүй сүнс нь зайлсан сүг болцон хэвтэж байхаддээ,,,”””новичокдчихож магадгүй”””гээд кабаевагаа ч биедээ ойртохыг хориглосон гэжийлээ,,,,бункерын мухрын камерт,,,хаалганы жижиг цонхоор таваг шөл зүсэм талхаа авч иддэг гэнэлээ,,,камер нь гаднаа цоожгүй дотроо долоон цоожтой юм гэсэн шүү,,,,дотроо жорлонтой,,,,сайхан гэсээннн,,,,,
Адъяагийн Батсайхан ах хаачихав аа ?