sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. Европын Холбоо /ЕХ/ болон Филиппин улс батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Калластай даваа гарагт Манила хотноо хамтарсан хэвлэлийн хурал хийхдээ мэдэгджээ.


“Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлаар яриа хэлэлцээ хийх замаар бид хил дамнасан аюул занал, кибер халдлага, гадаадын хөндлөнгийн оролцоо, мэдээллийн манипуляцитай нэгдмэл байр сууринаас, тууштай хамтран тэмцэж чадна гэдэгт найдаж байна" хэмээн Филиппиний Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 



К.Каллас хариуд нь мэдэгдэхдээ, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон байна. “Бид статус-квог өөрчлөх гэсэн нэг талын аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэрбээр Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаатай холбогдуулан онцлон тэмдэглэсэн байна. Өмнөд Хятадын тэнгисийн 3.4 орчим сая хавтгай дөрвөлжин км хэсгийг бараг бүхэлд нь, мөн энэ бүсийн ихэнх арлыг Бээжин өөрийн газар нутаг гэж үздэг. Тус бүс нутагт ноёрхлоо тогтоохыг оролдож байна хэмээн Барууны орнууд Хятад улсыг буруутгаж, тус улсын хөрш орнуудад дэмжлэг үзүүлсээр иржээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг