Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэлгүй огцруулснаас тооцвол гурав хонож байна. Гэхдээ, Ерөнхий сайд Байнгын хорооны хуралдаан дээр “...Гашуунсухайтын боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын нээлт болсон 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр хавьцаа дараагийн Ерөнхий сайд тодорхой болчихсон” гэсэн утгатай зүйл ярьсан. Түүгээр бол, одоо хууль номын дагуух процесс явна гэсэн үг. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2025 оны зургадугаар сарын 3-нд огцруулсан. Түүнээс хойш 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж ажилд нь оруулах учиртай юм. Одоогоор, олон нийтийн сүлжээ, “ордон”-уудын тамхины цэг хавиар олон л Ерөнхий сайдын нэр дуулдаж яригдаж байна.
Тухайлбал, МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэр байгаа юм.
Өнөөдрийн улс төрийн нөхцөл, шууд дэмжлэг авах магадлалыг харвал МАН-ын генсек Я.Содбаатар, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт боломж илүү харагдаж байгаа юм. Гэхдээ, сонголт тэднийг тойрох магадлалтай. Томилгооны дараах улс төр нь илүү хүндэрнэ. Мөн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын талаар намынхан нь арай өөрийг яриад эхэлсэн байна лээ. Товчхондоо, үгүй л болов уу даа. Харин, эдний дундаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын нэг “сонгогдох” магадлал өндөр яваа аж.
Хэрэв УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох юм бол ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын дарга болно. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын дарга болохоор яригдаад Д.Амарбаясгалан нь дийлж байсан юм.
Тэгж тэгж нэг нь Ерөнхий сайд болж л таарна. Тэр нь, Ерөнхийлөгч хэнийг нь сонгохоос шалтгаална. Гэхдээ, бас нэг асуудал бий. Юу гэвэл, МАН-ын Үндсэн дүрэмд зааснаар Ерөнхий сайд болох хүн нь тус намын дарга байх ёстой. МАН-ын Үндсэн дүрмийн “МАН-ын дарга,түүний бүрэн эрх” хэмээх 24 дүгээр зүйлийн 24.3-т “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. Ерөнхий сайд болох хүнээ эхлээд намын даргаар сонгох учиртай дүрэм байгаа юм. Үүнийг дагах нь том ач холбогдолтой. Хамгийн гол нь, намын дарга бус хүн Ерөнхий сайд болчихвол засаг төр тогтворгүй болох магадлал хэдэн арав дахин нэмэгдэнэ. Энэ бол бодит үнэн. Дээрээс нь, МАН-ын 2025 оны тавдугаар сарын 21-ний Бага хурлаас “…АН-ыг Засгийн газраас гаргаж, дангаараа Засгийн газрыг байгуулах тухай” тогтоолыг гаргасан. Үүнийг нь харахаар, АН гарахаар ХҮН нам үлдэх юм шиг, “…Дангаараа” гэхээр ХҮН нам байх ч юм шиг уншигдаад байгаа юм. Тэгэхээр, энэ намынхан дээрх салаа утгатай тогтоолынхоо учрыг олж, эцсийг нь шийдэх бас нэг том ажил гарч ирсэн. Нэгэнт, Засгийн газрын гадна үлдсэн АН “…Цаашид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ” гэдгээ мэдэгдчихнэ лээ. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Хүчтэй сөрөг хүчин болно. Гэхдээ, тус бүлэг, ер нь АН-ынхан дотроо томоохон хагаралтай болчихсон. Тэр утгаараа, АН-ынхан МАН-ыг, бас АН дотроо ч бүлэг фракцууддаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нөхцөл үүссэн.
Ерөнхийдөө, шинэ Ерөнхий сайд улс төрийн ихээхэн хүнд замаар туучна. Сая Л.Оюун-Эрдэнийг буулгах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдсаныг бүгд харсан. Тэндээс харахаар, бараг л “…Хэр зэрэг зодуур даадаг вэ” гэдгээ урьтаж тооцож байж л энэ албан тушаалд тавигдмаар үйл явдал болж өнгөрлөө.
Манайхан муу юмандаа сайн, дараагийн унагаалт буулгалт, зодуур нүдүүр улам л хүнд хэцүү болно. Цаана нь Баялгийн сангаас эхлээд том төслүүд дурайтал хүлээж байна. Бас, улсын эдийн засаг дэлхийн савлагаанаас шууд хамааралтайгаар айхтар давлагаалчихаж мэдэхээр болоод удаж байна. Иймэрхүү, анхаарах ёстой асуудал нэлээд бий. Нөгөөтэйгүүр, Бага хурлаас зөвхөн Ерөнхий сайдыг сонгоод явуулах нь 2007 онд С.Баяр эхлээд Ерөнхий сайд болж, дараа нь намын дарга болсон шиг “стандарт бус” процесс болж хувирна. Түүнчлэн, энд Ерөнхий сайдаар томилогдох намын дарга нь “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол…” гэсэн тодорхойлолттой байдаг. Энэ агуулгатай ноцолдчихвол Л.Оюун-Эрдэнийгээ хөдөлгөхөд хүндэрнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялсан уу, ялсан. Тэр үед нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга байсан уу, байсан. Үгүйсгэж болохгүй үнэн юм. Гэвч 2025 оны зургадугаар сарын 3-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчихсан. Өөрөөр хэлбэл, нам нь сонгуулийн дүнгээр намын даргаа нэгэнт сонгоод Ерөнхий сайдаар томилуулсан. Гэтэл УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг баталсан. Тэгэхээр одоо нэг гарц гаргалгаа олж таарна. Энэ үүрэг МАН-ын Бага хуралд тохоогдоно. Уг нь, намын даргыг сонгох нь Намын Их хурлын үүрэг байдаг.
МАН-ын Үндсэн дүрмийн “Намын Их хурал, түүний бүрэн эрх” хэмээх 17 дугаар зүйлийн 17.4-т “…Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гээд 17.4.3-т “…МАН-ын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах” гэсэн байдаг.
Угаасаа, тус намын ээлжит Их хурлынх нь хугацаа дөхсөн. Арай болоогүй ч Их хурлыг ээлжит бусаар зарлах боломжтой. “Намын ээлжит бус Их хурал” хэмээх 19 дүгээр зүйлийн 19.1-т “…Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна”, 19.2-т “…МАН-ын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана” гэсэн байдаг. Гэвч, Намын Их хурал зарлах нь хувилбарыг сонгохгүй л болов уу. Бэлтгэл ажил нь нүсэр, Бага хурлыг бодвол олон санаа уралдана.
Ер нь бол, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн үйл явдлын үр дүн хаашаа ч эргэж мэдэх нигууртай. Тиймээс Бага хурлаараа шийдвэл чимээ анир багатай өнгөрнө.
Тэгээд ч, намын даргыг сонгох эрх Бага хуралд шилжих тухай ч Үндсэн дүрэмд нь заажээ. “Намын Бага хурал, түүний эрх, үүрэг” хэмээх 20 дугаар зүйлийн 20.3.5-д “…Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах”, 20.3.7-д “…Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэсэн байдаг. Энд “…Намын дарга орон гарвал” гэдгийг юу гэж үзэж, яаж хэрэглэх нь ихээхэн сонирхолтой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө “гарах” өргөдөл өгөх үү. Эсвэл өмнөх Бага хурал шиг УИХ-ын тогтоолыг үндэслээд шийдчих үү. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүдийн шийдэх асуудал болж байгаа юм. Ер нь тэгээд, МАН-ынхан “...Үндсэн дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож байж, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулж л таарахаар байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл35
Дараагын Ерөнхий сайд Г.Занданшатар байвал их зүгээр дээ!

Ерөнхийлөгчөө парламентаас томилдог болохгүй бол ийм зовлон байсаар л байх.
Хоёр танхимтай парламенттай болж Ерөнхийлөгчөө. Нэгдсэн хуралдаанаар сонгодог ,үүрэг хүлээлгэдэг байвал таарна.
Дараагийн ерөнхий сайд нь бэлэн байхаа. Засгийн газрын гишүүд нь сая ерөнхий сайдаа унагахын тулд тодорсон юм биш үү? Их хурлын дарга огцруулах хурлын үеэр манай олон сонгогдсон гишүүд суудалдаа тогтохгүй хаашаа гүйлдээд байнаа гээд байсан. Дараа нь Нара гишүүн гишүүд нь ялалтын баяраа тэмдэглээд архи ууж байна гэсэн. Ерөнхийлөгч дуудаад л та нар дараагийн засагт орох улсууд тул кнопоо дар гэж хэлээ биз дээ. Тэгээд л тэр олон сайд нар орж ирж кнопоо дарах шиг болсон. Улсын эрх ашгийг бодож байгаа хүн алга. Дандаа хувиын эрх ашиг түрүүнд нь явж байна. Гэтэл ерөнхий сайд хамтарсан засгаа хамгаалахын төлөө явж байна. Хамтрах гээд байгаа АН нь, өөрийн намын хэдэн сайд нь нийлээд унагаачихаж байгаа юм биш үү?
Ih Said Javhlan sangiin Saidiin ajlaa 100 % amjilttai ner turtei hiij bna ! Erunhii Saidiig bas uuriin uhaanaar torohgui sain hiij chadna gedegt mongolchuud itgeltei bna.ireeduin erunhiilugch Oyun - Erdene tanid bas bayar hurgii ! ta bol mongoliin tuuhend Su.Batbold Saidtai duitseheer ajlaa 200% sain hiij guitsetgelee.Amjilt !!!

Энэ тэнэг постоо хичнээн удаа оруулдгын
Солиороод бай. Оюун-Эрдээн ерөнхий сайдаас буусан болохоос биш намын даргаас буугаагүй
Сонгуульд ялсан тохиолдолд намын дарга нь ерөнхий сайд болно гэсэн л утгатай дүрэм. Тэрнээс биш ерөнхий сайд болвол намын дарга заавал болно гэсэн утга огт биш. Тэнэгтэхэд бас ХЯЗГААР бий
Маргааш согууль болдог бол МАН үсгүй арчуулах замаа хэд хоногийн өмнө нэгмөсөн зассан байгаа. Одоогийн даргатайгаа байвал 2028 оны сонгуульд арай ганц нэг гялтайх юмтай байна. Үгүй бол за тэгээд эргэлт буцалтгүй баяртай болно биз.
Зандан биш ээ! Сахал үсээ ургуулаад, энд тэнд гишгээд 1 сонин бгаа!
Занданшатар ЕС сайд болгоод, Б.Энхбаярыг ЗГ т оруулах хэрэгтэй дээ.
Өнөөдрийг хүртэл ордны зодооноор 9-н хувь заяа шийдэгдэж бсан. Одоо ард түмэн, залуус гэсэн шинэ хүч бий болсон. энийг сайн тооцоорой

МСS нь аргагүй л том компани юм байна. УИХ д ч гар хөл нь сайн ажиллаж байна, Засгийн газрын сайд нарыг ч эргүүлчихэж байна, АН ыг гаргаж, сайд нарыг ньтатах арга бол төлөвлөгөөний дагуу л явж байгаа байх. Гадна талд ч сүртэй жагсаал хийж байна. Аягүй бол манай ерөнхийлөгчийг дарамталсан байж ч магадгүй. Ерөнхийлөгч өөрөа тийм цэвэр хүн ч биш. Дарамлах юм бол гарч ирэх л байх. Ер нь гайгүй ерөнхий сайд гарч ирвэл тогтохын аргагүй л юм байна. Занданшатар бол өөрийнхөарөө байж чадахгүй. Ерөнхийлөгчийн үгийг л дагах хүн. Зоригтой ч хүн биш. Тийм л хүнийг ерөнхий сайд болгоно. Эсвэл саяын эсрэг кnop дардаг нөхдүүдээс нэг нь ер.сайд болох байх.

Амарсайхан. Амарбаясгалан нямбаатар нар ерөнхий сайд болвол Оюунэрдэнийг өөрчилсний хэрэг алга . Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар хувирахгүй. Оюунэрднээр дамжаад женкогийн гар хөл төрийн хутгуур хэвээр байх болно .