sonin.mn

2025 оны 6-р сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон нэрт бизнесмен, “Засгийн газрын үр ашгийн хэлтэс”-ийн экс дарга Элон Маскын хооронд маргаан эхэлсний дараа Маск нийгмийн сүлжээнд ил тод мэдэгдэл хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.


Маск мөн өдөр нийгмийн сүлжээний “X” платформ дээр Трампыг огцруулахыг дэмжсэн нийтлэлд хариу бичихдээ “Тийм” гэж хариулсан байна.


Мөн 6-р сарын 5-нд Элон Маск нийгмийн сүлжээгээр дамжуулан Трампын татварын бодлого энэ оны дор хагаст АНУ-ын эдийн засгийг хямралд хүргэнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн Маск хэлэхдээ, хэрвээ өөрийнх нь тусламж байгаагүй бол Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүй байсан гэж хэлсэн байна. 6-р сарын 5-нд Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөрчил олон нийтэд ил болсны улмаас Теслагийн хувьцааны ханш 14.26 хувиар унажээ. АНУ-ын CNN сувгийн мэдээлснээр, Теслагийн зах зээлийн үнэлгээ 150 тэрбум гаруй ам.доллараар буурсан байна.


Г.Бямба