sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай "Үндэсний эвсэл"-д Засгийн Газрыг хамтран байгуулах санал тавьж, улмаар эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Монгол Улсын Шадар Сайдаар томилох саналаа хүргүүлээд байсан билээ.



Гэвч Н.Номтойбаяр Ерөнхий Сайдтай сайтар ярилцах шаардлагатай хэмээн өгүүлж байсан юм.


Харин яриа үр дүнд хүрээгүй бөгөөд "Үндэсний Эвсэл" Засгийн Газарт хамтрахаас өөрсдөө татгалзсан байна.


Э.Солонго