УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойтой холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрээр:
"Оюу Толгойн борлуулалт хоёр дахин нэмэгдчихээд байна. Гэтэл бидний авч байгаа ашиг байхгүй, харин зээлийн төлбөр өндөр хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах гэж байна. Ерөнхийлөгч- төрийн тэргүүн саяхан шаардлага тавьсан хүмүүсийг хүлээн авч уулзсан нь зөв асуудал. Ийм зүйлийг төр, засгийн удирдлагууд л арга хэмжээ авч шийдэх ёстой. Тэд нэг талдаа бус, асуудлын аль талд ч шударга байр сууринаас хандаж байж шийдвэр гарна. Хэрэв нэг талд хэт орвол асуудал шийдэгдэхгүй.
Ер нь бид хүлцэнгүй болж, эх орон луйвардуулж байхад ч хувь хүн өөрөө тэмцэх ёстой мэт ойлгодог болсон. Ийм л нийгэмд бид амьдарч байна.
Цаашдаа Оюу Толгойн асуудлыг ганцхан тодорхой гишүүд шийдэх асуудал биш. Ер нь хамгийн гол буруутан нь Монголчууд өөрсдөө гэж би харж байна.
Учир нь ашигтай байж болох энэ гэрээний боломжийг С.Баяр, С.Баярцогт нарын үед олгож, тогтворжуулсан. Ингэснээр тухайн гэрээг өөрчлөх маш хэцүү болсон.
С.Баярцогт нар намын удирдлагын түвшинд гарч ирээд, дараагийн Засгийн газрууд “тогтворжуулсан гэрээ учраас өөрчлөх боломжгүй” гэсэн байр суурьтай явсаар ирсэн. Үүнээс болж энэ гэрээг өөрчлөх боломж маш хязгаарлагдмал болсон.
Иймээс үүнийг нийтээрээ анхаарч байж шийдэх асуудал гэж би харж байна. Хамгийн гол асуудал нь энэ “тогтворжуулсан гэрээ” хэвээр байгаа явдал юм." гэсэн юм.
Б.Төгсбаясгалан
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл5
Үхэр монголчууд өөрсдөө эх орондоо эзэн байж чаддаггүй, байгалийн баялагийнхаа эзэн байж чаддаггүй, эх орон газар нутаг баялгаа хамгаалж чаддаггүй, нийтээрээ нэгдэж тэмцэж чаддаггүй, эх орондоо сайхан амьдрах хүсэл мөрөөдөлгүй, эх орон газар нутаг үр хүүхэд өөрсдийнхөө төлөө цуглардаггүй хэрнээ баяр наадам тоглолтод олон мянгаараа цуглардаг шаал хачин оркууд.
Алт мөнгө баячуудын бизнес, харин зэс төмөр бол ядуусын бизнес гэдэг. Монголчууд ядуусын бизнес хийж чадахгүй гэрээ буруу байгуулсан байна гэхээр Баяр, Баярцогт нарыг гэм бурууг хүлээлгэх хэрэгтэй.
Эрчим хүчний яам ажилчдынхаа цалинг 10% нэмнэ гэж байна билээ.
Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлж байгаа хар сармагчин Хүүрсэг буруутай юу?
Ядуу хүний бизнесийг хийж чадахгүй, ядуучуудын чадвар эзэмшээгүй муу гахай Баярцогтод хатуу шийтгэл хүлээлгэх хэрэгтэй.