
2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн.
Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна.
Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.
Сэтгэгдэл12
Орос хэлнээс хэдэн ном хуулж бичээд эрдмийн цол доктор моктор болсон хүнийг юм мэддэг гэж хэлэхгүй. Энэ хэдэн тэнэг хуулан бичигчидээс болж хэдэн мянган хүн угаартаад үхсэн. Энэ хэдэн балай эрдэмтдийн зөвлөл цаашид аллагаа үргэлжлүүлэх нь тодорхой. Учир нь урдах аллагыг нь цагдаа шүүх тооцоогүй орхисон
нүүрсээ гаднаас авна. удахгүй мах сүү талх ногоо.
Гях,,,гяхх,,,гяхх,,,гэр хороололын айлуудын зуух пийшин хайлаад дуусах байлгүйдээ,,,,,,за яахавдээ,,,болох л юмдаа,,,,,
угаартаж үхсэн хүнээ босгож чадахгүйгээс хойш хайлсан зуухнуудаа солиод явсан нь дээр биз,пийшинд бол гэмгүй ээ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Даваасүрэн энэ төрлийн ажлыг олон жил хийсэн утаагаар баяжигч юм шүү.
зөв зөв, юм бүхнийг улдан эсэргүүцсээр байтал Эмсиэсийн нүүрсний ихогоор хийсэн шахмал түлшээс өөр сонголтгүй болж хотоороо угаартаж үхсээд дууслаа
9 эрдэмтэн маань 9 сая төгрөгөнд бүдрээгүй гэж найдая даа
Олигтой зөв дуугарах эрдэмтэн эдэн дотор алга. Ёстой ном хуулагсад байх. Нимгэн зуух яндан бүгд хайлж, олон айл түймэрт өртөж болзошгүй. Онцгойхон нэгэн төрлийн шинэ ажилтай болно. Ванга шиг хэлчихье
илчлэг өндөртэй ийм түлшийг зуух нь дийлэх болов уу, үүнийг тооцсон уу?
Хаанаас ухаж гаргаж ирсэн юуны эрдэмтэд юм бол доо. Ха ха ха
Эрдэмтэдээ л сайн түшиж ажиллах хэрэгтэй дэ
koks yu gej geriin zuuhand shatdag yum .