
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Сиа Киан Пенгтэй албан ёсны уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, Сингапур Улсын туршлага, хамтын ажиллагаанд үндэслэн Монгол Улсын онцлогт тохирсон хуримтлалын нэгдсэн сан байгуулах, нийтийн орон сууцжуулалтын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаагаа онцлов. Мөн Монгол Улс АСЕАН болон түүний салбар байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзэж буйгаа дахин нотолж, энэ хүрээнд Зүүн Азийн дээд түвшний уулзалтын гишүүн болоход Сингапур Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Сиа Киан Пенг Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” хэлэлцүүлэгт хэлсэн үгийг онцолж, талархал дэвшүүллээ.
Тэрбээр, хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, Сингапур Улс хүний нөөцийг чадавхжуулах, сонирхсон бусад асуудлаар туршлага хуваалцах, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Ташрамд дурдахад энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна.
Сэтгэгдэл4
“””Түрүүний бөөс толгойд гарнаа”””ГЭЖ,,,,
Хубилай хааны үнэнч дипломатуд 1272 оноос хойш 5 удаа нот бичиг барьж Японд очсон байдаг. Тэдгээр нот бичгийг барьж очсон Хубилай хааны дипломатуудыг Япончууд цаазлаж хороосон түүхийг мартах ёсгүй. Ингээд халх голд халдан довтолсон түүхийг Монголоос сөхөж Япон талд тавихаар яригдаж эхэлсэн асуудал бол 1274, 1281 оны монголын усан цэргийн тулааны асуудал гарч ирдэг. Халх голд бид газар нутгаа алдсан, олон зуун цэргүүдээ алсан. Энэ түүхийг үгүйсгэж бичсэн урвагч Батбаярт чингисийн одонг өгвөл агуу их хааны ач хүү Хубилай хааны уур хилэнг дарж чадахгүй болно. Би чамд одоо энэ шүүмжийг өгч байна. Хубилай хааны дипломатууд яагаад цаазлуулсан бэ. Монгол улс японоос нэг арал аваагүй байхад яахаараахалдан довтолсон гэх билээ. Япон улс халх голд халдан довтолсон дайн хийсэн. Монгол улс халх голд газар нутагаа алдаж, одоо хэр нь хилийн цаана Монголын нутаг үлдсэн үнэн баримтыг харцгаа. Батбаяр бол урвагч мөн.
Чи Японд очоод нэг сайн агсан тавиач хө. Юмыг яаж мэдэх вэ, чамд эзэнгүй ганц арал өгөх ч юм билүү
Эндээс харвал Япон улс халхын голын дайны хохиролыг хүлээн зөвшөөрдөг. Харин төлбөр төлөх асуудал ярихаар 1274, 1281 оныг сөхөж тавьдаг болж таарна. 1972 онд ийм нөхцөлд дипломат харилцаа эхэлсэн. Харин Баабар гэгч "Нүүдэл Суудал" номондоо халхын голд Монгол улс байлдаагүй, дайн болоогүй гэж бичсэн учраас урвагч мөн болно. Баабар хэдэн төгрөгний төлөө түүхийг гуйвуулж бичсэн тул түүхч бол биш. Хуулийн дагуу Баабарын номыг түүхийг зохиосон гэж үзээд номынхон худалдааг хориглох хэрэгтэй. Монгол улс халх голд харийн довтолгооны эсрэг ариун дайн хийсэн. Япон улсын яриад байгаа 1274 он, 1281 оны түүхэн асуудлыг сайн судалвал дипломат ёсны эсрэг элчийг алсан учраас далайн тулаан хийсэн гэж буух болно. Япончууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Монголын түүхийн өөрийн тайлбар бол дипломат элчийг алсан алдааг Япон гаргасан гэж бичиж үлдээх хэрэгтэй. Ирээдүй хойчис үүнийг мэдтүгэй.