
Төв Ази руу гадаад бодлогын “цөмрөлт” хийнэ хэмээн бичиж байснаа үргэлжлүүлье. Төв Ази нь бүс нутгаараа манай улсын гуравдагч хөрш болж төлөвших замын бэлчир дээр байна. Гэхдээ тун удахгүй тэгж нэрлэгдэх болно гэдгийг Төрийн айлчлалд дагалдан оролцсоны хувьд би баттай хэлэх байна. ТВ-үүдээр ч би тэгж ярьсан.
МҮОНТВ, ETV-д судлаач эрдэмтдийн өрнүүлсэн хэлэлцүүлэг, мөн шавь доктор Х.Баатархүүгийн “Монголын бизнес эрхлэгчдийн Төв Ази дахь шинэ зах зээл, шинэ боломж” гэсэн сэдвээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг тогтож уншихыг Та бүхэндээ дашрамд нь зөвлөе.
Үндсэн сэдэв. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүд, Төв Азийн бүс нутаг руу руу (цаана нь исламын ертөнц, түрэг угсаатан улсуудын байгууллага гэх мэт) бүхэлд нь хандуулсан том challenge бид хийчихсэн юм биш үү? Саяын хоёр айлчлал бол гадаад бодлогын томхон ололт хэмээн тооцогдоно. 2026 онд Тажикистаны Ерөнхийлөгч манай улсад Төрийн айлчлал хийнэ. Тэр цагт энэхүү том challenge маань Төв Ази (хуучнаар Зөвлөлтийн Дундад Ази) руу чиглэсэн бүхэл бүтэн цогц бодлого болж түүхнээ тэмдэглэгдэнэ.
Төв Азийн БНУ-ууд, тэр бүс нутаг эдүгээ манай гадаад бодлогын чухал чиглэл, бүр тодорхой онож хэлбэл бидэндээ шинээр нээгдсэн гуравдагч хөршүүд болж хувирсныг өнгөрсөн хоёр жилийн хоёр талын дээд өндөр түвшний айлчлалууд (Төв Азийн 5 улс+Азербайжан), стратегийн ба иж бүрэн түншлэлийн харилцааг тунхагласан найрсаг гурван улс (Казахстан, Узбекистан, Киргизстан) гээд бэлхнээ харж болохоор санагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргизстан, Тажикистанд хийсэн Төрийн айлчлалаас юу олж харав? Гол нь ямар өнцгөөс гэдгээ би энд буулгаж байна.
Сайд Б.Батцэцэгийн онож томъёолсноор, Монгол Улсын гадаад бодлогын томоохон зорилтуудын нэг нь Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал бөгөөд энэ хугацаанд Төв Азийн 5 улстай маш идэвхтэй гадаад харилцааг цогцлуулсан, Төрийн айлчлал нь харилцааны хамгийн оргил хэсэг. Талууд маш олон жил бэлтгэдэг, судалдаг. Энэ удаагийн айлчлал нь “Нэгнээсээ гуйх биш, нэг нэгнээ хөгжүүлэх харилцан ашигтай хамтын ажиллагааг буй болгох”-ын төлөө байсан ба хоёр орны харилцааны түвшинг ахиулсан хамтарсан тунхаглал мэдэгдлүүд, байгуулсан баримт бичгүүд нь цаашдаа хоёр орны харилцааг илүү хялбаршуулах эрх зүйн боломжийг бүрдүүлсэн, ийм л үр дүнтэй айлчлалууд боллоо.
Тэр бүс нутгийн 5 улстай 1992 онд дипломат харилцаа тогтоож албан ёсны харилцаатай, айлчлалууд голдуу нэг урсгалтай (манайхаас түлхүү), Туркменистантай идэвхтэй харилцаагүй явж ирснийг энэ хоёрхон жилд үндсэнд нь “бүрэн бүтэн” болголоо (эх сурвалж–Э.Одбаяр: Тажикистан улсад хийсэн айлчлалаар Монгол Төрийн Төв Ази руу чиглэсэн гадаад бодлого бүрэн бүтэн болж байна-ikon.mn) гэсэн дүгнэлт бол яг голоор нь олоод хэлчихсэн мэт Танд санагдах болов уу.
“Төв Азид шан татах цаг нь болсон шүү, амжилт!” хэмээн нэг найз маань бичсэн байна билээ. “Монгол Улс Төв Азид төдийгүй Евразид эдийн засгийн гарцаа нээснийг тунхагласан айлчлал боллоо” хэмээн манай нэртэй сэтгүүлч бүсгүй baabar.mn сайтад бичсэнийг бас уншаасай гэж хүсч байна.
Манай Баатархүү бүр ингэж дүгнэжээ:–Өрнө Дорныг холбосон өнө эртний түүхт торгоны замын дагуу, геополитикийн нэн чухал байршилд Төв Азийн 5 улс оршиж байгаа энэхүү бүс нутгийг дэлхийн томоохон улс орнууд маш их сонирхож, ач холбогдол өгч, Төв Азийн “Таван улс+” гэсэн формат бүхий түншлэл тогтоож байгаа даян дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөнөөс Монгол Улс хоцроогүй, харин ч идэвхтэй манлайлж буй гэдгээ энэ удаагийн айлчлалаараа илэрхийлж чадлаа гэжээ.
Ямар өнцгөөс айлчлалыг дүгнэх вэ гэдэгтээ би хариултаа ингэж буулгаж байна. Юу гэвэл:
- Шинэлэг, бараг цоо шинэ практик гэх үү, үзэгдэл гэх үү. Жишээ нь Киргизтэй. Ерөнхийлөгч С.Жапаров ба ноён У.Хүрэлсүх нарын хооронд жинхэнэ андлалын харилцаа тогтоов. Ноён Жапаров өөрийн биеэр нисэх онгоцны буудалд манай Төрийн тэргүүнийг угтан авсан, бас үдэж өгсөн. Тус улс анх удаагаа аэрпортдоо нүүдэлчдийн соёлыг илэрхийлсэн үндэсний гэр барьж, эртний морьт цэргээс бүрдсэн хүндэт харуултай угтан авсан.
- Киргизэд бараг хоёр тусдаа хөтөлбөрөөр (хоёр улсын Ерөнхийлөгч ба хоёр Шадар сайдаар ахлуулсан хоёр улсын төлөөлөгчид) айлчлал хэрэгжлээ. Хоёр улсын Ерөнхийлөгч гурван өдөр хамт байж, илэн далангүй ярилцаж нөхөрлөсөн нь тэр бүр хоёр улсын харилцааны ёслол протоколын практикт байдаггүй үзэгдэл.
- Монгол-Тажикстаны хувьд харьцангуй идэвхтэй биш байсан гадаад харилцаагаа энэ удаа улам идэвхжүүллээ. Тажикстан гэдэг улсыг Монголд, монголчуудад нээж өгсөн айлчлал боллоо.
- Монгол ба монголчуудаа Киргизэд дахин нээж өгсөн бол Тажикистанд шинээр тэгэхдээ томхон далайцтай нээж өглөө.
- “Төрийн айлчлал” гэдэг нь хамгийн дээд түвшний, агуулга нь өргөн дэлгэр, үр дүн нь илүү тод ба шахуу, гэхдээ Монголын улс төр, түүх-соёл, урлаг, бизнес-хөрөнгө оруулалт, худалдаа гээд олон салбарыг хамардаг. Хэдхэн өдөрт тэр улсыг “Монголоор амьсгалуулаад” дуусдаг гэдэг нь ч энэ удаа хоёр улсад харагдаж байлаа.
Төрийн айлчлалд ийм уламжлал ноён У.Хүрэлсүхийн өнгөн дээр төлөвшиж тогтсон гэж би өмнө нь олонтаа бичиж ярьсан. Тэгээд ч энэ удаа Төв Азийн хоёр улсад Монголын маш том сурталчилгаа, танилцуулга явагдаж, манай ард түмний найрсаг сэтгэлийн илэрхийлэл тэнд мөнхрөн үлдлээ.
Өмнөх нийтлэлдээ “Гадаад бодлогын цөмрөлт” гэсэн утга тээсний цаад учрыг энэ удаа ч геополитикийн өнцгөөс дүгнэж болж байна. Юу гэвэл Төв Ази, хуучин Зөвлөлт Холбоот Улс (ТУХН), мөн түрэг хэлт ертөнцөд хэрдээ тохирсон тоглогч болж бэхжиж байгаа хоёр улсад нь Монгол Төрийн тэргүүн ийнхүү Төрийн айлчлал хийснээрээ Евразийн зүрхэн газрыг дамждаг шинэ торгоны замын дагуу манай улс өөрийн гэсэн байр сууриа нэмж бэхжүүллээ. Өмнө 4 улстай нь харилцаагаа бэхжүүлээд авсан бол одоо бүрэн гүйцэт төлөвшлөө.
Саяын айлчилдаг хоёр улс бол ТУХН, ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ эвслийн гишүүд учраас Оростой явуулах хоёр талын харилцаанд ч манай улсын нөгөө талын тэнцвэржүүлэгч болох магадлалтай.
ОХУ-ын зүгээс найрсаг харилцаагаа манай улстай хадгалж байгаа ч геополитикийн эрсдэл-хуваагдлын шинэ нөхцөл байдалд Төв Ази гэж шинэ тэнцвэржүүлэгч ба гуравдагч хөршөө бид олоод авсан, бэхжүүлсэн, цаашаа дурайх зам дардан болж байна. Энэ цаг дор Монгол-Өрнөдийн стратегийн түншлэлд хоёр хөрш маань таагүй ханддаг бол Төв Азийн түнш нартаа тэд тэгж хандахгүй. Энэ чинь л манай гадаад бодлогын нэг том ялалт болно, энэ үедээ. Мэдээж энэ айлчлалыг таашаах, дэмжих, гайхах, эргэлзэх, хардах явдал гадаад түншүүдэд маань байж мэднэ. “Стан” улсуудтай нөхөрлөөд Монгол Улсын гадаад бодлогыг доош хийлээ гэсэн шүүмжлэл ч дотооддоо олныг сонсож байна.
Хардлага, шүүмжлэл хааяагүй байж болно. Гол нь нэг том, бүр томоос том ололт бол бидний хувьд Туркийн ба түрэг хэлт ертөнц, исламын ертөнцөд энэ удаагийн айлчлал маань нэмэх оноо авчирна. Түрэг угсааны улсуудын байгууллагын гишүүн 4 улстай (Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан) түншлэлийн харилцаатай болчихлоо, исламын шашинт Тажикистантай ийм түншлэл тогтоох нь ойрын ирээдүйд хэрэгжих нигуртай. Тэгэхлээр Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал бол Түрэг хэлт ба исламын шашинт орнуудын хамтын нийгэмлэг рүү хандуулсан Монголын дипломатын томхон challenge биш юм гэж үү?
Геополитикийн хувьд Төв Ази дэлхий дахины анхаарлын төвд гэнэт ороод ирсэн цаг үетэй энэхүү айлчлал давхацлаа. Тус бүс нутгийн гео-стратегийн, гео-эдийн засгийн (эрчим хүч) ач холбогдол огцом өслөө.
Афганистанаас АНУ, НАТО гарч явсан, Орос-Украины дайн, Туркийн бодлого бүс нутаг (Кавказ-Төв Ази) руу тэлсэн, Ираны хямрал, энэ бүхнийг бодитой тусгасан Орос, АНУ, Турк, Европын Холбоо, Хятад, Энэтхэгийн ашиг сонирхлууд тийшээ өрсөлдөн орж ирж байгаа тийм цаг үед нь манай улс Төв Азид бэхжээд авна гэдэг гадаад бодлогын түүхэн том ололт мөнөөсөө мөн. Орос-Украины дайнаар суларсан Оросын байр суурь, орон зайг нөхөх гэсэн далд тэмцэл ил болох зам руугаа явж байна. Хятад нь эдийн засгийн хувьд тус бүс нутагт бэхжсээр, барьцаа ахиулсаар байна. Хятадаар дамжуулан Төв Азитай шууд харилцах шинэ торгоны замын асуудал ч манай хувьд босч ирэхээр байна. Ноён С.Жапаровын санаачилга болох “Бишкек-Өрөмч-Улаанбаатар” гэх дэд бүтцийн маршрутыг халуун сэргэг дээр нь шүүрч аваад ажил болгохсон.
“Төв Ази ба Нэг” (“C5+1”) гэсэн дээд хэмжээний уулзалт-саммитын формат заавал хөгжилтэй, хүчтэй орнуудын үзэмж тааллаар төлөвших албатай юу гэдэг асуултыг би тавьдаг, энэ талаар эргэцүүлдэг. Төв Азид улс төр-эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн ашиг сонирхолтой болж буй манай улсын хувьд хэрдээ тохирсон “C5+1” (Монгол+Төв Ази) формат яагаад буй болгож болохгүй юм бэ? Түүний төлөө бид яагаад ажиллаж хөөцөлдөж болохгүй юм бэ? Ирээдүй цаг дээр, алсын алсад мэт төсөөлөгдөж байгаа бол бас ч тийм холын үл бүтэх зүйл биш байх шүү. Судалж үзнэ үү.
Төв Ази дэлхий дахины хувьд чухал цэг, талбар, бүс нутаг болж хувирсан тэр бодит факт манай улсын Төв Азийг харах өнцгийг улам хурцалж өгсний бодит илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн Төрийн айлчлал боллоо.
Д.Баярхүү
Сэтгэгдэл21
Харилцан ашигтай үйл ажиллагаа эхлэх болоогүй байхад байр суурь бэхжихгүй. Монголын ард түмэн тэнэгүүд биш.
3 dahi hursh gedeg bol soliorol demiirel ene medrel muu huja boli mongol ulsiig daraagiin Ukraine bolgoh gadnii bodlogo usa senate deer hereb taiwan China d negdbel ter araliig buren ustgah gej yarij ba baruunii ertunts bol ashig sonirhol hun am uls bol chuhal bish
Синга Баярхүү элий балай орон гаран мангуу Хүүрсүгийн өмхий хар хошногоны нүхийг долоогоод эхэллээ..
Ухнаагийн Хүрэлсүхийг авгайгаас нь салгаж өөр эхнэр, өөр нөхөртэй болгоё. Нэг их авгай сольдоггүй хүн юм гэсэн. Хүрэлсүх авгайгаа сольчихоод юу ярихыг сонсох хэрэгтэй.
Монгол улс Украйны дайныг зогсоох, хоёр талыг дайсагналцалд төгсгөл хэрэгтэй хараад зүгээр суух уу? Ухнаагийн Хүрэлсүх гэж хүний гадаад айлчлал ихдээд байдаг. Гэтэл ийм чухал нэгч ярианд оролцохгүй Монгол улсыг үлдээж байдаг. Монгол улсын гадаад харилцаа үнэхээр сул бас буруу байна.ХҮРЭЛСҮХЭЭ та огцор. Монголийн төр гадаад улс талдаа ямарч нэр хүндгүй боллоо.
Хоорондоо ашигтай худалдаа наймаа хийж байж л харилцаа гүнгийрдэг юм ! тэрнээс биш ёрөнхийлөгч нар нэг удаа харилцан айлчлаад гүнзгийрэхгүй ! Хэрвээ энд тэнд явахдаа дагуулаад яваад байгаа бол мань өвгөн Хүүкийг долоож бичилгүй яахав ! үүрэг нь юм чинь ! Хүүк гадаад мадаад ру айлчлаад байх мөнгөтэй байгаа бол Мадагаскар арал ру нэг очоодхооч ! Дагуулдаг хэдийгээ дагуулаад морин хуураа аваад харилцан ашигтай стратёгийн гэрээ бөйгуулаад тунхаглал гаргаад ирээдхээч ! Тэгвэл Африк тивийг цөм доргиогоод Африкт хятадууд шиг нөлөөтэй болчихно гэсэн үг ! Мөнгөтэй бөйгаа дээрээ нөлөөгөө тэлээ !
ЭД. БАРАА. ЭРДЭС. МАЛ. МАХ. АРЬС. ШИР. ГЭЭД. ЦӨӨХӨӨН. ЮМ. Л. ӨГӨХ. БАЙХДАА. ТЭГЭЭД. ШУУД. ЗАМ. БАЙХГҮЙ. ХЯТАДААР. КАЗАКААР. ОРОСООР. ДАМЖИНА. ГЭЭД. ТҮМЭН. БЭРХШЭЭЛ. БАЙНА. ДАА.
ЭД. БАРАА. ЭРДЭС. МАЛ. МАХ. АРЬС. ШИР. ГЭЭД. ЦӨӨХӨӨН. ЮМ. Л. ӨГӨХ. БАЙХДАА. ТЭГЭЭД. ШУУД. ЗАМ. БАЙХГҮЙ. ХЯТАДААР. КАЗАКААР. ОРОСООР. ДАМЖИНА. ГЭЭД. ТҮМЭН. БЭРХШЭЭЛ. БАЙНА. ДАА.
ЭД. БАРАА. ЭРДЭС. МАЛ. МАХ. АРЬС. ШИР. ГЭЭД. ЦӨӨХӨӨН. ЮМ. Л. ӨГӨХ. БАЙХДАА. ТЭГЭЭД. ШУУД. ЗАМ. БАЙХГҮЙ. ХЯТАДААР. КАЗАКААР. ОРОСООР. ДАМЖИНА. ГЭЭД. ТҮМЭН. БЭРХШЭЭЛ. БАЙНА. ДАА.
ЭД. БАРАА. ЭРДЭС. МАЛ. МАХ. АРЬС. ШИР. ГЭЭД. ЦӨӨХӨӨН. ЮМ. Л. ӨГӨХ. БАЙХДАА. ТЭГЭЭД. ШУУД. ЗАМ. БАЙХГҮЙ. ХЯТАДААР. КАЗАКААР. ОРОСООР. ДАМЖИНА. ГЭЭД. ТҮМЭН. БЭРХШЭЭЛ. БАЙНА. ДАА.
Хоосон лозун явцгүй. Соцзм-ын үеийн уран дондоо эзэнтэйгээ хоцрогдсн. Төв Азийн хамгийн ядуу Тажикаас 10 дахин бага эдийн засагтай, Бусдын гар харсан ядуу Мнгол Төв Азид цөмрөлт хийж ЕХ адил бодлого явуулж буй мэтээр Хүсүхийг дагаж явах гэж илт долоох нь ядарсан арга да
Баярхүү хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зүгээр сурталчилгаа хийдэг төдий нохойн гөлөг байхгүй юу. Долоож байгаа нь яг гөлөг.
Хайрын мөнгө.
Бэхжээд юу базаах вэ дэ Монголчууд дотроо талцаж хуваагдсан байдаг 3 саяын 1 сая нь хүүхэд үлдсэн 2сая 500 гийн 500 нь гадаадад 400 мянга ахмад 200 мянгань хөгжлийн бэрхшээлтэй сэтгэц тааруу элдэв дон той Яг цэвэр1 сая хүн байгаа хөдөлмөрийн насны залуу хүн энэ 1 сая 500 мянган хүн 34 намд хуваагдаад хэрэлддэг Тэгэхээр бид яаж хөгжих үү
Бэхжээд юу базаах вэ дэ Монголчууд дотроо талцаж хуваагдсан байдаг 3 саяын 1 сая нь хүүхэд үлдсэн 2сая 500 гийн 500 нь гадаадад 400 мянга ахмад 200 мянгань хөгжлийн бэрхшээлтэй сэтгэц тааруу элдэв дон той Яг цэвэр1 сая хүн байгаа хөдөлмөрийн насны залуу хүн энэ 1 сая 500 мянган хүн 34 намд хуваагдаад хэрэлддэг Тэгэхээр бид яаж хөгжих үү
Фесбүүкээр дүүрэн хов жив нотлох баримтгүй мэдээллүүд. Төрийнхөн фесбүүкээр ажлаа хийдэг
Төрийнхөн фесбүүкээр ажлаа хийдэг
Сохор зоос
Бөөгийн 99 тэнгэр
Монгол улс Украйны дайныг зогсоох, хоёр талыг дайсагналцалд төгсгөл хэрэгтэй хараад зүгээр суух уу? Ухнаагийн Хүрэлсүх гэж хүний гадаад айлчлал ихдээд байдаг. Гэтэл ийм чухал нэгч ярианд оролцохгүй Монгол улсыг үлдээж байдаг. Монгол улсын гадаад харилцаа үнэхээр сул бас буруу байна.ХҮРЭЛСҮХЭЭ та огцор. Монголийн төр гадаад улс талдаа ямарч нэр хүндгүй боллоо.
Төв Азийн энэ бүс нутаг руу одоо дэлхийн том гүрнүүд өрсөлдөн шуугиад орчихож байна гэдэг чинь алдарт "Торгоны Зам" дахин сэргэж Дэлхийн төвшинд гараад ирж байна гэсэн үг байх даа. Одоо маш хурдан хөгжих байх. 20 жилийн дараа дэлхийн нэг том бүс нутаг болох ирээдүй бий. Тэгвэл Монгол улс одооноос нөгөө хэвтээ тэнхлэгийн төмөр замаа эд нартайгаа яриад эхэлвэл ямар бол. Төв Азийг Номхон Далайтай холбоно. Яг гол нь манай Монгол Улс оршино. Орос, Хятадын нөлөөр их бууруулах байх гэж бодогдох юм.