sonin.mn

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайд Э.Бат-Амгалан мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдэлд: "Сүүлийн үед цахим орчинд миний нэр хүндэд халдсан, илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд нийтлэгдэж, түгээгдэж байгаад харамсаж байна. Уг мэдээлэлд миний дүү Э.Батбаярыг УИХ-ын нэр бүхий гишүүнтэй бизнесийн холбоо хамааралтай, гадаадын компанийг залилсан гэх мэтээр дурдсан нь бодит байдалд огт нийцэхгүй, ор үндэслэлгүй худал болно.



Манай гэр бүлийн зүгээс тухайн гишүүнтэй аливаа бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.



Нэр төрд халдаж, олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор санаатайгаар худал мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэх болно.


Иймд иргэд та бүхнийг мэдээллийн үнэн зөвийг нягталж, баталгаагүй эх сурвалжид итгэхгүй байхыг хүсье" гэсэн байна.