Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрэв.
Үүний дараа "MCS" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал: "Ноднин 8, 9-р сараас хойш ажлын хэсэг байгуулагдаж, уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт, хэлэлцээр хийж, харилцан зөвшилцөлд хүрсэн. Нэг талаасаа уул уурхайг тойрсон улс төржилт хэрээс хэтэрсэн.
Ард түмэн боломжийн орлого, цалинтай амьдрахыг хүсэж байна. Илүү их экспорт хийж, илүү өгөөж олж байж цалин, тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдэнэ. Тиймээс уул уурхайг тойрсон маргаанд цэг тавья гэж бодсон.
Энэ утгаараа манлайлж, өмнө нь төрийн эзэмшлийн 96 хувийг өгсөн асуудлыг дэмжиж, өнгөрсөн түүхээс сургамж авсан. Хэрүүл хийж, улстөржихөөс илүү хийж бүтээж, улс орны хөгжлийг урагшлуулах нь нийгмийн хариуцлага гэж үзэн энэхүү хэлэлцээрийн зарчмуудыг тохирсон.
УИХ-аар батлагдаж, дэмжигдвэл гол эрсдэл нь Үндэсний баялгийн санг хэн удирдах вэ гэдгээс хамаарна. Эрх баригч нам улс төрийн популизмыг үргэлжлүүлэх вий гэсэн эрсдэл яригдаж байна. Та бүхэн эрсдэлийг тооцоолж үзсэн үү?
Үүнийг бид мэдэхгүй. Бидний хувьд илүү их хөрөнгө оруулалт хийж, ажлын байрыг тогтвортой хадгалж, экспортыг нэмэгдүүлэн, долларын урсгалыг өсгөж, эдийн засгийг тэлэхийг зорьж байна. Үүний хэрээр Баялгийн санд орлого нэмэгдэх ёстой. Харин тэр хөрөнгийг зөв зохистой зарцуулах нь УИХ болон улс төрчдийн хийх ажил. Энэ улсын Баялгийн санд татвар төлөгч бидний оруулж буй мөнгийг ард түмэнд зөв зохистой зарцуулна гэдэгт найдаж, энэхүү хэлэлцээрийг дэмжиж байгаа.
Уул уурхайн компаниуд гадаад, дотоод, хувийн хэвшил, төрийн өмчит эсэхээс үл хамааран бүгд татвараа төлж байгаа. Тэр татварын тодорхой хувийг ард түмэнд хүртээх ёстой гэж үзэж, өгөөжийн 60 хувийг ард түмэнд өгөх нь зөв гэж харж байна.
Монгол Улсад нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 7000 ам.доллар байна. Үүнийг хэрхэн 10,000–20,000 ам.долларт хүргэх вэ, бусад хөгжсөн орнуудын түвшинд хэрхэн хүрэх вэ гэдэг нь эдийн засгаа хэрхэн тэлэхээс хамаарна. Эдийн засгийг тэлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг дагаад валютын орлого өсөж, татварын орлого нэмэгдэн, Баялгийн сан арвижих ёстой. Иймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж, манлайлал үзүүлэн ийм шийдвэр гаргаж байна." гэлээ.
Н.Отгончимэг
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
ард түмний авсан бүхнээ буцаагаад өгчихөө
Оджаргалаа амиа өг, эсвэл ухаа худаг ордыг төр, ард түмэнд буцааж өг.
Хол очиж ХУЦ
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Монголын ард түмний өмч ашигт малтмалын үнэ цэнэтэй ордуудыг зальт аргаар ард түмнээс дээрэмдэж авсан этгээдүүдтэй бараан зах дээр наймаа хийж байгаа шиг тохиролцож гарын үсэг зурж байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын хухай хуулиудыг уландаа гишгэж, монголын ард түмнээр доог тохуу хийж байгаа явдал юм. Занданшатар зөвхөн энэ хууль бус үйлдлийнхээ төлөө шууд огцорох ёстой. Монгол улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулинд "орд ашиглахдаа хэн нэг хуулийн этгээдтэй тохиролцож гарын үсэг зурна" ямарч заалт байхгүй.