Жил бүр зохион байгуулагдах "Бага тэнгэр наадам 2026”-г Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д. Нацагдоржийн нэрэмжит болгон 2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.
Тус наадмын зорилго нь Д.Нацагдоржийн зохиол бүтээлийг таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурагчдын шүлэг зохиох чадварыг хөгжүүлэх, түүний зохиол бүтээлийн үзэл санааг уран яруу унших, дүрслэх урлагаар илэрхийлэх бүтээлч чадварыг дэмжих, мөн эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Энэ жилийн “Бага тэнгэр наадам 2026”-д нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцоно. Тэмцээн нь дараах төрлүүдээр зохион байгуулагдана.
Үүнд:
Шүлэг зохиох (X–XII анги)
Уран уншлага (VI–IX анги)
Уран зураг (III–XII анги, насны 3 ангиллаар) оролцох бөгөөд шагналын сан 20 сая төгрөг юм.
Энэхүү наадам нь Монголын хүүхэд залуучуудад өв соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл0