sonin.mn

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн байгаа хэдий ч мөргөлдөөнийг дуусгах тухай эцсийн шийдвэрүүдийг батлах зорилгоор л уулзах боломжтой гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Оросын мэдээллийн агентлагууд лхагва гарагт уламжилжээ. 


Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига мухардалд ороод буй энхийн хэлэлцээг идэвхжүүлэх үүднээс хоёр улсын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах хүсэлтийг Туркт тавьсан тухайгай мэдэгдсэний дараа Д.Песков ийнхүү тайлбар хийсэн байна. 



Д.Песков хэлэхдээ “хамгийн гол нь уулзах шалтгаан байх ёстой, уулзалт үр дүнтэй байх ёстой. Ийм уулзалтыг эцсийн тохиролцоог батлах зорилгоор хийж болно” гэжээ. "Хоёр удирдагчийн уулзалтыг зохион байгуулахад нарийн бэлтгэх, мөн “Киевийн дэглэмийн улс төрийн хүсэл зориг” шаардлагатай, харин одоогоор тийм хүсэл эрмэлзэл харагдахгүй байна" гэж Д.Песков хэлээд, ОХУ-ын тал АНУ-ын төлөөлөгчидтэй мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг “бүр маргааш ч” хэлэлцэхэд бэлэн байгаа гэдгийг дурдсан байна.  Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзах үеэрээ Орос, Украины хэлэлцээг сэргээхийн тулд Туркийн тал хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг мэдэгджээ. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг