sonin.mn

Туулын хурдны замын төслийг зогсоосонтой холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгт тайлбар хийв.


Тэрбээр : "Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Туулын хурдны замтай холбоотой асуудлаар 2026.04.20-ны өдөр АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингэхдээ 22.1 буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд цааш мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.