АНКАРА, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /Reuters/. Орос, Украины хэлэлцээг сэргээж, дайтаж буй талуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахын тулд Туркийн тал шаргуу ажиллаж байгааг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй Анкара хотод уулзах үеэрээ мэдэгджээ.
ОХУ-тай удирдагчдын түвшний уулзалтыг зохион байгуулах хүсэлтийг Турк улсад тавьсан тухайгаа Украины эрх баригчид лхагва гарагт мэдэгдсэн байна.
“Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Орос-Украины дайныг тайван замаар шийдвэрлэхэд Туркийн талаас бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгааг тэмдэглээд, хэлэлцээг сэргээж, удирдагчдын түвшний яриа хэлцээг эхлүүлэхээр зорьж байгаагаа илэрхийллээ” гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тэрбээр мөн Атлантын далай дамнасан харилцааг хэвээр хадгалах нь “зайлшгүй чухал” болохыг онцлоод, НАТО-гийн Европын холбоотнууд Атлантын далай дамнасан аюулгүй байдлыг хамгаалахад илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа М.Рюттед уламжилсан байна.
Үүний зэрэгцээ Р.Т.Эрдоган ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцтэй утсаар ярихдаа АНУ, Ираны хоорондох зэвсэгт мөргөлдөөн “Европын байр суурийг сулруулж” эхэлж байгааг анхааруулжээ. Турк улс дайныг нэн даруй зогсоохыг удаа дараа уриалж ирсэн бөгөөд АНУ, Иран болон зуучлагч Пакистан улстай нягт холбоотой ажиллаж байгаа юм.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл2
Зальтай нохой Эрдо бас Орос Ухар-айны толхилцоон дундаас яс зуучих гээд л! 😂😂😂
Dear Leaders: Even A day after planet earth America will be alive and stand tall strong. In terms of energy,economy,militarily Nato,Europe UN all failed.Face the reality. New industrial revolution is going on. Good luck with race. Sincerely Iron Leader the Great