
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдрийн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй хийсэн ярианы талаар өөрийн Telegram сувагтаа бичжээ.
“Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй ярилцлаа. Ерөнхийлөгч танд болон бүх Азербайжаны ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар Өмнөд Кавказын бүс нутагт тогтвортой энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор Арменитэй хүрсэн тохиролцоонд баяр хүргэлээ. Дэлхий нийт Вашингтонд болсон гурван талт уулзалтыг маш эерэгээр хүлээн авсан. Бүх зүйл амжилттай хэрэгжээсэй гэж найдаж байна” хэмээн Зеленский онцолсон байна.
“Түншүүдтэй хийсэн харилцааны талаар Ерөнхийлөгчид мэдээлэв. Бүгд дайныг бодитоор төгсгөх, үр дүнтэй дипломат ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд төвлөрч байна. АНУ, Европын орнуудтай хийж буй харилцаа, мөн энх тайвныг ойртуулах боломжтой үндсэн зарчмуудыг хэлэлцлээ.
Манай ард түмэн болон төр улсыг дэмжсэнд Ильхам Алиевт талархал илэрхийлье. Энхийн хамтын хүчин чармайлт Оросыг байлдааны ажиллагаа, түрэмгийллээ зогсооход хүргэх нь чухал” гэж тэрээр нэмж хэлжээ.
“Мөн Азербайжантай хийж буй эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Бид энэ чиглэлд мэдэгдэхүйц ахиц гаргалаа. Үүгээр зогсолгүй цаашид ч боломжуудаа өргөжүүлэхээр тохиролцов. Манай эрчим хүчний байгууламжууд руу хийж буй Оросын цохилтын талаар мэдээлэв. Украин үүнийг Оросын зүгээс бид болон бусад Европын орнуудад эрчим хүчний хараат бус байдлыг хангах замыг хаах зорилготой, санаатай оролдлого гэж үзэж байна. Улс орон, иргэдээ хамгаалахын төлөө бүхнийг хийж байна” хэмээн тэрээр дүгнэсэн байна.
Х.Цэцэнноров
Сэтгэгдэл5
Азербайжан юучав дээ.Удахгүй Оросуудад бас л нухуулна.АНУ-тай нийлээд өөдөө гарсан орон байна уу?
Байна, Япон
Япон, Герман, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань гээд өнөөдөр өндөр хөгжилтэй гэгдэж байгаа 30 гаруй орон байна даа. Үнэн, бодит факт юм даа.
Оростой нийлээд өөд нар харсан улс нэгч байхгүйшдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Манай Хүүк Путлерийг шүтэн биширдэг хэвээрээё юу