sonin.mn

Вашингтон Постын мэдээлснээр, Орос улс Украинаас эзлэн авсан нутгуудыг буцаан өгөхгүй бөгөөд бүрэн хэмжээний энхийн гэрээ байгуулах бодолгүй байна. Кремлийн албаны эх сурвалжийн хэлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин Запорожье болон Херсон мужийн эзлэгдсэн нутгийг хэзээ ч буцаахгүй гэдгээ илэрхийлжээ. Кремль зөвхөн гал зогсоох саналтай байгаа ч, нутаг дэвсгэрийн талаар ямар ч санал гаргаагүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 8-нд Украины дайныг дуусгах хэлэлцээрийн хүрээнд “нутаг дэвсгэр солилцох” боломжийг ярьсан ч, Вашингтон Постын эх сурвалжуудын мэдээлснээр, Путин эдгээр газар нутгуудыг Оросын стратегийн “хуурай замын гүүр” гэж үздэг тул буцаах бодолгүй байгаа юм. Кремлийн санал болгосон гал зогсоох санааг АНУ-ын тусгай элч Стив Уиткофф буруу ойлгож, цэргийн хүчээ татна гэж буруу тайлбарласан нь шуугиан дэгдээсэн байна.


Тус улсын өндөр албан тушаалтан “Путин Украиныг бүрэн уналт руу оруулах хүртэл дайн үргэлжлүүлэх нь түүний улс төрийн хувьд илүү ашигтай гэж үзэж байна. Тиймээс түр зуурын гал зогсоох санааг барьж, бүрэн энхийн гэрээ байгуулах бодолгүй байгаа” гэж ярьжээ. Энэ нөхцөлд Украинд сонгууль явуулах боломж бүрдэх тул Кремль үүнийг чухалчилж байгаа гэнэ.


Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 8-р сарын 9-нд ямар ч нөхцөлд эзлэгдсэн нутгаа Орос руу шилжүүлэхгүй гэдгээ дахин мэдэгдэж, Үндсэн хуулиар хориотой гэдгийг онцолсон байна. Тэрээр Украин ард түмэн эх орноо хамгаалж тэмцсэн бөгөөд дайныг эхлүүлсэн Путиныг газар нутгаа “бэлэглэх” замаар уучлахгүй хэмээжээ.


Олон улсын агентлагуудын мэдээлснээр, Кремль хэсэг нутгийн максимал шаардлагаасаа бага зэрэг ухрахад бэлэн болж, Донбассаас украин цэргийн гарцыг нөхцөл болгож Херсон, Запорожьегийн фронтыг түгжих, мөн Крымийг Оросын бүрэн хяналтад байлгах санал тавьж буй гэнэ. Мөн Путин Сум, Харьков, Днепропетровскийн эзлэгдсэн нутгуудыг орхиж магадгүй боловч, АНУ-аас эдгээр нутгийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийг шаардах төлөвтэй байна.


Дональд Трамп, Владимир Путин нар 8-р сарын 15-нд Аляск дээр уулзаж, цаашдын хэлэлцээний чиглэлийг тодорхойлох төлөвтэй байна. Энэ уулзалт нь Украины дайны хувь заяанд чухал сорилт болохыг олон улс анхааралтай ажиглаж буй юм.


М.Чой


Эх сурвалж: moscowtimes.ru