sonin.mn

Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй хэрэг гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв. Тэрбээр “сайн дурынхны эвсэл”-ийн цахим хуралдааны үеэр энэ байр сууриа илэрхийлснийг France 24 дамжуулжээ.


“Энхийн нэрийн дор бууж өгөхийг санал болгож буй цорын ганц улс бол Орос. Украины хууль ёсны удирдлагын оролцоогүйгээр нутаг дэвсгэрийн статусын талаар хэлэлцэх боломжгүй” хэмээн Макрон онцлов.


Тэрбээр ямар ч газар нутгийн шийдвэр гаргахын өмнө аюулгүй байдлын баталгааг хангах ёстой гэж тэмдэглэсэн бөгөөд үүнд Украины армийн бүрэн хүчин чадлыг хадгалах, мөн Барууны орнуудын цэргийн контингент арын бүсэд байрших асуудал багтах ёстой гэж мэдэгдэв.


“Украины арми бол баталгааны эхний тулгуур. Харин хоёр дахь нь холбоотны цэргүүдийн арын шугамд байх явдал юм” гэж Францын төрийн тэргүүн тайлбарласан байна.



Мөн тэрээр АНУ энэ механизмд өөрийн оролцооны түвшинг тодорхой мэдээлэх болно гэдгийг нэмж дурджээ.


М.Чой


Эх сурвалж: minval.az