
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн уулзалт нь маш үр дүнтэй болсон гэж мэдэгдэв.
Тодруулбал Цагаан ордонд миний эрхэм зочидтой хийсэн уулзалт маш үр дүнтэй боллоо гэж Трамп онцлон хэлжээ.
Түүний хэлснээр уулзалтын үеэр Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд эдгээр баталгааг “АНУ-тай уялдуулан Европын хэд хэдэн улс” өгөх болно гэж тэмдэглэв.
Мөн Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Зеленскийтэй хийх хэлэлцээний байршлын талаар урьдчилан тохиролцож эхэлсэн гэдгээ баталсан байна. Уулзалт хаана болохыг дараа нь тодорхой болгоно гэж тэр нэмж хэлэв.
Трампын хэлснээр, Орос, Украины Ерөнхийлөгчдийн уулзалтын дараа түүний оролцоотой гурван талт уулзалт болно.
Axios-ын мэдээлснээр, Трамп Путин, Зеленский нарын уулзалтыг наймдугаар сарын эцэс гэхэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл5
Нохой Путин мурьчихгүй бол асуудал ч овоо л урагшилхаар болж бгаа бололтой,тэр дэрчийсэ н чөтгөрт ч итгэхийн аргагүй дээ !!!
Өөрийг бичээд байна уу өтөө
Дайн зогсвол,,, бөгспутин шууд алуулна,,,,бөгспутин үхвэл,,, дайн шууд зогсоно,,,,дайн хир үргэлжилнэ тэр хүртэл бөгспутин амьд байж чадна,,,,чадлынхаа хирээр дайныг үргэлжлүүлэх нь бөгспутины амьд явах хоногын тоогоо нэмэх ганц боломж нь юм,,,,
Болж дээ , Альяаскийн үр дүн хэрэгжиж байгаа нь - хаврын тэнгэр шиг л битгий байгаасай ...
Уулзахгүй бол хоёуланг нь зодно шүү гэж айлгаад байгаа өвчтэй өвгөнөөс айлгүй яахав ! Дуртай дургүй уулзахаас биш !