
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн.
Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчиллөө.
Ингэснээр “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбай нийтийн эзэмшилд шилжинэ.
Уг өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын наймдугаар сарын 19-ний өдрийн захирамжаар шийдэв. Уг захирамж гарсантай холбогдуулан “Од театр" ХХК-д зохих журмын дагуу мэдэгдэж, мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.
Сэтгэгдэл4
Бага ч гэсэн амжилт шүү, болдог бол "Ард"-аа аварч үлдэх юмсан. Ардчилсан намын лалрууд яг ийм аргаар Монголын бүх хөрөнгийг өөрийн болгоцгоосон. Өмч хувьчлал гэж сайхан нэрлээд л бүгдийг нь шаацгаачихсан. АН эрх барьсан 96-2000 он бол Монгол улсын хувьд хар он жилүүд бол түүхэнд үлдсэн. Өмч хувьчилж болно, гэхдээ яахаараа бүгдийг нь өөрсдөө авчихдаг юм. Өөр хэн нэгэн авч яагаад болоогүй гэхээр либералуудын үнэн төрх, үзэл баримтлал нь хувийн өмч буюу зөвхөн хар амиа хоохойлох, өрсөж өөрөө шаах тухай л ойлголт. Яг ийм сувдаг хомхой сэтгэлтнүүд Сосорбарам лалар шиг нийтийн өмчийг хээв нэг өөрийн болгосон байдаг. Үхэж далд орморууд.
Адрдчилал хувьчлалын нэрийн дор улсын бүх үйлдвэр, нэгдлийг тэр үед дарга нь байсан МАН н дарга нар хувьдаа авч зарж үрсэн бодит үнэн.
Хааш хаашаа 20 орчим л метр газар юун сүртэймб дээ.Хөдөөний Нямбаатар Урт Цагааны оронд барьсан шиг гараш баривал 10-аад машиний гараш болчих л байх. Наад барилга барих гэж байгаа хүн нь МАН-н том хүн гэсэн шүү, Нямбаатараа
Их юмаар айлгах гэж. Хахаха