
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Монгол Улс, Шинэ Зеланд Улс нь 1975 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна.
Сэтгэгдэл1
Шинэ Зеландын цагаан арьстнууд бол европоос ялангуяа Англи, Шотланд, Ирландаас цагаачилж ирсэн цагаачид тэдний үр удам юм. Европчууд 1600 оны үед Шинэ Зеландын газар нутгийг колончилж, Шинэ Зеландын хамгийн анхны оршин суугч уугуул Маори хүмүүсийг хавчин гадуурхаж эрх чөлөөнд нь халдаж Шинэ Зеланд улсыг байгуулсан түүхтэй. Тусдаа хэл цус үндэс угсаа гарал үүсэлтэй цагаан арьст шинэ зеланд хүн гэж хаана ч байхгүй.