sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ огцорсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ирэх 9-р сард болох МАН-ын их хурлаар түүнийг намын даргын албан тушаалаа өгөхгүй байж мэднэ гэх зэргээр хэвлэлээр бичиж буй ч үнэндээ түүнд хүч чадал, нөлөө гэх зүйл бараг л байхгүйтэй адил шахуу болж буй аж.


Тэр бүү хэл Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан ч түүнээс зайгаа барьж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг "бараадаж" буй гэнэ. 


Л.Оюун-Эрдэнэ бол Д.Амарбаясгалантай угаасаа л нэг фракци гэсэн маягийн зүйл бодож буйг үгүйсгэх аргагүй ч Д.Амарбаясгалангийн хувьд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д "чирж" оруулсан улс төр сайн мэдэхгүй хэсэг гишүүд үнэндээ У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай тохиролцоонд орох зэрэгт л хэрэг болох төдий ач холбогдолтой гэхэд болно. 6-р сарын 13-нд УИХ-ын 30 гишүүний удирдах зөвлөлдөө үзүүлэх бойкот гэхэд л Д.Амарбаясгалангийн фракцийн Л.Мөнхбаатарыг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд болох төдийгөөр л дуусч байсан юм.


Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэ гэх нөхөр У.Хүрэлсүхийн татаасаар л Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга хүртлээ явж чадсанаас бус өөрийн мэдлэг, чадвар гэх зүйл тун тааруу, бараг улс төрч мөн юм уу? биш юм уу? гэж дүгнэхүйц сул нэгэн болох нь огцорсоноос хойшхи өрнөж буй үйл явдлуудаар бүр илүү харагдаж байна.


Иймээс ч түүний фракцийнхан гэгдэх УИХ-ын гишүүд нь хүртэл Л.Оюун-Эрдэнийг голж, зайгаа авах болсон байна.

Л.Оюун-Эрдэнийн гэх фракцид УИХ-ын гишүүн Э.Болормаа, Н.Алтаншагай, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Э.Бат-Амгалан, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах, М.Ганхүлэг, С.Зулпхар, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, Ч.Номин, О.Номинчимэг, П.Сайнзориг, О.Саранчулуун, Л.Соронзонболд, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, тэргүүтнүүд багтдаг байсан юм.


С.Сарнай