.jpg)
Л.Гантөмөр өнөөдөр тамгаа өгч, хоёр хоногийн дараа АН-ын шинэ дарга тодорно. АН-ын Үндсэн бодлогын хороо өнөөдөр “Галериа Улаанбаатар”-т хуралдаж, Л.Гантөмөрийг үдэж өгөөд, дүрмийн асуудлаа нэг тийш болгоно.
Одоогийн хүчин төгөлдөр дүрмээрээ дараагийн даргаа сонгох уу, өөрчилж бүртгүүлсэн хойноо болох уу? гэдгээ хэлэлцэж тараад, хоёр хоногийн дараа ахин цуглана.
“Орлогоо нотол” нийгмийн бухимдлын хохирогч нь Л.Оюун-Эрдэнээс илүү Л.Гөнтөмөр болж, АН засгаас хөөгдсөний үр дагаварт тамгаа өгч байна.
Харин МАН-ын Бага хурал, УИХ-ын шийдвэрээр итгэл алдаж, намын даргаас де факто огцорсон Л.Оюун-Эрдэнэ хэзээ өгөх вэ? МАН Бага хурлаа товлоогүй нь Л.Оюун-Эрдэнийн тамгаа зүгээр өгөхгүй зууралдах сонирхол, АН-ын даргын шуугианы ардуур цаг хожихтой холбоотой.
Л.Оюун-Эрдэнэ тамгаа тавьж биш зуурч өгөх хэд хэдэн шалтгаан байна. Араа хамгаалж, амьдралаа бодохын тулд Г.Занданшатарыг зовоож чангалж байгаад үнэд орох, хэлцэл тохироо хийхийг хүсэж байна.
Үе хоорондын гэх зохиомол зөрчил өрдөж, Д.Амарбаясгаланг ятгаж байгаа ч нөгөөх нь Л.Оюун-Эрдэнээр хоёр дахиа тоглуулах гэнэн хүн биш. Д.Амарбаясгалан нөлөөтэй ч дотоодын зодоонд хэн ч ялахгүй, бүгдээрээ хохирно гэдгийг тооцож чадах толгой учраас хөөрч хөдлөхгүй. Нөлөөний гишүүдээ хатуу хайрцаглахгүй байсаар итгэл үзүүлэх эсэх санал хураалтанд оруулж, Л.Оюун-Эрдэнэ огцорсон.
МАН-ын Бага хурлын гишүүд нэгэнт улс төрийн уналтанд орсон Л.Оюун-Эрдэнэтэй цуг намаа ч, өөрсдийгөө ч дэр болгох баатрууд ч биш. Энэ бол хүчтэйгээ дагах, хувийн эрх ашгаа бодох хүний мөн чанар. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, генсек гээд хүчний харьцаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг байна.
Орлогоо нотолсон гэдэгт нь олон түмэн огт итгэхгүй байгааг Л.Оюун-Эрдэнэ мэдэж байна уу, 17 саяын л бөгж ш дээ, “талх байхгүй бол бялуу идчихгүй юу” гэсэн гэдэг шигээ баримжаагаа алдсан хэвээрээ байна уу?
Өөрийг нь засаглаж байхад өмнөхөөсөө 3 дахин их нүүрс зарсан ч улсын өр 26,9 их наядаас 35,2 их наяд болсон. Дөрвөн жилд төсвийн зардал 15 их наядаас 30 их наяд болж 2 дахин нэмэгдсэн ч ядуу иргэн 914 мянгааас 950 мянгад хүрсэн. Авлигатай тэмцэж байна гэж дайсан тодруулаад байсан ч Авлигын индексээр 11 байраар ухарсан.
Сэтгэгдэл3
тэрэнд санаа зоволтгүй дээ, ОЭ намын УЗ, бага хурлаа яаралтай зарлаж хуралдуулаад тамгаа аваарай л гэсэн шд. Хурал зарлах эрх нь генсек Содбаатарын бүрэн эрхийн асуудал шд. Харин тамгыг нь авах гэж л баахан гарууд одоо АН шиг алалцах бх даа ха ха
Авлигачид, луйварчид, тэдний гар хөл бологчдод МАН-ын даргын асуудал огт хамаагүй, МАН-ын 31 дүгээр их хурлаар л шинэ дарга чөлөөлөгдөнө. Шударга үнэний төлөө тэмцлээ гээд авлигачид Оюун-Эрдэнийг өөрсдөөсөө илүү дайсан гэж итгүүлэхийг мөн их хичээж байна. Сүүлийн үед Оюун-Эрдэнийг дэмжигчид хавьгүй их нэмэгдэж байгаад их л сандарч байгаа бололтой. Гэтэл эх орноосоо урвагч Ц.Элбэгдоржийн талаар ганц үг дуугарахгүй байгаагаас хэн нь хэн гэдэг нь тодорхой.
Хэнтийн хог галч ...Монголд гай тариад ариллаа Үүнийг зөвшөөрсөн авилгачид болох МАН бас устах ёстой