
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.
Сэтгэгдэл6
АНУ-д амьдарч ажилладаг Ш.Баатар гэх IT инженер залуу ингэж бичиж байжээ. Тэр үед олон ч хүн утгагүй юм бичлээ гээд доог тохуу хийж байсан даа. Тэгээд удалгүй Монголын эрх баригчид энэ хүний бичсэний яг эсрэгээр "Хятадын хөгжлийн галт тэргэнд" суусан. Үр дүнд нь Монгол орон 100 гаруй жилийн өмнө манж-хятадын дарлалд байсан шиг харанхуй бурангуй үедээ буцаж очив. Өнөөдөр тусгаар Монголын голомт болсон Халхын хавтгай хятадаар дүүрчээ. Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа гээд монголчуудын амьдрал нь ч огт дээрдсэнгүй. Эдийн засгийн гол өндөрлөгүүдэд нь хятадууд эзэн сууж, монголчууд өөрсдөө өндөр татвар хураамжинд дарлуулж, эх орондоо хамгийн доод зиндаад үнэлэгдэн ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй болжээ. Одоогийн байдлаа харвал энэ хүний түмэн зөв байжээ. Урд хилээ хаавал Монгол хөгжинө. Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ.
Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай.
Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.
Ухаанд ухна ишиг үхсэн Хзрэлсүх гэгч хуурамбаа ав гайгаа хүртэл дагуулж ард түмний мөнгө үрнэ, танил талдаа төмөр зүүж Төрийг үнэгүйтүүлж буй новш
Авгай хятад цустай юу? Хараад тэгж бодогдов. Эртнээс эхнэрийг бэлдэж байжээ.
Хүүш, манайх ШХАБ-ийн гишүүн болчихсон юм уу? Бид эсэргүүцэж болохооргүй болгоод орхиогүй бил үү. Энэ эрх баригчид дандаа хулгайн юм хийх юмаа. Ард түмнээсээ асууж зөвлөлдөж элсдэггүй нуугдаж элсдэг бол ТА НАР хэрэг байна уу?