.jpg)
Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор Үндэсний бодлогын хорооноос байгуулагдсан Дотоод сонгуулийн хорооны хаалтын хурал боллоо. Хурлаар ажлын тайлан болон Улсын дээд шүүхэд намын батламжлагдсан даргын баримт материалын бүрдлийг хангаж, хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хурлын эхэнд ҮБХ-ны Дотоод сонгуулийн түр хорооны дарга С.Эрдэнэболд ажлын тайлангаа танилцуулав. Тэрээр “Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 2025 оны наймдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдаанаас Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг зохион байгуулах Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Манай хорооноос наймдугаар сарын 29-ны өдрийн 10:30 цагаас хэвлэлийн бага хурлыг хийж, сонгуулийн дүрэм журам болон сонгуулийн үйл явцыг танилцуулсан.
Тус өдрийн 11:40-18:00 цаг хүртэл Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч батламж гардуулсан. Ингэхдээ мөн тухайн процессыг олон мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлсэн болно.
Хоёр. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг 2025 оны наймдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Ингэхдээ олон нийтээс ирсэн асуултуудыг нэгтгэж найман багц болгон нэр дэвшигчдээс хариултуудыг авсан.
Гурав. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 2025 оны наймдугаар сарын 31-ны өдрийн 09:00 цагт Төрийн орд үргэлжилсэн. Хурлаар Ардчилсан намын даргыг сонгох сонгууль зохион байгуулагдсан. Үүнийг миний бие ахалсан Дотоод сонгуулийн хороо тус сонгуулийг зохион байгуулсан.
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанд оролцсон гишүүдийн 62.2 хувь буюу 196 хүний саналаар нэр дэвшигч О.Цогтгэрэл ялалт байгуулсан.
Тодруулж хэлэхэд, хоёрдугаар шатны санал хураалтаас хоёр нэр дэвшигч нэрээ татах хүсэлтийг аман болон бичгээр ирүүлсэн гэдгийг дурдах ёстой. Ингээд Ардчилсан намын дараагийн даргыг батламжлах асуудлыг намын Их хурлын ээлжит бус хуралдаанд танилцуулсан. Их хурлын ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намын дараагийн даргыг батламжилсан.
Иймд Дотоод сонгуулийн хорооноос маргааш Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгөх албан бичгийн бүрдлийг хангах ёстой.
Ташрамд дурдахад сонгуулийн болон бүртгэлийн үйл ажиллагаа, санал хураалтын процессыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд 100 хувь нээлттэй явуулсан болно” хэмээн тайлагналаа.
Сэтгэгдэл2
Энэ элбэгдоржийн фракцийн золбинг АН нэртэй жорлонтой нь цуг дарж булах шаардлагатай.
МАН удахгүй худалдаж аваад хошногодох байлгүй..Шамбий дарга МАН-ын бүдүүн данжаадуудад шамбарам болтлоо хошногодуулсан гэдэг..