
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.
Тус боомтоор жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байсан одоо 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл хүлээн авах боломжтой боллоо. Өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэж байна.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтад 14.9 тэрбум төгрөгөөр 1.7 км тусгаарлах зурвастай авто зам, 7,000 м² талбай бүхий авто зогсоол, 30,000 м² доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээтэй болжээ.
Мөн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулж, зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 м2 ногоон байгууламж барьж байгуулжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.
Сэтгэгдэл6
Шивээ Хиагтыг чөлөөлж 1921 оны 3 сарын 18 өдөр дайтсан гэдэг. Одоо тэр Хиагт хот яагаад оросын нутагт байна вэ. Монгол ардын намынхан нэг сайн тайлбар өгөөч.
10000 хятад Хиагтад байсан гэхлээр бас л аймар байжээ!!! Одоо ч тэдний үлдэгдэл эрлийз хурлийз бүгд Хятадаас далд хөрөнгө оруулалттай! Тэд сонгуулийн үеээр аймар идэвхжинэ! Монголыг залгих арга улам ойртсоор! Бүтээн байгуулалт барилга байгууламж барих нэрийдлээр их орж ирнэ
10000 хятадыг 400 цэрэг элдэн хөөж устгасан гэх үлгэрт итгэсэн хэвээр байна уу.
ЯГ ХАЖУУД НЬ БАЙГАА " ЧӨЛӨӨТ БҮСЭЭ" ЯНЗЛААЧ ЭЭ. ЭЛСЭН ТОЛГОД ДУНД ШАВАРТАЙ ЗАМААР ЯВГАН ТАВАРГАЖ ОЛОН ЖИЛ БОЛЛОО. ЯДАЖ ТҮЦ ҮҮД НЬ ХОЛ ХОЛ,АРХИНААС ӨӨР ЮМ ЗАРААЧ ЭЭ.
Оюун-Эрдэнэ сайдын эхлүүлсэн боомтын сэргэлтийн бодит үр дүн бол энэ юм. Урд Замын-Үүдийг ковидын хоёр жилд ноцолдож байж цогцолбор болгоод шинэчилсэн. 2023 оноос энэ Алтанбулагийн боомтыг өргөтгөл шинэчлэлийг эхлүүлээд бас хоёр жил бүтээн байгуулалт хийгээд дуусаж байна. Браво. ОЭ сайд үнэхээр их зүйл хийсэн дээ энэ улс орны төлөө. Яахав, Монгол төр зүтгэсэн хүндээ халтай гэж. Зандка түүний талаар ганц үг ганхийхгүй байна шүү, нээх өөрөө хйичихээд нээж бгаа аятай. Гол үр дүн нь Монгол хүнд хэрэгтэй ажлууд л болж байвал болоо доо.
Сэлэнгээр дүүрэн нэрээ Монгол болгосон эрлийз хурлийзууд байдаг гэсэн үнэн үү?