.jpg)
“Монголчууд эвтэй байхдаа л хүчтэй байсан, эвдэрсэн бутарсан үедээ л сул дорой, бүр харь гүрний дагуул, вассаль ч болж явсан” гэдэг үнэн. Анхандаа овог, аймгаараа салж, ялгарч, эвдрэлцэж байсан нь ч баримттай зүйл. Өргөн уудам газар нутагтайн дээр ус, бэлчээрээс шууд хамааралтай нүүдлийн аж ахуй эрхэлж байсан нь ярих аялгуу, хувцас, зан үйлд нь ялгаа үүсгэж, аймаг бүр бусдаасаа оорцог тасархай, хол зайнд амьдрах нөхцөлийг бодитой болгож байсан нь ч бас үнэн. Дээр нь нэмээд зах залгаа оршиж байсан бусад угсаатан, төв Азийн олон нүүдэлчдийн нөлөөгөөр буй болдог ялгаа, ондоошил ч мөн байжээ.
Хүннү улс, Хүннү гүрний үед баруун, зүүн, төв хэсэг, мөн урд, хойд хэсгээрээ зөрчилдөж эвдрэлцсээр эцэстээ 3-4 хуваагдаж, нэг хэсэг нь зүүн Европ чигт, нөгөө хэсэг нь өмнөд Азируу, гурав дахь нь Хятадад нэгдэж, уусаж, дөрөв дэх нь Сүмбэ нараар толгойлуулсан улс болон үлдэж байсан түүхтэй.
Хүннү гүрэн төв Азийн олон угсааны ихэнх нүүдэлчдийг нэгтгэн захирч байсан онцлог буй хэдий ч, мөн Хятадын талын сөрөг нөлөө, бодлого хүчтэй байсан нь үнэн гэлээ ч, энд мөн л монгол угсааны язгууртнуудын эвдрэл, хагарал, зөрчил том үүрэг гүйцэтгэжээ. Их Нирун улсын задрал, мөхөл ч гэсэн мөн л монголчуудын хоорондын тэмцэл, зөрчилтэй холбоотой...
Задарч бутарсан монгол угсааны аймгууд, ханлигуудыг Чингис хаан нэгтгэж, Их Монгол улсыг байгуулж, тэр үеийн дэлхий дахиныг (тэр үед Америк, Австрали “нээгдээгүй”, Африкийн зөвхөн хойд хэсгийг л хүн төрөлхтөн мэддэг байв) бараг бүхэлд нь шахам эрхшээж чадсан хэдий ч Чингисийн хөвүүд, охид, ач, зээ, ачинцар, зээнцрүүд XIV, XV зуун гэхэд л өөр өөр шашинд орж, шил шилээ харж, бүр харилцан дайсагналцаж, харь хүмүүс болон үүрд салцгаажээ.
XVI, XVII зууны монголчууд бүгд л нэгэн зэрэг шахам Төвдийн ламын шашинд орцгоосон хэдий ч мөн л нэгдэж, нийлж чадаагүй, харин ч бүр шашны хоёр гол урсгал даган туйлширцгааж, хоорондоо байлдаж асар их хохирол үзжээ.
Хоорондоо тулалдаж суларч доройтсоны гайгаар Манжид даган орж, вассаль нь болж, Манж, Хятадын хоорондох дайнд оролцож, Манж нартай хүч хавсран Ойрдуудтайгаа тулалдаж, хүн хүчээр хохирон хохирсоор эцэс сүүлдээ цөөн хүн амтай, ядуу дорой, өрөвдмөөр жижигхэн, хоцрогдсон зах хязгаар болж үлдсэн байна. Үнэнийг хэлэх аваас Монголын ядуурал, доройтолд Төвдийн шашин, номын том субъектууд ч ихээхэн буруутай. Утай, Гүмбэн, Баруунзуу, Сэра, Брайбүн, Гандан, Дашлхүмбэ, Далай лам нар, Банчэн богд нар, бусад олон хутагт хувилгаад гээд л сүсэгтэн олноос өргөл, барьц хураадаг олон субъект 400 шахам жилийн туршид зэрэгцэн ажиллаж, завшиж, мөлжиж ирснийг Ар Монголын ихэс дээдсийн зарим нь ихэд хожуу таньж ойлгоод таашаахаа больсон баримт ч бас буй...
Буддагийн сургаал, номлол Төвдөд дэлгэрэхдээ ихэд шашинжиж, мухар сүсэг, сохор итгэлийг өөгшүүлэгч суртал болж хувирчээ. Энэ бол Төвдийн гэгдэх буддизм, чухамдаа бол Төвдийн ламын шашин юм. Чухамхүү энэ шинж, байдлаараа Монголд дэлгэрч, улам бүр л ихэд шашинжиж, буддизмын анхдагч чанар, хүн судлалын олон талт үнэт зүйлсээ гээж, бурангуйшжээ.
Эхэн үедээ, Буддагийн амьд ахуйд хөгжиж, төлөвшиж байсан шинжлэх ухаанч шинж нь орхигдон бүүдгэрсээр Зонховын үед шашинжилт нь оргил үедээ хүрчээ. “Судар, тарнийг хослон номлож, бурхдын сүр хүчийг илтгэн шүтсэн онц гайхамшигтай шашин” хэмээн дэвэргэн магтаж, алдаршуулах болжээ.
XVIII зууны дунд үе, эцэс гэхэд л Төвдийн ламын шашин нь Монголын, монголчуудын алт, мөнгө, үнэт эдлэл, баялаг бүхнийг сорон авдаг хаалт, хашлагагүй байнгын нэгэн суваг болж хувирсан байв. Монголын сүсэгтнүүд үнэтэй цайтай бүхнээ Төвдийн нутагруу өглөг болгон зөөж, буян заяа, эрүүл мэнд, хойд насаа даатгаж, эргэл мөргөл хийж, олон сар өдрөөр аялаж, үр дүн, ач холбогдолгүй зан үйлүүдэд сүсэглэн оролцсоор, харь хэл дээр ном уншлага сонсож, хонх дамрын дуунд бүүвэйлэгдсээр, ойлгосон ч юмгүй, мэдсэн ч эрдэмгүй, хий хоосон мөргөж, залбирсаар л он жилүүдийг үдсээр байжээ...
Өвөг дээдсийнхээ үнэн түүх, ард түмнийхээ (шинжлэх ухаанч) түүхийн ухамсарт суурилсан үндэсний үзэлд тулгуурлан нэгдэж, эв эеэ хичээж, бусад улс орон, ард түмнийг хүндэтгэн үзэж эрх тэгшээр харилцан байх урлаг, соёлд суралцах нь том, жижиг ямар ч улс орны хувьд нэн чухал байдаг. Энэ журамт үүрэг, чухал зарчмыг хэн ч болов хүндэтгэн үзэж, үйл ажиллагаандаа мөрдөж, сахиж байх ёстой.
Монголчууд бидний хувьд “өвөг дээдсийнхээ үлдээсэн бүхний (биет болон биет бус баялаг) эзэн нь байх, монгол угсаатны цус, генийг залгамжлах, хуланц элэнцийнхээ нэр, нүүр, угсаа гарлыг уламжлан үргэлжлүүлэх ухамсар болон мөрөөдөл энэ цаг үе доор ч ихэд нимгэрлээ, их ч доройтлоо.”
400 орчим жилийн туршид хоцрогдсон Төвдийн ламын шашны хутагт, хувилгаадад захирагдаж, мухар сүсэг, сохор итгэлд автаж өнгөрөөсөн монголчууд өнөөдөр ч гэсэн Азийн нэгэн бар болтлоо сэхэж, сэргэж чадахгүй л байна. Өнгөрөөсөн үеийнхээ “намаг, балчгийн үнэр, нөлөөг” аль нэгэн хэмжээгээр ханхлуулсаар, харуулсаар, монгол хүний эрхэмлэдэг үнэт зан, чанараа гээсээр, бүхнийг, бүгдийг зоосны нүхээр хардаг шуналын донд хот, хөдөөгүй автсаар, ёс суртахуун, боловсрол, соёл нь доройтсоор байна.
Төр ба шашныг хатуу тусгаарлаагүй улс орнуудад шашны, бүр нэгэн шашны элдэв урсгалын хооронд зөрчил, тэмцэл өрнөж, энэ үндсэн дээр иргэний дайн дэгдэж байсан олон баримт дэлхийн түүхэнд буй. Христос шашны урсгалууд, лалын шашны урсгалууд, мөн буддын шашны урсгалууд хооронд ч олон хүний амийг хөнөөсөн дайн болж өнгөрчээ.
Шашны урсгалууд нь улстөрийн урсгалуудтай ижил, төсөөтэй. Улстөрийн олон намтай, намууд нь хатуу гишүүнчлэлтэй байх аваас тэдний хоорондох зөрчил, тэмцэл мөн л иргэний дайнд хүргэдэг. Иймээс манай улсад ч гэсэн улстөрийн намуудын хатуу гишүүнчлэлийг хориглох нь зөв болно.
Ер нь нийгмийн элдэв шинжийн хагарал, зөрчилд хүргэдэг хүчин зүйлүүдээс сэргийлж байх нь чухал юм. Хэт үндсэрхэх, ясархах, жалга доворхох, нутгархах, ангич, намч хийрхэлд автах нь хаана ч, хэдийд ч ганцхүү сөрөг үр дагаврыг л үүддэг нь түүхээр нотлогдсон үнэн билээ.
Нэг л шашны элдэв урсгалд автаж шүтсэн лам нар зөрчилдөж нэгнийгээ өширхөн алж хяддаг бол мөн улстөрийн элдэв үзэлд, урсгалд туйлшран итгэсэн намын гишүүд нэгнийгээ үзэн ядаж иргэний дайн дэгдээдэг. Дэлхийн түүхэнд энэ талаарх жишээ, баримт хангалттай олон буй.
Саяхан, 2024 оны намар гэхэд л АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэний дайн дэгдэж болзошгүй нөхцөл бүрдээд айж болгоомжилсон иргэд саналаа урьдчилж өгөөд гадаадруу дүрвэн гарцгаасан байлаа. Төвдийн ламын шашны хоёр урсгал хоорондоо тэмцэлдэж, лам нар нь зэвсэг барин тулалдаж, иргэний дайн дэгдэж, тэр дайнд улаан малгайтан, шар малгайтны талд монголчууд хоёр хуваагдан оролцож, хоорондоо тулалдаж олон мянган халх, ойрд, цахар эрс амь үрэгдэж байв. Энэ бол том гамшиг, Монголын тусгаар тогтнолыг алдагдуулсан, мөхөхөд хүргэсэн үндсэн шалтгаан билээ. Эх түүхээ үзэж, судалж, сургамж авахын чухлыг дээр, дооргүй мартах, үл ойшоох ёсгүй. Мартваас гашуун түүх давтагдах болно. Монгол угсаатан мөхөж алга болно.
Монгол Монголоороо, монголчууд бид ч монголоороо, хүү, охин, ач зээ, ачинцар зээнцрүүд маань ч монголоороо л байх учиртай. 90 гаруй орноор тархан одоод, 90 гаруй угсаатны эрлийзүүд, хурлийзууд болчих аваас Монгол угсаатан бүүдгэрэн бүүдгэрсээр, цөөрөн цөөрсөөр эцэсдээ хэн ч биш болно шүү дээ. Ингэхийг монголчууд бид хүсдэг гэж үү?...
Монголчууд бид нэгдэх, өсөж олшрох, түүхэн уламжлалаа мэдэх, сахих, эх түүхийнхээ эзэн, эх орныхоо эзэн, баялаг бүхнийхээ эзэн, төр засгийнхаа эзэн, тусгаар тогтнолынхоо эзэн, туг, сүлдээ дээдлэгч байх ариун үүрэгтэй билээ.
Энэ үүрэгдээ, бүр өвөг дээдсээс чухалчилж ирсэн энэ амин чухал үүрэгдээ иргэн бүр үнэнч байж чадах юм бол монголчууд бид хотол олноороо тэгш дүүрэн аз жаргалтай аж төрж, бусад улс орон, ард түмний хувьд нэр цэвэр, нүүр бардам байж чадна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл12
Гадны ерөнхийлөгчдийг шүтэхээ л байчих. Ояа, хуяа нараа. Тэгээд л болно доо
чука хөгшин хэний бичээч вэ гэдэг чинь тодорхой болсоншдээ
Улс төрийн намуудыг 7ишүүнёёлнлгүй болгоогүй цагт монголчууд хэзээ ч эв нэглэлтэй амин чухал ниытлэг эрх аогаа хамгаалж чадахгүй ээ Хоерт төрийн албанд зөвхөн мэдлэг ёадвар мэргэшлээр сонгодог болж намуудын томилгоог бүрэн хориглох хэрэгтэй Авилга төрийн албаны хүчгүйдэл бүгд намуудын томил7оотой холбоотой
Лeнин Сталин хоёр байгаагүй бол Монгол Хятадад эзлэгдэх байлаа ! Манж шиг уусаад одоо өдийд бүгд хятадаар яриад монгол хэлтэй хүн олдохгүй байх байлаа !!ямар азаар тэр хоёр хүн хорвоод мэндэлвээ ! Одоо ч Хятад улс Ар Монголыг өөртөө нэгтгэх боломжоо тэвчээртэй хүлээгээд байж байна ! Путиныг үхсэний дараа нэг боломж гарна ! Жинбээ дарга ч тэвчээртэй хүн шүү ! Чуукаа өвгөн элдэв юм ууж идэхгүй хашир амьд байгаад байвал тэр мөчийг үзэх байх оо !
Leave me alone fk you
Жинхэнэ бодит байдлыг нүдэнд харагдтал бичжээ.Одоо болж байгааүйл явдоаас харахад Монгол хүү Осака гэх мэт Бурхан шашины номлолд хэт мунхарагсад Орос улсыг нүдэнд ортол муучилж улс орны хүмүүсийг хоёр хувааж байна. Хараад байхад шашины мяндагтанууд Хятадад дагаар орох гэсэн байдал нь цухас цухас ил болоод байдаг юм. Хүмүүсийг нэгтгэх биш салан тусгаарлах бодлого яваад байна Өвөр Монгол, Шинжан руу баахан Монголчууд 100 хүрэхгүй жилийн тэртэжд нүүж, тэнд хядуулсаар одоо үлдэгдэл нь үлдсэн. Үүнийг лам нар Ардын хувьсгалаас зугтаж лам нар л толгойлсон .
Pussy Tina worth OT world brand kkk Att least made on Mongolia first band .Leave alone
First made in Mongolia brand OT
Энэ одоо овоо юм шиг байснаа ингэж солиороод байдаг юм.
Яг яаж бодит амьдрал дээр биежүүлж, даган мөрдүүлэх вэ
Чулуунжав тунчиг чухал асуудлыг хөнджээ..одоо ажил хиймээр бна..ядаж л ДАЛАЙ ламаас 100 тэрбум долларыг нэхэмжлэе...манай алт үнэт эдлэлийг олон зуун жил хуу хамсан Төвд нар.одоо хандив нэрээр авсаар байгаа Далай лам тэргүүтэн буцаан өгөх учиртай..үүнд ТӨР анхаарууштай..ёстой тэгж харагдаач...төр.шашин хоёрыг салгамаар....
Энэ дэлхий дээр Монгол улс цаашид оршин тогтнох, монгол хүн монголоороо үлдэхийн тулд: 1. Олон намтай байхыг хориглох 2. Олон шашинтай байхыг хориглох 3. Монголчуудыг ажил хийх нэрээр харь улсуудаар тэнэж амьдрахыг хориглох 4. Хүүхдүүдэд 12 нас хүртэл англи хэл заахыг хориглох 5. Залуучуудыг их, дээд сургуульд сургах нэрээр гадаадын коллеж, их сургуулийг санхүүжүүлэхийг хориглох 6. Залуучуудыг их дээд сургуульд суралцах нэрээр гадаад улсуудаар тэнэж амьдрахыг хориглох 7.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад орон сайхан, гадаад улс хөгжилтэй гэж сурталчлах, тархи угаахыг хориглох 8. Монгол залуусыг гадаад хүнтэй гэр бүл болохыг хориглох. Ер нь энэ бүх хоригийг Үндсэн хуульд эвлэгээр суулгаж өгөх, мөрдүүлэх шаардлатай болжээ. Эс тэгвэл Монгол улсын тусгаар тогтнол алдагдаж, монголчууд дэлхийн хөрснөөс арчигдах аюул нүүрлэжээ.Монголчуудаа ухаарцгаая, сэхээрцгээе, монголоороо үлдэцгээе.