
Жил ирэх бүр зун, намартаа зохион байгуулдаг урлаг, соёлын тоглолтын тоо ахихын зэрэгцээ чанаржсаар байна. Энэ жилийн тухайд Америкийн реппер Fat Joe оролцож буйгаараа “Zone X” фестиваль хамгийн даацтай нь болж магадгүй.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025.9.20-нд болох тус тоглолтонд алдарт реппер Fat Joe болон залуусын шүтээн Гинжин, Mrs.m, "Опозит", "Vanguish" нар оролцох юм. 35 мянган үзэгчид хүрч, тоглолтын найруулга, маркетингаар Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт хамгийн шилдэг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
“+50 Forever yong” нь 50, 60, 70 настнуудад үгүйлэгдсэн орон зайнд тэдний залуудаа сонсож байсан уран бүтээлүүдийг эргэн дурсуулж, найман цагийн турш баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн тул хамгийн өвөрмөц шоугаар нэрлэгдэж байна.
Сэтгэгдэл0