УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр өөрийн facebook хуудаснаа: “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу” хэмээн бичив.
Төд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мөн нийгмийн сүлжээнд: "Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан.
Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу!" хэмээн бичсэн юм.
Дээрх мэдэгдэл нь "Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэсэн агуулгатай мэдээллийг хэлсэн юм байна.
Уг мэдээллийг анх УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш У.Хүрэлсүх, Б.Батцэцэг нарыг муулж, Л.Оюун-Эрдэнийг магтсан агуулгатай нийтлэлүүдийг цувралаар гаргах болсон Ө.Билэгт гэх нууц нэрээр "Өдрийн сонин" анх нийтэлжээ.
Улмаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд байх үед орон тооны зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Д-гийн эзэмшдэг facebook хуудсууд ба Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг олон жилийн турш магтан алдаршуулж ирсэн "Аархал" нэртэй хуудас нийтэлж, троллууд нь идэвхтэй түгээсэн аж.
Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн багийнхан өөрийнхөө нийгмийн сүлжээн дэхь дэд бүтцийг ашиглан, уг мэдээллийг тараасан байх магадлал маш өндөр байна.
С.Сарнай
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл8
ygyi bailgyi dee!!!byryy tiisee yabahiig chini zaaj medne?......Oyunerdeniin byleg gej baidaggyi ee!!ta nar ter ter geed heleed egeech egeryyd ee!!!
Иргэн Д гэж хэнийг хэлээд байна. ДМ -н Даш юмуу?
Дэлхийн байдал ороо бусгаа байна. Том улсууд манай дотоод хэрэгт эрээ цээрээгүй хутгалдах аюул байгааг мартахгүй байвал сайн хэрэг болно. Маргааш 1937 оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болохгүй гэх баталгаа алга. Ийм цагт нам удирдах гэдэг угаасаа хэцүү, амь дүйсэн хэрэг биз.
Шаал дүнкүү юм бичихиймаа. Харин ч эсрэгээрээ Эбэ, Хурц, Баярцогт, Сайханбилэгийн улаан хамгаалагч сэтгүүлч авгай нар Хүүк, Амарбаясгалан, ОЭ, Занданшатар дөрвөөр Сегадаад байгааг ойлгохгүй бгаамуу. Яг ийм юм бичээд л хэн нэгнийг нь Женко гэдэг мангаатай холбоод л доромжлоод, харлуулаад байгаашд. Би бол МАН дэмжигч болохоор тэгж л харж бгаа. АН хөндлөнгөөс сэтгүүлч авгай нараараа зориуд Хүүкийг өмөөрүүлээд дэмжүүлээд эсрэгээр нь АБаясгалан, ОЭ нарыг харлуулсан пост, постер битүү сэвэх байдлаар зориуд хэрүүлийн алим шидэж байгаа дөө. Дотроо УЗ, бага хурлаараа л өрсөлдөөнөө хагалуулсан нь дээр шд. Хэн нь ч дарга боллоо гэхэд наана нь намын нэр хүнд унасаар бна
МАН-ын даргад хэн ч өрсөлдөж болно биздээ. Хаана нэг газраас дайсан хайхаагүй болчихвол болоо юм биш үү. Ер нь бол фээс сэтгэгдлүүд тийм ноцтой мэдээ биш байхаа.
Ха ха. Танай сайт больж үз. Оюун-Эрдэнэ тэгээд Амарбаясгалангийн эсрэг үйлдэл хийсэн гэхээр чинь хэнийг итгэнэ гэж бодоо вэ??? Наад тэнэг үлгэртээ боловсрол дорой та нар өөрсдөө л итгэж магадгүй дээ ккк
Хүрэлсүх гэж хүн Монголын бүх албан тушаалыг задаллаа, эргээд хархад улс орноо зэрлэгүүдийн, хууль зорчигчдын орон болгосон байна.
Хүрэлсүх гэж хүн Монголын бүх албан тушаалыг задаллаа, эргээд хархад улс орноо зэрлэгүүдийн, хууль зорчигчдын орон болгосон байна.