
Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар УИХ-ын 20 гаран гишүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр суманд цугларч, МАН-ын даргад Д.Амарбаясгаланг өрсөлдүүлэхээр тохирсон тухай бид мэдээлж байсан билээ. Тохиролцооны дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийн, МАН-ын даргад нэр дэвшиж буйгаар зарласан.
Тэрээр МАН-ын даргад өрсөлдөхөөр болсон тухай мэдэгдэл хийхдээ л хэдийгээр нэр заагаагүй боловч төрийн тэргүүн рүү илтэд чиглэсэн үг хэлж байв.
Гэтэл хачирхалтай нь өчигдөр тэрээр өөрийн facebook хуудаснаа: “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу” хэмээн бичсэн юм. Үүнийхээ дараахан Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатартай биечлэн албан бус уулзалт хийсэн байна. Одоогоор энэ уулзалтаар юу яригдаж, ямар тохиролцоо хийсэн нь бүрэн тодорхойгүй. Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Амарбаясгалан МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж магадгүй болсон аж.
Э.Солонго
Сэтгэгдэл3
Хүрэлсүхийн найз Францын ерөнхийлөгч Макрон гэгч ёстой бүтэлгүйтэж байна. Макрон удахгүй огцорно. Хүрэлсүхийг огцоруулж бас болмоор юм.
Hulgaich hun hetsuu baigaa baih l daa
Томроод аальгүйтээд байх юм бол чиний хийсэн удаа дараагийн хэргүүдээс чинь сөхөж шоронгийн хадаас болгоно шүү гэж Хүрэлсүх хатуу хэлсэн учир Амарбаясгалан үхтлээ айгаад намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаа юмаа !