.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил болон цаашдын ирээдүй” сэдвээр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл5
Тийшээ явж яадгийн .. улс эх орон чинь ядуурч ард иргэд чинь туйлдаж байхад Попроо пязда минь
sain beldej ochooroi doo?erenhiilegch mini eeriin ylas eh orniihoo asig sonirholiig haana ni oryylaj tysgahaa medne biz ee,men gadniihan yalanguya Musalmainuud yaj eh orondoo aprikuud sig ntednii tyslamj ylas oron ryygaa asigtai nyydel hiij baigaag sain sydlana nbiz dee!!!
Тэр чигтээ гахайн толгойт Зандангаа аваад зайлаасай, муу дарангуйлагч
Гай газар дороос гахай модон дотроос...
Хү Сү Жан дааяа Кофи Аннантайгаа уулзана биз дээ..