
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 2.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 6 хэрэгт яллагдагчаар татагдаад буй билээ. Гэсэн атлаа тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос зайлсхийж, мэдүүлэг өгөхөөс татгалзан, зөвхөн шүүхэд очсон цагтаа мэдүүлнэ гэсэн байр суурь илэрхийлж буй нь хууль зүйн хариуцлагаас зайлсхийж байгаа хэрэг мөн. Үүнээс ч ноцтой нь, яллагдагчаар татагдсан гишүүнээ хамгаалах, түүнийг “парламентын дархлаа” гэх нэрийн дор үлдээх оролдлого УИХ-ын зарим гишүүдийн дунд ажиглагдаж байна.
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, бүр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэсэн үндэслэлээр шүүх, хуулийн байгууллагын ажиллагаанд саад хийх хүртэл алхам хийж байгаа нь ардчиллын үнэт зарчмыг уландаа гишгэж буй үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуульд "Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Энэ зарчим бол ардчилсан төрийн үндэс, нийгмийн шударга ёсны тулгуур билээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнд давуу байдал олгох ёсгүй. Харин ч эсрэгээрээ, ард иргэдийн итгэлийг хүлээн, хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон хүн илүү өндөр хариуцлага үүрэх учиртай. Тиймээс УИХ нь өөрийн гишүүдийг гэмт хэрэгт шалгагдаж байгаа тохиолдолд хамгаалах бус, харин ч шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ болж ажиллах учиртай.
Яллагдагчийг хаацайлах нь парламентын дархлаа бус, харин ардчиллын суурь зарчмыг эвдэх бодит аюул юм.
Жинхэнэ ардчиллын дархлаа гэдэг нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шударгаар шийтгэл оногдуулах явдал мөн. Монголын ардчиллыг хамгаалах зам бол хувь хүний ашиг сонирхол, намын дархлаа биш. Харин хууль дээдлэх зарчим, шударга ёсыг хэрэгжүүлэх эр зориг юм.
Э.Мягмар
Сэтгэгдэл12
Үнэн шүү
өнөөдрийн цаг үед хүн хэлмэгдүүлэхгүй байлгүй дээ.
зоригийн хэргээр яаж хэлмэгдүүлснийг чамаас бусад нь монгол даяараа мэдэж байгаа,нүд чинь сохорч,чих чинь бөглөрөөгүй л байлтай,баян луйварчдын хүүхдүүд хүүхэн хүчирхийлж,хүн зодож танхайрчихаад гудамжинд хар тамхиа татсан шигээ таахалзаад явааг харахгүй бна уу,авилгач шүүхтэй газар хэнийг ч хэлмэгдүүлэхэд бэлэн бна цаана чинь
Ай хө, Ардын Нам ч уламжлалдаа айхтар үнэнч шүү ! Аягүй л бол бууддаг, цөлдөг, хал даг шүү, Хүүк ч ганц нэг хүнийг....... санаатай л байх шүү !!! Одоо цагт арай л зүрхлэхгүй байгаа л даа....
. . . нэрээ тат , татахгүй бол хэрэг үүсгэнэ ...
Юу үнэн бэ гэхээр Хүүкийг босоо Ганбаа анхнаасаа л шүүмжилдэг байсан. Нээрээ л өнөөдөр түүний хэлж байснаар Монголын төрийн бүх том байгууллагыг Хүүкийн найз нөхөд, ах дүү хамаатан саднууд удирдаж байгаа. Хүн нь байхад хэрэг нь олдоно гэдэг шиг босоог одоо шорон руу явуулах гээд чичрээд байх шиг санагдаж байгаа. ОЭ засгийг унагадаг шөнө ч Хүүк үг хэлэхдээ босоо Ганбаагийн талаар баахан юм ярьсан шүү дээ. ОЭ чи аятайхан байхгүй бол босоо Ганбаа шиг болгоно шүү чамайг гэх агуулгатай үг хэлсэн. Тэрэндээ хүрэхийн тулд Ганбаад ял өгөх гээд л чичрээд байгаа гэж ард түмэн ойлгож байгаа. Хүүкийн суу алдар мандан бадраг ээ ха, ха. Мөнх-Эрдэнийг, Өнөрөөг шоронд явуулж чадсан л хүн шдээ. Өнөөдөр тэр хоёр л гэхэд 27 он дуустал гөлгөө шиг байхгүй бол дахиад чаачихна гээд бөөн айдастай л байгаа шд.
Зассс. Чиний ТЭНЭГ гэдгийг Монгол даяараа л мэдлээ. Зайл цаашаа усан тэнэг минь
Ерөнхийлөгч хуулийнхантай уулзах үеэрээ хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй гэж анхааруулж байсан
Өөрөө бол тоохгүй, сийхгүй хүн л дээ ! Уран донгодох бол юу ч биш !!!
Ардчилагчид өөрсдөө худалч хулгайч нар
Ардчилал чинь тийм шударга юм бол Элбэгдорж , Сайханбилэгийгээ авчраад нээлттэйгээр шүүчихээч !!! Хүрэлсүхийн тархинд Элбэгдорж түрээсгүйгээр амьдарч байгаа.
Өөрийнхөө ойлголтоор тайлбарлах биш хуулиа л барих учиртай Хуулинд парламентын гишүүний дархлаа гэсэн ойлголт байгаа шүү Эхлээд Гишүүнээс түдгэлзүүлэх саналыг их хураолдд оруулах учиртай Их хурал хэоэлцээд түдгэлзүүлэхийг зөвшөөрч болно ятатгалзаж ч болно ятэдгэлзсэн тохиолдолд бусад иргэдийн нэгэн адил хуулийн ажиллагааг явуулна