sonin.mn

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болов. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3400 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөлөө.


6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Наадмын нэгдсэн дүнг Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тайгаар тэргүүлсэн бол аймгуудаас Орхон аймаг 72 медаль (23 алт, 14 мөнгө, 35 хүрэл)-тай тэргүүлж, дүүргүүдээс Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл)-тай тэргүүлж, хүчний байгууллагуудаас “Алдар” спорт хороо 125 медаль (57 алт, 33 мөнгө, 35 хүрэл)-тай эхний байрт орсон байна.


6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв. Анхдугаар наадам (1961 он)-ын өвөл, зуны төрөлд “Алдар”, Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн бол өмнөх наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль) дүүрэг, аймгуудаас Хэнтий (49 медаль) аймаг тэргүүлсэн билээ.


4 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

9 хүн, кларнет, цоор ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн ба "HE! AAJA монголын БУХ АРД T GT СГОРТЫН XV HA J" гэсэн бичвэр нарын зураг байж магад

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад