МАН-ын гишүүдийн “Цэвэрлэе" түр хөдөлгөөнийг санаачлагчид уриалга гаргажээ.
Уг уриалгад: "Монгол Ардын намын нийт гишүүдээ, эрхэм журмын нөхдөө, манай нам ард түмний итгэл дэмжлэгээр сүүлийн гурван сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж төрийн эрхийг барьж буй нь Монголын ард түмэн, бидний үзэл санааны нэгдэлд үзүүлж буй эрхэм дээд итгэл гэдгийг та бид гүнээ ухамсарлаж байгаа биз ээ. Улс орон шилжилтийн үеэ дуусгаж, өнгөрсөн цаг хугацаандаа үнэлэлт дүгнэлт хийх түүхэн цаг үе энэ жилүүдэд өрнөж байна.
Манай нам ч, энэ улсын ууган институцийн хувьд боловсон хүчний “хэлхээс" бодлогоо хадгалан улс төрийн зоримог шинэчлэлүүдийг хийж, залуу үеэ тууштай дэмжиж, ард түмний хүсэл зорилгод нийцэх бүхий л алхамыг цаг алдалгүй хийсээр ирсэн.
Харамсалтай нь манай намын дотоод эв нэгдлийг бусниулах, өөрсдийн гар хөлөөр дамжуулж Монгол Ардын намыг шууд удирдах, МАН-ын нэрээр Монголын баялгийг луйвардан дээрэмдэх зорилго бүхий, маш том бүлэг этгээдийн санаатай, зохион байгуулалттай ажиллагаанууд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд ирсэн тул энэхүү уриалгыг намынхаа нийт журмын нөхдөд бичиглэн хүргүүлж байна. Манай нам нэгэнт нүүрсчдийн нам болжээ, хатуу ч гэсэн энэ тодорхойлолт өдөр бүр батлагдсаар байна. Нүүрсчид намын толгойд гарч, нүүрсний хулгайн загалмайлсан эцэг “Жэнко” Баттулга гэгчийн шууд гар хөл болон ажиллаж, нам, журмын нөхөд, үзэл санааныхаа эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж, ард түмнээ талцуулж, улс төрийн зорилгоор, төрийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулах, улсын төсвийг гацаах зэрэг Монгол хүний санаанд багтамгүй бохир ажиллагааг ил тод хийсээр байна.
Шууд нэр цохон дурдахад МАН-ын дарга /асан/ Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Дашзэвгийн Амарбаясгалан болон тэдний шууд гар хөл болсон, цөөн тооны УИХ-ын гишүүд та бүхэн, улсаасаа том хувийн эрх ашгийн төлөөх бохир үйлдлүүдээ нэн яаралтай зогсооно уу.
Та бүхнийг Монгол Ардын намын мянга мянган гишүүд.төдийгөөс өдий хүртэл Монгол төрийн бүх эрх мэдэлд хүртэл итгэн дэмжсээр ирсэн. Та бүхний хэтийдсэн шуналт үйлдлүүд, түүнээс үүссэн ноцтой гэмт хэргүүдийн сүүдэр Монголын ард түмний зовлон, хуваагдал болж, Монгол Ардын намыг хагалан бутаргах шалтгаан болохыг бид хэрхэвч тэвчихгүй ээ.
Монгол Ардын намын нийт гишүүдээ, Удирдах зөвлөл, Намын бага хурлын гишүүдээ, та бүхэн энэ хариуцлагатай цаг үед эвлэн нэгдэж, эх орныхоо язгуур эрх ашигт үйлчилж, нам дотор шургалсан элдэв гэмт бүлэглэлийн шууд гар хөлүүдийг хөөн зайлуулах үйлсэд зориг, оролцоогоо нэгтгэн зүтгэхийг уриалж байна.
Бидний даван туулсан үйлс, нэгтгэсэн үнэт зүйлс, эх оронч үзэл санаа, үнэ цэнтэй бүхнийг маань “нүүрсчин" авлагчид устган бүдгэрүүлэх ёсгүй ээ. Манай намын боловсон хүчний хэлхээс бодлогыг эвдэж, дипломын ард, тооноор орж ирээд, улс төрийн ууган хүчнийг хагалан бутаргах ажиллагааг ил тод хийж байгаа гэмт бүлэглэлийн гар хөл болсон этгээдүүдийг нэн яаралтай намаас хөөж, улс төрийн болон хуулийн хатуу хариуцлага тооцохын тулд бид тууштай ТЭМЦЭХ болно.
Монгол Улсаа, Монголын төрөө, Монгол Ардын Намаа нүүрсчин дээрэмчдээс салгах их “цэвэрлэгээ”-г эхлүүлье.
ЗОРИГ ЭС ХҮРВЭЛ УХААН ЭС ХҮРНЭ...
Уриалгыг бичиглэсэн:
МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮД
“Цэвэрлэе" түр хөдөлгөөнийг санаачлагчид 2025.09.24" гэжээ.
Сэтгэгдэл31
Ene 2 lalar ch jinhene mungunii amtand ortson 2 doo
АМАРБАЯСГАЛАНГИЙН ХАМААРАЛТАЙ ЭРДЭНЭЖАРГАЛ ГЭГЧ ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛ ДЭЭР АТГ-ЫХАНД БАРИВЧЛАГДЛАА. УИХ-ын ээлжит чуулган, МАН-ын даргын нэр дэвшигчид яригдаж эхлэхтэй холбоотой УИХ-ын дарга Амарбаяслгалангийн ойрын хүн гэгддэг МАН-ын нарийн бичгийн дарга Чулуунзагдыг цагдан хорьсон. Тэгвэл Чулуунзагдыг баривчилсны дараа Амарбаясгалангийн туслах, бүх мөнгөний асуудлыг нь хариуцдаг Эрдэнэжаргалыг өчигдөр чуулган эхлэх үеэр барьж хорьсон байна. Эрдэнэжаргал нь Админерал ХХК-тай холбоотой хууль бус үйлдэлд холбоотой бүх санхүүгийн баримт, материалаа аваад БНХАУ руу зугтаж байгаад Замын-Үүдийн боомт дээр Авлигатай тэмцэх газрынханд баривчлагдсан байна. Өчигдрөөс түүнийг цагдан хорьсон ба Амарбаясгалангийн талаар бүх баримтыг дэлгэж тавина гэж хэлсэн байна.
Ганбаатар Хү Сю Жан данжаадын олон тэрбумын хаус,Тэрэлж дэх эдлэн газар хувийн нисдэг тэрэг ямар замаар олсныг шалгуулахаар АТГ-д өргөдөл гаргаж өгсөн боловч АТГ-ын дарга тэр өргөдлөөр хошногоо арчаад Хүсү дааяагаа даган гадаадад зугалаалахаар зугатан одсон байна..
Бас солиотой гарууд
Ацны чинь Цэвэрлэе гэж… муу намчид .. нам дагаж хоолоо олж идсэн хэдэн новшнууд биз.. б.энхбаяр гэгч бяздагийн хийж бгаа ажил.. нам нам гэсэн бэртэгчингүүд … угаасаа уствал алга болох ёстой МАН
Ацны чинь Цэвэрлэе гэж… муу намчид .. нам дагаж хоолоо олж идсэн хэдэн новшнууд биз.. б.энхбаяр гэгч бяздагийн хийж бгаа ажил.. нам нам гэсэн бэртэгчингүүд … угаасаа уствал алга болох ёстой МАН
Энэ 2-оос гадна УБ хотыг хүмүүсийг амьдаар нь утаж борцолдог, бетонон ширэнгэ болгосон Мие толгойтой бүлэглэл, Бороогийн алтны ордыг идээд томорсон Сү-гийн бүлэглэл, Эрдэнэт, Оюутолгойн гэрээ мэт аваргаар идэх эхлэлийг тавьсан Багабанди, Баяр нарын анхдагч авилгач, идээч уугаачидын бүлэглэл, Хуулийг гууль болгож Монголын нийгмийг шоронжуулагч Ц.Нямдорж, Лүндээ нарын бүлэглэл, сүүлийн үед асар ихээр улсын хөрөнгө идэгч идэрчүүд болох Хүүк, Зандка, Содбаатар, Самараа, Сумараа, Сүхбаатар, Аюулсайхан тэдний гар хөлүүдээ Л.Оюунэ, Д.Амарс нарын залуу идээчингүүдтэйгээ бултаар нь намаасаа хөөж зайлуулаад намаа шинэчил ээ. Дунд, доогуур шатанд байгаа намд үүрлэсэн бөөс хуурснуудаа ч цэвэрлэ. Тэгвэл та хэдийн ихэнхи нь бас зайлах байх даа АН ч ялгаагүй аймшиг
Энэ харин нь үнэн зүйл бичиж дээ. За тэгээд үнэхээр шудрага эх орончид та нар мөнл юм бол их Цэвэрлэгээгээ хийгээч дээ. Чадахгүй худлаа таахалзсаар өнөөг хүргэж монголын ард түмнийг элгээр нь хэвтүүлсэн бусуу???
МАН цэвэршинэ гэж байхгүй. Бүгд улс орныг тонон дээрэмдсэн луйварчид шүү дээ.Тиймээс МАН-ыг улс төрөөс орвонгоор нь зайлуулж байгаад ард түмний шүүхээр нэг бүрчлэн оруулж хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
Уул нь болдог бол яг л тэгмээр юм. Нэгдэх, тэмцэх үйлдэл огтоос байхгүй зүүлэг нэг болж байна уу бид.
Уих дотор гар хол нь болсон булгантуяа болормоо номин гэх мэт..... байна.
Бас хаанаас шинэ хөдөлдгөөн гач ирээд нотлох баримтгүй хий хоосон сүржигнэсэн мэдэгдэл хийгээд байна. Иймэрхүү үйлдэл намыг хагалан бутаргах хорт үр дагвартай. Үнэхээр намдаа тус дэм болох гэж байгаа бол баримт нотолгоонд тулгуурлаж иш үнэлэстэй зүйл ярих хэрэгтэй шүү. Хэн хүний захилга хэдэн халтаор цаасаар намын нэр хүндыг аварна гэж байхгүй шүү
Эзэнгүй xөдөлгөөн юм уу ккк
Эзэнгүй xөдөлгөөн юм уу ккк
Эзэнгүй xөдөлгөөн юм уу ккк
Хөрөнгө хураах хуулиа батал гэж шаардах хэрэгтэй тэрнээс ганц амарбаясгалан гээд ярихаар захиалгат акц гэж харагдаад бна даа
Шуналдаа биш ээ. Ууж идсэн нь баригдаж гянданд орох дээрээ тулаад байна. Малууд аа..
АМАРБАЯСГАЛАНГИЙН ХАМААРАЛТАЙ ЭРДЭНЭЖАРГАЛ ГЭГЧ ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛ ДЭЭР АТГ-ЫХАНД БАРИВЧЛАГДЛАА. УИХ-ын ээлжит чуулган, МАН-ын даргын нэр дэвшигчид яригдаж эхлэхтэй холбоотой УИХ-ын дарга Амарбаяслгалангийн ойрын хүн гэгддэг МАН-ын нарийн бичгийн дарга Чулуунзагдыг цагдан хорьсон. Тэгвэл Чулуунзагдыг баривчилсны дараа Амарбаясгалангийн туслах, бүх мөнгөний асуудлыг нь хариуцдаг Эрдэнэжаргалыг өчигдөр чуулган эхлэх үеэр барьж хорьсон байна. Эрдэнэжаргал нь Админерал ХХК-тай холбоотой хууль бус үйлдэлд холбоотой бүх санхүүгийн баримт, материалаа аваад БНХАУ руу зугтаж байгаад Замын-Үүдийн боомт дээр Авлигатай тэмцэх газрынханд баривчлагдсан байна. Өчигдрөөс түүнийг цагдан хорьсон ба Амарбаясгалангийн талаар бүх баримтыг дэлгэж тавина гэж хэлсэн байна.
харин ч эсрэгээрээ МАН-ыг хагалан бутаргах ОЭ, АБ хоёрыг харлуулах бүх төрлийн хар пиарыг Занданшатар, Хүүк хоёрын талаас хийж байгаа шдээ. Хэвлэлийнхэн бол шууд хэлж л байналээ шд.
МАН - ыг тараахгүйгээр Монгол цэвэршихгүй . Цэвэрлэгээгээ Хадгаламж банк - Хүрэлсүх , Занданшатар , Бадамжунай , Батцэцэг нараасаа эхэл - ТЭД том бүлэг хулгайн мафижсан эхлэлийг тавьсан . Түүний урьд Багбанди , Отгонбиэг , С . Баяр нарын далд Эрдэнэт - Зориг бүлэг гээд л Оюунэрдэнэ , Амарбаясгалан дээрээ ирнэ дээ . ЗӨВ - ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭ эхэл ...
Э.Болормаа: Монгол Улсын хүүхэд бүрт сүү уулгах төсөлд 60 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг яаж олох вэ гэж зовж байна. Гэтэл энэ мөнгийг “Оюутолгой” төслийн зээлийн ердөө зургаан өдрийн хүүнд төлж байна
Ард Аюушийн xөдөлгөөнийxөн шиг тойруулж нэрээ бичиж онигоонд оров доо ккк
Дарга олдоxгүй айгаад байгаамуу, ЖБаярмаа шиг xүн 4 байдаг бол Ерөнxий сайд, Дээд шүүxийн дарга, Xуулийн сайд, ерөнxийлөгч 4-өө болгочиxвол луйварчид бүгд шорон явж ард түмэн эрx чөлөөрэй болно доо. МАН-аас гэxэд ийм xүн нэг ч олддоггүй инээдэмтэй ч юм даа. Ганц Баярмааг Монгол xаанаа ч наалтай билээ, xамгийн зөв газар нь тавиасай!!!

Deerees n utsaar udirdaj bgaa. Ed bol utsan xuuxeldeinuud. Ard n xen bgaa n oilgomjtoi.
Энийг Амарбаясгалан Оюун-Эрдэнэ xоёрын зөвлөснөөрч бичиж чулуу xөөлгөж байxад гайxаx юм алга !!! Ничсэн эзэн байxгүй юманд xүн итгэx үү, тэгээд яаж шийтгэx юм. Гавлаад аваад явлаа, 25 жил өглөө гэxээс нааш xэнч итгэxгүй!!!