sonin.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болж байна. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй. 


May be an image of 2 people and clarinet

Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр нийт 21 медаль (12 алт, 5 мөнгө, 4 хүрэл) хүртлээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд зургаан медаль (3 алт, 1 мөнгө, хоёр хүрэл), чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд долоон медаль (4 алт, 1 мөнгө, 2 хүрэл), жүдо бөхийн төрөлд зургаан медаль (5 алт, 1 мөнгө), ширээний теннисний төрөлд (2 мөнгө) хүртсэн байна.